Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц19 11 сар х. 14-19
  • Та «итгэлийн том бамбайгаа» арчилж торддог уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та «итгэлийн том бамбайгаа» арчилж торддог уу?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БАМБАЙГАА САЙТАР ШАЛГААРАЙ
  • ХЭТ САНАА ЗОВОХ, ХУДАЛ ҮГ, СЭТГЭЛЭЭР УНАХ
  • ЭД ХӨРӨНГИЙГ ЧУХАЛЧЛАХААС СЭРЭМЖИЛ
  • ИТГЭЛИЙН БАМБАЙГАА ЧАНГА АТГА
  • «Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөгтүн»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Ехова таныг хамгаална. Яаж?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Охид хөвгүүд ээ, Диаволын эсрэг бат зогс!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • «Итгэлийг маань өсгөөч»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
хц19 11 сар х. 14-19

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 46

Та «итгэлийн том бамбайгаа» арчилж торддог уу?

«Итгэлийн том бамбайг үргэлж авч яв» (ЭФ. 6:16).

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

ТОЙМa

1, 2. а) Эфэс 6:16-д бичсэнийг үзвэл, бидэнд яагаад «итгэлийн том бамбай» хэрэгтэй вэ? б) Ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

ТАНД «итгэлийн том бамбай» бий юү? (Эфэс 6:16-г уншина). Байгаа нь эргэлзээгүй. Том бамбай биеийн ихэнх хэсгийг хамгаалдаг шиг, итгэл энэ ертөнцийн муу муухай юмнаас, тухайлбал садар самуун явдал, хүчирхийлэл, Бурхны хэм хэмжээнд нийцдэггүй аливаа бүхнээс таныг хамгаалдаг.

2 Гэхдээ бид «эцсийн өдрүүдэд» амьдарч байна. Итгэл маань соригдсоор байх болно (2 Тим. 3:1). Итгэлийн бамбайгаа бат бөх эсэхийг хэрхэн мэдэх вэ? Итгэлээ үргэлж бат байлгахын тулд яах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг авцгаая.

БАМБАЙГАА САЙТАР ШАЛГААРАЙ

Илд барин тулалдаж буй эртний цэргүүд; туслахтайгаа хамт бамбайгаа засаж буй цэрэг

Цэргүүд тулалдааны дараа бамбайгаа засаж сэлбэж байна (3-р догол мөрийг үзээрэй)

3. Цэрэг хүн бамбайгаа яадаг байсан бэ? Яагаад?

3 Библи бичигдэж байх үеийн цэрэг хүний бамбай ширэн бүрээстэй байжээ. Ширийг нь муудаж, төмрийг нь зэврэхээс сэргийлж бамбайгаа тосолдог байв. Бамбай нь гэмтсэн бол дараагийн тулалдаанд ороход бэлэн байхын тулд засаж янзална. Энэ жишээ итгэлтэй ямар холбоотой вэ?

4. Итгэлийн бамбайгаа яагаад шалгах хэрэгтэй вэ? Яаж шалгах вэ?

4 Та эртний цэргүүдийг дуурайн итгэлийн бамбайгаа тогтмол шалгаж, арчилж торддог бол тулалдаанд ороход хэзээд бэлэн байна. Христийн дагалдагч бид чөтгөрүүдтэй тулалддаг (Эф. 6:10–12). Итгэлийн бамбайг тань танаас өөр хэн арчилж тордох вэ дээ! Сорилттой нүүр тулахад бэлэн эсэхээ хэрхэн мэдэх вэ? Нэгдүгээрт, Бурхнаас тусламж гуйж залбираарай. Хоёрдугаарт, Бурханд та ямар харагддаг вэ, өөртөө яг тийм харагддаг болохын тулд Бурхны Үгийг уншиж судалж байгаарай (Евр. 4:12). Библид «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэж бий (Сур. 3:5, 6). Үүнийг санангаа, саяхан ямар ямар шийдвэр гаргаснаа дахин нэг бодоод үз дээ. Жишээлбэл мөнгө төгрөгөөр гачигдсан үед Еврей 13:5-д байдаг Еховагийн амлалт санаанд тань орсон уу? «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэдэг шүү дээ. Ехова тусална гэдэгт итгэхэд энэ амлалт тус болсон уу? Тийм бол итгэлийн бамбай тань шаардлага хангаж байна гэсэн үг.

5. Итгэлээ шалгах үед юу илэрч болох вэ?

5 Та итгэлээ сайтар шалгаж үзээд огт анзаарч байгаагүй дутагдал олж илрүүллээ гэж бодъё. Жишээлбэл, хэт санаа зовох, худал үг, сэтгэлээр унах гэх мэтээс болоод итгэл тань алдарч байгааг ухаарч болох юм. Ийм үед итгэлээ хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?

