-
Та «үзэгдэхгүй Түүнийг» хардаг уу?Харуулын цамхаг–2014 | 4 сарын 15
-
-
10. а) Ехова МЭӨ 1513 оны нисан сард израильчуудад ямар заавар өгсөн бэ? б) Мосе Еховагийн зааврыг дуулгавартай дагасны учир юу вэ?
10 МЭӨ 1513 оны нисан сард Ехова израильчуудад Мосе Аарон нараар ер бусын заавар өгүүлжээ. Эрүүл эр хонь юм уу ямаа төхөөрөөд цусыг нь хаалганыхаа хатавч, тотгонд нялах ёстой байлаа (Ег. 12:3–7). Мосе энэ зааврыг дагасан уу? Элч Паул хожим нь түүний тухай «Итгэлээр, тэр Дээгүүр өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм» хэмээн бичжээ (Евр. 11:28). Ехова египетчүүдийн ууган хөвгүүдийг устгана хэмээн амласнаа заавал биелүүлнэ гэдэгт Мосе итгэж байсан.
11. Мосе израильчуудад яагаад сэрэмжлүүлэг өгсөн бэ?
11 Мосегийн хөвгүүд тэр үед Мидианд байсан учир устгагдах аюулаас хол байвa (Ег. 18:1–6). Гэсэн хэдий ч бусад израиль айлын ууган хөвгүүдийн амь насанд аюул заналхийлж байсан учир Бурхны зааврыг дуулгавартай дагаж, тэдэнд анхааруулсан. Мосе элэг нэгтнүүддээ хайртай байсан болохоор Израилийн бүх ахмадыг яаралтай цуглуулан «Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядал» гэж хэлснийг Библид тэмдэглэсэн байдаг (Ег. 12:21).
12. Ехова ямар чухал мэдээ хүргэхийг бидэнд даалгасан бэ?
12 «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө» гэсэн чухал мэдээг Еховагийн үйлчлэгчид тэнгэр элчүүдийн тусламжтайгаар тунхаглаж байна (Илч. 14:7). Одоо бол энэ мэдээг тунхаглах цаг мөн. Агуу их Вавилонтой хамт устгагдахгүйн тулд тэндээс гарахыг хүмүүст уриалах нь бидний үүрэг юм (Илч. 18:4). Тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» «Бурхантай эвлэрэхийг» хүмүүсээс гуйдаг (Иох. 10:16, ШГ; 2 Кор. 5:20).
Еховагийн амлалтад итгэдэг бол сайн мэдээ дэлгэрүүлэх хүсэл оргилно (13-р догол мөрийг үзнэ үү)
13. Яавал сайн мэдээ дэлгэрүүлэх хүсэл оргилох вэ?
13 «Шүүх цаг ирчихээд байна» гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй. Түүнчлэн дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд Ехова биднийг хэтэрхий их шавдуулаад байна гэж боддоггүй. «Дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, ... салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг» Иохан ер бусын аргаар үзжээ (Илч. 7:1). Агуу их гай гамшгийн хөнөөлт салхийг тавих гэж байгаа тэдгээр тэнгэр элчийг та итгэлийн нүдээр хардаг уу? Хардаг бол сайн мэдээг итгэлтэйгээр дэлгэрүүлнэ.
-
-
Та «үзэгдэхгүй Түүнийг» хардаг уу?Харуулын цамхаг–2014 | 4 сарын 15
-
-
a Ехова египетчүүдийг шийтгэхдээ тэнгэр элчүүдээ илгээжээ (Дуу. 78:49–51).
-