-
Еховагийн амлалтад бат итгэцгээеХаруулын цамхаг (Судлахад зориулсан)—2016 | 10-р сар
-
-
10. Бурхны үнэнч үйлчлэгчид ямар учраас итгэл үнэмшлээсээ няцаагүй вэ?
10 Нэр нь тодорхойгүй өөр олон үйлчлэгчийн амссан янз бүрийн сорилт бэрхшээлийг элч Паул «Еврей» номын 11-р бүлэгт тоочжээ. Тухайлбал зарим эмэгтэйчүүд хүүхдээ алдсан ч «амилалтаар буцаан авч байсан» тухай бичсэн. Мөн цааш нь «Зарим хүн илүү дээр амилалтад хүрэхийн тулд золилтыг хүлээж авалгүй тамлагдсан юм» хэмээн бичжээ (Евр. 11:35). Паул хэнийг бодож байсныг бид мэдэхгүй. Ямар ч байсан, Набот Зехариа нар Бурханд дуулгавартай байж, хүсэл таалалд нь нийцүүлэх гэснээсээ болоод чулуугаар цохиулж амиа алдсан (Х.дээд 21:3, 15; Ш.дэд 24:20, 21). Даниел болон түүний нөхөд итгэл үнэмшлээсээ няцвал шийтгэлээс мултрах боломжтой байсан. Гэхдээ Бурхны хүчинд итгэж байсан учраас, зүйрлэн хэлбэл «арслангуудын амыг хааж, галын хүчийг унтраажээ» (Евр. 11:33, 34; Дан. 3:16–18, 20, 28; 6:13, 16, 21–23).
-
-
Еховагийн амлалтад бат итгэцгээеХаруулын цамхаг (Судлахад зориулсан)—2016 | 10-р сар
-
-
12. Хэн бидэнд хамгийн агуу жишээ үлдээсэн бэ? Юуны ачаар сорилтыг давсан бэ?
12 Паул бат итгэлтэй хүмүүсийг дурдсаныхаа дараа хамгийн агуу жишээ үлдээсэн Есүс Христийг онцолжээ. Еврей 12:2-т «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм» хэмээн бичсэн байдаг. Хамгийн хүнд сорилтыг тэвчиж, итгэлийн агуу жишээ үзүүлсэн Есүсийг бид үргэлж санах ёстой (Еврей 12:3-ыг уншина). Нэгдүгээр зуунд амьдарч байсан Антип зэрэг олон хүн Есүсийн адилаар итгэл үнэмшлийнхээ төлөө амиа алдсан (Илч. 2:13). Тэд эртний үнэнч үйлчлэгчдээс ялгаатай нь «илүү дээр амилалт» болох тэнгэрт амьдрах шагналаа хэдийнээ авсан (Евр. 11:35). Нойрссон байсан тэдгээр тослогдогсод Бурхны Хаанчлалыг 1914 онд байгуулагдсаны дараа тэнгэрт амилжээ. Тэд Есүстэй хамт хүн төрөлхтнийг тэнгэрээс захирна (Илч. 20:4).
-