ХЭТ САНАА ЗОВОХ, ХУДАЛ ҮГ, СЭТГЭЛЭЭР УНАХ

6. Зарим нэг зүйлд санаа зовох нь тийм ч муу биш гэдгийг харуулах жишээ хэлнэ үү.

6 Зарим нэг зүйлд санаа зовох нь тийм ч муу биш ээ. Жишээ нь, Ехова Есүс хоёрт таалагдахгүй байх вий гэж санаа зовох нь зүйн хэрэг (1 Кор. 7:32). Ноцтой нүгэл үйлдсэн бол Бурхныг гомдоосондоо зовж шаналан, анд нөхрийн харьцаагаа дахин сэргээхийг хичээдэг (Дуу. 38:18). Түүнчлэн ханиа баярлуулах, гэр бүл, итгэл нэгтнүүддээ санаа тавихын тулд сэтгэлээ чилээдэг (1 Кор. 7:33; 2 Кор. 11:28).

7. а) Хэт санаа зовох нь итгэлд хэрхэн муугаар нөлөөлөх вэ? б) Сургаалт үгс 29:25-ыг үзвэл, яагаад хүнээс айж болохгүй вэ?

7 Нөгөө талаар, хэт санаа зовох нь итгэлд муугаар нөлөөлнө. Жишээ нь хоол, хувцас гэж байнга санаа зовдог байж магадгүй (Мат. 6:31, 32). Ийм тохиолдолд эд зүйл, мөнгө төгрөгийг голлон анхаарах аюултай. Тэр байтугай мөнгийг хайрладаг болж магадгүй. Ингэвэл Еховад итгэхээ болино, анд нөхрийн харьцаандаа ан цав суулгана (Марк 4:19; 1 Тим. 6:10). Эсвэл бусад хүн намайг юу гэх бол хэмээн хэт санаа зовж мэднэ. Тэгвэл Еховад таалагдахгүй байх вий гэж айхаас илүү, хүмүүс шоолох вий, хавчих вий гэж айна. Ийм аюулаас сэрэмжлэхийн тулд итгэлтэй, зоригтой байхад туслаач гэж Еховагаас гуйх хэрэгтэй (Сургаалт үгс 29:25-ыг уншина; Лук 17:5).

Гэрч аав зурагтаа унтрааж, эхнэр хүүхдүүд нь хажууд нь сууж байна

(8-р догол мөрийг үзээрэй)b

8. Худал үг дуулдвал яах ёстой вэ?

8 «Худал хуурмагийн эцэг» Сатан эрхшээлдээ байдаг зүйлсийг ашиглан Еховагийн болон итгэл нэгтнүүдийн маань талаар худал үг тараахыг оролддог (Ёох. 8:44). Жишээ нь тэрслэгчид Еховагийн байгууллагын тухай үнэнийг гуйвуулсан худал мэдээг вэб сайтуудад нийтэлж, зурагт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараадаг. Сатаны «галт сум» гэдэгт худал үг ордог (Эф. 6:16). Хэрэв иймэрхүү худал үг дуулдвал яах вэ? Тоох хэрэггүй! Яагаад гэвэл бид Еховад болон ах дүү нартаа итгэдэг. Ер нь тэрслэгчидтэй ямар ч байдлаар холбоо тогтоохоос зайлсхийх учиртай. Тэдэнтэй юуны ч тухай, ямар ч шалтгаанаар маргалдах ёсгүй. Юу ярих нь вэ гэж сонирхох ч хэрэггүй.

9. Сэтгэлээр унавал ямар аюултай вэ?

9 Сэтгэлээр унах нь бат итгэлтэй байхад саад болдог. Бэрхшээл тохиолдоход хайхрахгүй өнгөрдөг хүн гэж байхгүй. Хэрэв хайхардаггүй бол хариуцлагагүй гэсэн үг. Заримдаа бид сэтгэлээр унаж магадгүй. Гэхдээ бэрхшээлээ л бодоод байж болохгүй. Тэгвэл Еховагийн өгсөн гайхамшигт ирээдүйг тод харахаа болино (Илч. 21:3, 4). Сэтгэлээр унавал тэнхээ барагдаж, эцэстээ бууж өгнө (Сур. 24:10). Ингэж хэрхэвч болохгүй.

10. Нэг Гэрч эмэгтэйн захианаас та юу ойлгосон бэ?

10 АНУ-д амьдардаг Гэрч эмэгтэй хүнд өвчтэй ханиа асрахын зэрэгцээ итгэлээ бат байлгахын тулд юу хийснийг авч үзье. Байгууллагын төв рүү илгээсэн захидалдаа тэрээр: «Байж байгаагаа харахаар заримдаа бухимдаж, сэтгэлээр унадаг. Гэлээ ч бидэнд найдвар бий. Ехова итгэл бэхжүүлж, сэтгэл сэргээх бүхнийг өгдөгт би маш их талархдаг. Еховагийн зөвлөгөө, дэмжлэг бидэнд үнэхээр хэрэгтэй. Зогсолтгүй урагшилж Сатаны сорилтыг тэвчихэд тустай» гэж бичжээ. Энэ Гэрчийн захидлаас харвал бид сэтгэлийн зовлонгоо давж чадах нь ээ! Яаж? Бэрхшээлийн эх үндсийг Сатан тавьсан гэж үзээд, тайвшралын Эх булаг Еховад найдаарай. Өгдөг бүхнийх нь төлөө Еховад талархаарай.

Гэр бүлийн хичээлийн үеэр аав нь гэрийнхнийхээ итгэлийг бэхжүүлэх зүйлийг Библиэс үзүүлэн ярьж байна

Та «итгэлийн том бамбайгаа» арчилж торддог уу? (11-р догол мөрийг үзээрэй)c

11. Итгэлээ шалгахын тулд ямар асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй вэ?

11 Та итгэлийн бамбайныхаа аль нэг хэсгийг засах хэрэгтэйгээ анзаарсан уу? Сүүлийн хэдэн сарын турш хэтэрхий их санаа зовохгүй байж чадсан уу? Тэрслэгчдийн тараасан худал хуурмаг мэдээллийг сонсохоос, тэдэнтэй маргахаас зайлсхийсэн үү? Сэтгэлийн зовлонгоо давж чадсан уу? Тийм бол таны итгэл бат байгаа юм байна. Гэхдээ бид үргэлж сонор сэрэмжтэй байх ёстой. Учир нь Сатанд өөр янз бүрийн зэвсэг бий. Нэгийг нь одоо үзье.

ЭД ХӨРӨНГИЙГ ЧУХАЛЧЛАХААС СЭРЭМЖИЛ

12. Эд хөрөнгийг чухалчилбал ямар аюултай вэ?

12 Эд хөрөнгийг чухалчилбал анхаарал сарниж, итгэлийн бамбайгаа тоохгүй байх аюултай. Элч Паул: «Цэрэг хүн мөнгө олох ажил хийдэггүй. Харин цэрэгт татагчдаа таалагдахыг хүсдэг» гэсэн (2 Тим. 2:4). Үнэхээр ч Ромын цэргүүд өөр ямар ч ажил хийдэггүй байжээ. Хэрэв энэ шаардлагыг зөрчвөл юу болох байсан бэ?

13. Цэрэг хүн яагаад худалдаа наймаа хийдэггүй вэ?

13 Дараах дүр зургийг төсөөл дөө. Хэдэн цэрэг өглөө эрт илдээр дасгал сургуулилалт хийж байна. Гэтэл нэг цэрэг ирсэнгүй. Хотод хүнсний дэлгүүртээ ажиллаад завгүй байгаа ажээ. Цэргүүд орой нь хуяг дуулгаа шалгаж, илдээ ирлэв. Харин нөгөө цэрэг маргааш зарах бараагаа бэлтгэж байна. Гэтэл маргааш өглөө нь дайсан ирж гэнэт довтлов. Аль цэрэг нь тулалдаанд ороход бэлэн байж, жанжныхаа сайшаалыг хүлээх вэ? Хэрэв та тэр тулалдаанд орсон бол аль цэргийг бараадах вэ? Бэлтгэл сайтай цэргийг үү эсвэл өөр зүйлд анхаарал хандуулсан цэргийг үү?

14. Христийн цэрэг бид юуг үнэ цэнтэй гэж үздэг вэ?

14 Бид бол гол зорилгоо мартдаггүй бэлтгэл сайтай цэргүүдтэй адил юм. Жанжин Ехова Есүс хоёрын сайшаалыг хүлээх нь Сатаны ертөнцөөс олж авах бүхнээс илүү үнэ цэнтэй. Бид Ехова Бурхандаа үйлчлэхэд, мөн итгэлийн бамбай болон бусад зэр зэвсэг, хуяг дуулгаа засаж сэлбэхэд цаг хүчээ зориулах хэрэгтэй.

15. Паул юу гэж анхааруулсан бэ? Яагаад?

15 Сэрэмж алдаж хэрхэвч болохгүй! Яагаад? «Баяжихаар шийдсэн хүн» «итгэлийн замаас хазайна» гэж элч Паул анхааруулсан (1 Тим. 6:9, 10). Шаардлагагүй эд зүйлийг өөрийн болгоход хамаг анхаарлаа хандуулах аюул байдгийг «замаас хазайх» гэдэг үг сануулж байна. Тийнхүү анхаарал сарнивал «элдвийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд автдаг». Ийм хүслийг Сатан зэвсэг болгон ашиглаж итгэлийг маань сүйрүүлэх гэж оролддогийг санаж явцгаая.

16. Марк 10:17–22-т бичсэн үйл явдлаас үүдээд ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

16 Та өөрийгөө юу ч худалдаж авч чадах бэл бэнчин ихтэй хүн гээд төсөөлөөрэй. Тэгвэл хэрэг болохгүй юмыг худалдаж авбал буруу юу? Буруу нь ч юу байх вэ дээ. Гэхдээ дараах асуултыг бодож үзээрэй. Худалдаж авлаа гэхэд хэрэглэх үү? Арчилж тордох цаг хүч үнэхээр байна уу? Эдийн шуналтай болчих юм биш биз? Эд хөрөнгөдөө сэтгэл нь хоргодсоноос болоод Бурханд түлхүү үйлчлэхийг хүсээгүй залуу шиг болчихгүй байгаа? (Марк 10:17–22-ыг уншина). Төвөг чирэгдэл багатай амьдарч, цаг хүчээ Бурхандаа зориулах нь хавьгүй дээр шүү дээ!

ИТГЭЛИЙН БАМБАЙГАА ЧАНГА АТГА

17. Юуг мартаж болохгүй вэ?

17 Бид дайнд оролцож байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Өдөр бүр дайтахад бэлэн байх ёстой (Илч. 12:17). Таны итгэлийн бамбайг танаас өөр хэн ч барьж явахгүй шүү дээ. Та өөрөө л чанга атгах хэрэгтэй.

18. Эртний цэргүүд яагаад бамбайгаа чанга атгадаг байсан бэ?

18 Эрт цагт бамбайгаа чанга атгаад зоригтой тулалдсан цэрэг хүн хүндэтгэл хүлээдэг байжээ. Харин бамбайгүй харих нь ичгэвтэр явдал байв. Ромын түүхч Тацит: «Бамбайнаасаа салах нь хамгийн гутамшигтай явдал» гэж бичжээ. Цэргүүд бамбайгаа чанга атгадаг байсны нэг шалтгаан нь энэ юм.

Гэрч эмэгтэй Библи уншиж, цуглаан дээр хариулж, дэлгэрүүлж, Сатаны сумыг няцаахын тулд том бамбай барьж байна

Гэрч эмэгтэй Бурхны Үгийг уншиж, цуглаанд тогтмол явж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох зэргээр итгэлийн том бамбайгаа чанга атгаж байна (19-р догол мөрийг үзээрэй)

19. Итгэлийн бамбайгаа чанга атгадаг хүн ямар байдаг вэ?

19 Итгэлийн бамбайгаа чанга атгадаг хүн цуглаанд тогтмол явж, Еховагийн нэр болон Хаант төрийн талаар бусдад ярьдаг (Евр. 10:23–25). Бурхны Үгийг өдөр бүр уншиж, зөвлөгөөг нь хэрэгжүүлэхэд туслахыг Еховагаас гуйдаг (2 Тим. 3:16, 17). Ийм хүнийг Сатаны ямар ч зэвсэг бүрмөсөн хохироож чадахгүй (Ис. 54:17). «Итгэлийн том бамбай» нь түүнийг хамгаална. Тийм учраас итгэл нэгтнүүдтэйгээ хамт зоригтой үйлчилнэ. Тэгээд зөвхөн өдөр тутмын тулалдаанд ялаад зогсохгүй, ирээдүйн том тулалдаанд ч ялалт байгуулна. Учир нь бидний Эзэн Есүс Сатан болон түүний талынхантай тулалдаж ялах нь тодорхой (Илч. 17:14; 20:10).

... ХЭРХЭН СЭРЭМЖЛЭХ ВЭ?

  • Хэт санаа зовохоос ...

  • Худал үг, сэтгэлээр унахаас ...

  • Эд хөрөнгийг чухалчлахаас ...

ДУУ 49 Еховад хоргодъё

a Цэрэг хүн өөрийгөө хамгаалахын тулд тулалдаанд бамбайтай ордог байжээ. Бидний итгэлийг бамбайтай зүйрлэж болно. Бамбайг арчилж тордох ёстой байдаг шиг, бид «итгэлийн том бамбайгаа» «арчилж тордох» хэрэгтэй. Итгэл маань бат эсэхийг хэрхэн мэдэхийг энэ өгүүллээр ярилцана.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Еховагийн Гэрчүүдийн талаар тэрслэгчдийн худал мэдээлэл цацагдахад Гэрч гэр бүл зурагтаа шууд унтрааж байна.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Дараа нь гэр бүлийн хичээл хийж байна. Аав нь гэрийнхнийхээ итгэлийг батжуулахын тулд Библиэс үзүүлэн ярьж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах