Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • еб бүлэг 3 х. 17-23
  • «Та нарыг удирдаж байгаа хүмүүсийг санаж бай»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Та нарыг удирдаж байгаа хүмүүсийг санаж бай»
  • Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «ИТГЭМЖИТ, УХААЛАГ БООЛЫГ» ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
  • «УДИРДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ САНАХ» ХЭРЭГТЭЙН УЧИР
  • БАЙГУУЛЛАГАД ИТГЭЖ НАЙДДАГАА ХЭРХЭН ХАРУУЛАХ ВЭ?
  • «Итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • «Тэд бол Хургыг ... дагадаг хүмүүс»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • Үнэнч, ухаалаг «боол»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Итгэмжит нярав ба түүний төлөөлөгч Удирдах Зөвлөл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
еб бүлэг 3 х. 17-23

БҮЛЭГ 3

«Та нарыг удирдаж байгаа хүмүүсийг санаж бай»

ЭЛЧ Паул: «Та нарыг удирдаж байгаа хүмүүсийг санаж бай» гэж Еврей 13:7-д бичжээ. МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн Есүсийн үнэнч элч нар удирдах зөвлөлийн үүрэг гүйцэтгэж, шинээр үүсэн бий болсон хуралд удирдлага заавар өгдөг болсон (Үйлс 6:2–4). Ойролцоогоор МЭ 49 он гэхэд элч нараас гадна өөр хүмүүс удирдах зөвлөлийн гишүүн болсон байжээ. Жишээлбэл хөвч таслуулахтай холбоотой асуудлыг шийдэхэд «Иерусалимд буй элчүүд, ахлагчид» удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байжээ (Үйлс 15:1, 2). Удирдах зөвлөл Христийн бүх дагалдагчтай холбоотой асуудлыг шийдэх үүрэгтэй байлаа. Хурлынханд адилхан бодол санаатай байж, эв эеэ сахихад нь туслахын тулд захидал бичиж, гаргасан шийдвэрээ хурлуудад мэдэгдэн урамшуулан зоригжуулдаг байсан. Хурлууд удирдах зөвлөлийн заавар зөвлөгөөг дуртайяа дагадаг байсан учраас Еховагийн ивээлийг хүртэж, «хурлынхны итгэл улам бүр батжиж» байлаа (Үйлс 8:1, 14, 15; 15:22–31; 16:4, 5; Евр. 13:17).

2 Элч нарыг нас барсны дараа тэрс явдал гаарчээ (2 Тес. 2:3–12). Буудай (тослогдсон дагалдагчид) тарьсан талбайд зэрлэг өвс (хуурамч дагалдагчид) их ургахыг Есүс буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлдээ хэлсэн байдаг. Ургац хураатал буюу «энэ үеийн төгсгөл» хүртэл хэдэн зууны турш тэд хамтдаа ургах ажээ (Мат. 13:24–30, 36–43). Тэр хугацаанд үнэнч дагалдагчид нь Есүсийн сайшаалыг дор бүрнээ хүлээж байсан. Хэдий тийм ч дагалдагчдад нь зохион байгуулалттайгаар удирдлага заавар өгдөг байгууллага, удирдах зөвлөл гэж байсангүй (Мат. 28:20). Гэхдээ ургац хураах үеэр энэ байдал өөрчлөгдөхийг Есүс зөгнөжээ.

3 «Итгэмжит, ухаалаг боол нь чухам хэн бэ?». Есүс ингэж асуугаад нэг сургаалт зүйрлэл ярьж эхэлсэн. Уг сургаалт зүйрлэл нь «энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдгийн» нэг хэсэг болдог (Мат. 24:3, 42–47). Итгэмжит боол Бурхны ард түмнийг «цагт нь хоол ундаар» хангахын тулд нөр их хөдөлмөрлөхийг Есүс хэлсэн. Тэрээр I зууны үед хувь хүнээр бус, бүлэг эрчүүдээр дагалдагчдадаа удирдлага заавар өгүүлдэг байсан шигээ «энэ тогтолцооны төгсгөлийн үед» ч бүлэг хүнийг итгэмжит боолоор томилсон.

«ИТГЭМЖИТ, УХААЛАГ БООЛЫГ» ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

4 Дагалдагчдадаа «хоол унд» өгүүлэхийн тулд Есүс хэнийг томилсон бэ? Дэлхий дээр буй тослогдсон хүмүүс л энэ үүргийг хүлээн авахад зохистой байлаа. Библид тэднийг «хаан-тахилч» гэдэг бөгөөд тэд өөрсдийг нь «харанхуйгаас гаргаж гайхамшигт гэрэл рүүгээ авчирсан тэр Нэгний “бахдам чанаруудыг газар бүрд тунхаглах”» даалгавар авсан билээ (1 Петр 2:9; Мал. 2:7; Илч. 12:17). Тэгвэл дэлхий дээрх бүх тослогдсон хүн итгэмжит ухаалаг боол уу? Үгүй ээ. Есүс эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна 5000 орчим эрэгтэйг гайхамшгаар хооллохдоо шавь нартаа эхлээд өгөхөд тэд хүмүүст тараасан (Мат. 14:19). Есүс цөөхөн хэдэн хүнээр дамжуулан олон хүнийг хоолложээ. Өнөөдөр ч мөн ялгаагүй.

5 Тэгэхлээр «итгэмжит нярав буюу ухаалаг нэгэн» цөөхөн хэдэн тослогдсон эрчүүдээс бүрддэг байх нь ээ. Тэд Христийн залран байх үед дагалдагчдад нь «хоол унд» бэлдэж, тараах ажилд гар бие оролцдог (Лук 12:42). Төгсгөлийн цаг дуустал «итгэмжит, ухаалаг боолыг» бүрдүүлэх тослогдсон эрчүүд байгууллагын төвд үйлчилнэ. Тэд Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг.

6 Удирдах Зөвлөл Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг, Бурхны Үгийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар цагаа олсон материалыг Есүсээр удирдуулан бэлтгэдэг. Түүнийгээ хурлуудаар дамжуулан өгдөг (Ис. 43:10; Гал. 6:16). Библи бичигдэж байх үед итгэл найдвар хүлээсэн боол буюу нярав нь эзнийхээ гэрийг хариуцдаг байжээ. Үүнтэй адилаар итгэмжит ухаалаг боол гэрийнхнийгээ буюу Бурхны ард түмнийг удирдан чиглүүлэх хүндтэй үүрэг хүлээдэг. Тэд байгууллагын эд хөрөнгийг хариуцах, чуулганы хөтөлбөр бэлдэх, хариуцлагатай үүрэг хүлээх чадвартай эрчүүдийг томилох, Библид үндэслэсэн ном хэвлэлийг бэлтгэх болон дэлгэрүүлэх ажил зэргийг хариуцдаг. Энэ бүхний ач тусыг Эзний «гэрийнхэн» хүртдэг (Мат. 24:45).

7 Тэгвэл «гэрийнхэн» гэж хэн бэ? Товчхон хэлбэл, «хоол унднаас» хүртдэг бүх хүн юм. Эцсийн өдрүүдийн эхэн үед «гэрийнхний» тоонд зөвхөн тослогдогсод ордог байсан. Яваандаа «өөр хоньд» буюу үй олон хүн тэдний тоонд ордог болов (Ёох. 10:16). Эдгээр хоёр бүлгийн аль аль нь итгэмжит ухаалаг боолын өгдөг «хоол унднаас» хүртдэг.

8 Агуу их гамшгийн үеэр Есүс энэ бузар муу тогтолцоог устгахаар ирэхдээ итгэмжит ухаалаг боолд «бүх хөрөнгөө» хариуцуулна (Мат. 24:46, 47). Итгэмжит ухаалаг боол тэнгэрийн шагналаа авна. Тэд 144 000 тослогдогсдыг бүрдүүлдэг бусад гишүүдтэйгээ нийлж Христтэй хамт тэнгэрээс захирна. Тэр үед итгэмжит ухаалаг боол гэж дэлхий дээр байхгүй болох ч Ехова Есүс хоёр Хаант төрийн харьяат албатууддаа удирдамж заавар өгөх «ноёдыг» томилно (Дуу. 45:16, ШЕ).

«УДИРДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ САНАХ» ХЭРЭГТЭЙН УЧИР

9 «Удирдаж байгаа хүмүүсийг санаж», тэдэнд итгэж найдах олон шалтгаан бий. Ингэх нь бидэнд ямар ач тустай вэ? Элч Паул: «Учир нь тэд та нарыг үргэлж анхаарч байдаг бөгөөд үүнийхээ тайланг Бурханд өгнө. Тэдэнд захирагдаж, дуулгавартай байвал тэд үүргээ баяртайгаар, санаа алдалгүйгээр биелүүлэх юм. Харин санаа алдвал та нарт л муу» хэмээн бичжээ (Евр. 13:17). Тэд Еховатай тогтоосон харьцааг маань сэвтүүлэх алив бүхнээс биднийг хамгаалж, үргэлж анхаарч байдаг учраас удирдамж зааврыг нь дуулгавартай дагаж, захирагдах хэрэгтэй.

10 Паул: «Та нар бүхнийг хайрын сэтгэлээр хийцгээ» хэмээн 1 Коринт 16:14-т бичжээ. Еховагийн ард түмний сайн сайхны төлөө гаргадаг аливаа шийдвэр нь хамгийн агуу чанар болох хайранд үндэслэдэг. Хайрыг 1 Коринт 13:4–8-д ийн тодорхойлжээ. «Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй. Атаархдаггүй, онгирдоггүй, бардамнадаггүй, зохисгүй авирладаггүй, амин хувиа боддоггүй, амархан уурладаггүй, гомдож явдаггүй. Муу юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг. Хайрладаг хүн бүх юманд тэвчээртэй ханддаг, бүх юманд итгэдэг, бүх юманд найддаг, хэзээ ч бууж өгдөггүй. Хайр хэзээ ч дуусдаггүй». Хариуцлагатай үүрэг хүлээсэн эрчүүд ямар ч удирдамж зааврыг бидний төлөө, хайрын сэтгэлээр гаргадаг учраас тэднийг дуулгавартай дагасан цагт айх аюулгүй, амар тайван байна. Түүнээс гадна бүх удирдлага заавар Еховагийн хайрыг тусгадаг.

Еховатай дотно байхад маань биднийг хамгаалж, үргэлж анхаарч байдаг хүмүүст дуулгавартай байх нь үнэхээр чухал

11 Ехова I зуунд төгс бус эрчүүдээр ард түмнээ удирдуулж байсан. Еховагийн санаа зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулсан эртний үйлчлэгчид нь ч төгс бус байв. Жишээлбэл Ноа хөвөгч авдар барьж, тухайн үеийн сүйрлийн тухай тунхаглаж байсан (Эх. 6:13, 14, 22; 2 Петр 2:5). Ехова ард түмнээ Мосегоор удирдуулж Египетээс гаргасан (Ег. 3:10). Төгс бус эрчүүдээр Библийг бичүүлсэн (2 Тим. 3:16; 2 Петр 1:21). Өнөөдөр дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг төгс бус эрчүүдээр удирдуулдаг ч бид байгууллагадаа бүрэн дүүрэн итгэдэг. Ехова удирдан чиглүүлдэггүй байсан бол байгууллага маань цэцэглэн хөгжиж одоогийнх шиг амжилтад хүрэхгүй байх байсан. Энэ нь бидний итгэлийг үнэхээр бэхжүүлдэг. Итгэмжит ухаалаг боол ямар ч саад бэрхшээл тулгарсан Еховагийн агуу хүчээр удирдуулдаг гэдгээ баталсаар ирсэн. Ехова байгууллагынхаа дэлхий дэх хэсгийг асар их ивээж байна. Тийм учраас бид байгууллагаа дэмжихийн тулд чадах бүхнээ хийж, байгууллагадаа бүрэн дүүрэн итгэж явдаг.

БАЙГУУЛЛАГАД ИТГЭЖ НАЙДДАГАА ХЭРХЭН ХАРУУЛАХ ВЭ?

12 Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс үнэнч байж, үүрэг даалгавраа дуртайяа биелүүлдэг бол байгууллагад итгэж найддагаа харуулж байна гэсэн үг (Үйлс 20:28). Бид айлаар дэлгэрүүлэх, давтан уулзалт хийх, Библийн хичээл хийх зэргээр Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглах ажилд идэвхтэй оролцдог (Мат. 24:14; 28:19, 20). Итгэмжит ухаалаг боолын өгдөг арвин их «хоол унднаас» бүрэн дүүрэн хүртэхийн тулд цуглаан, чуулганд сайн бэлдэж, оролцох хэрэгтэй. Ингэвэл ах дүүстэйгээ халуун дотно яриа өрнүүлэх, бие биеэ урамшуулан зоригжуулах зэргээр их ач тус хүртэнэ (Евр. 10:24, 25).

13 Итгэж найддагаа харуулах бас нэг арга бол байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжиж хандив өргөх явдал юм (Сур. 3:9, 10). Итгэл нэгтнүүдэд маань бодит тусламж хэрэгтэйг мэдсэн бол бид цаг алдалгүй тэдэндээ тусламжийн гараа сунгадаг (Гал. 6:10; 1 Тим. 6:18). Ийнхүү ах дүүгээ хайрладгаа батлахын зэрэгцээ Еховагийн болон байгууллагынх нь бидний төлөө хийдэг сайн сайхан бүхэнд талархлаа илэрхийлэх боломжийг алдалгүй ашигладаг (Ёох. 13:35).

14 Байгууллагадаа итгэж найддагийн маань бас нэг илрэл бол гаргасан шийдвэрийг нь дэмжих явдал юм. Та даруу байж удирдах үүрэг хүлээсэн хүмүүс буюу дүүрэг хариуцагч, хурлын ахлагчдын удирдамж зааврыг дагадаг уу? Тэд биднийг удирдан чиглүүлдэг учраас заавар зөвлөгөөг нь дуулгавартай дагах хэрэгтэй (Евр. 13:7, 17). Зарим шийдвэрийнх нь цаад учир шалтгааныг бүрэн гүйцэд ойлгохгүй байлаа ч дуулгавартай дагавал бид үүрдийн ач тус хүртэнэ гэдгээ ойлгодог. Ехова Үгээрээ, байгууллагаараа дамжуулж өгдөг удирдамж зааврыг нь дуулгавартай дагадаг биднийг ивээдэг. Бас дуулгавартай байснаараа Эзэн Есүс Христдээ захирагдаж байна гэсэн үг.

15 Итгэмжит ухаалаг боолд итгэж найдах хангалттай олон шалтгаан бий. Еховагийн болон байгууллагынх нь нэрийг гутаахын тулд өнөө үеийн бурхан Сатан хамаг хүчээ дайчилдаг (2 Кор. 4:4). Сатаны заль мэхэнд бүү унаарай! (2 Кор. 2:11). Тэрээр тун удахгүй ёроолгүй нүхэнд хоригдохоо мэдэж байгаа тул Еховагаас аль болох олон үйлчлэгчийг нь холдуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн (Илч. 12:12). Сатан эцсийн хүчээ шавхан дайрах тусам бид бас Еховатайгаа улам дотносох учиртай. Мөн Еховад болон ард түмнээ удирдан чиглүүлдэг байгууллагад нь итгэж найдаж явцгаая. Ингэвэл дэлхий дахины ахан дүүсийн барилдлагад нэгдэхийн баяр хөөрийг мэдэрнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах