-
Мосе шиг бат итгэлтэй болцгооёХаруулын цамхаг–2014 | 4 сарын 15
-
-
1, 2. а) Мосе 40 насандаа яахаар шийдсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Мосе боолуудтай хамт ад үзэгдэхээр шийдсэний учир юу вэ?
ЕГИПЕТЭД өөрийг нь ямар ирээдүй хүлээж байгааг Мосе мэдэж байв. Хааны гэр бүлд өссөн тэрбээр ихэс дээдсийн баян тансаг амьдралыг үзжээ. Одон орон судлал, математик гэх зэргийн шинжлэх ухааныг заалгаж «Египетийн бүх эрдэмд боловсорчээ» (Үйлс 7:22). Жирийн египет хүний хэзээ ч олж авч чадахгүй эд хөрөнгө, байр суурь, эрх дархтай болоход ядах юмгүй байлаа!
2 Гэвч 40 насандаа фараоны гэр бүлийнхнийг гайхашралд оруулсан шийдвэр гаргажээ. Тэрбээр баян тансаг амьдралаа орхихоор шийдсэн. Жирийн египет хүн шиг амьдрахыг хүссэн хэрэг үү? Үгүй. Бүр боолуудтай хамт ад үзэгдэхээр шийджээ. Яагаад тэр юм бол? Бат итгэлтэй хүн байсан учраас тэр (Еврей 11:24–26-г уншина уу). «Үзэгдэхгүй» Еховаг итгэлийн нүдээр харж, амласнаа биелүүлнэ гэдэгт нь итгэж байлаа (Евр. 11:27).
-
-
Мосе шиг бат итгэлтэй болцгооёХаруулын цамхаг–2014 | 4 сарын 15
-
-
4. Мосе «нүглийн ... жаргалд» яагаад хууртаагүй вэ?
4 «Нүглийн ... жаргал» цаг зуурынх гэдгийг Мосе итгэлийн нүдээр харсан. Харин зарим хүн: «Египет орон хиймэл шүтээн, ид шид, мэргэ төлгөөр дүүрэн мөртлөө дэлхийн эзэнт гүрэн болчихоод байхад, Еховагийн ард түмэн ингэж зовж байх ч гэж дээ!» хэмээн бодсон биз ээ. Гэхдээ Бурхан энэ байдлыг өөрчилнө гэдгийг Мосе мэдэж байлаа. Дур зоргоороо амьдардаг хүмүүс жаргалтай яваа мэт харагддаг ч эцэстээ устгагдана гэдэгт итгэлтэй байсан. Тиймээс «нүглийн цаг зуурын жаргалд» хууртаагүй.
5. «Нүглийн цаг зуурын жаргалд» хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
5 «Нүглийн цаг зуурын жаргалд» хууртахгүйн тулд яах вэ? Биеийн жаргал зуурдынх гэдгийг хэзээ ч битгий мартаарай. «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрч» байгааг итгэлийн нүдээр хараарай (1 Иох. 2:15–17). Нүглээ гэмшдэггүй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгааг эргэцүүлэн бодоорой. «Хальтиргаатай газар дээр» зогсож байгаа тэд «гэнэтийн аймшгаар бүрмөсөн» устгагдана (Дуу. 73:18, 19). Нүгэл үйлдэх гээд байвал өөрөөсөө «Би ирээдүйгээ баллахыг хүсээд байна гэж үү?» хэмээн асуугаарай.
-