Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 20
  • Хурлын зохион байгуулалт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хурлын зохион байгуулалт
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • «Дунд чинь ажилладаг ... хүмүүсийг хүндэл»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • «Ахлагчдыг дуудаарай»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • «Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 20
20-р хичээл. Еховагийн Гэрчүүдийн цуглаан дээр нэг Гэрч эрэгтэйг асуулт асуухад хүмүүс хариулах гээд гараа өргөж байна.

ХИЧЭЭЛ 20

Хурлын зохион байгуулалт

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Ехова бол эмх журмын Бурхан (1 Коринт 14:33). Ийм учраас ард түмэн нь бас эмх журамтай байх ёстой. Христийн дагалдагч нарын хурал ямар зохион байгуулалттай вэ? Бид хуралдаа яаж хувь нэмэр оруулах вэ?

1. Хэн хурлын тэргүүн бэ?

«Христ бол хурлын тэргүүн» (Эфэс 5:23). Тэрбээр Еховагийн ард түмний дэлхий дахины үйл хэргийг тэнгэрээс удирддаг. Есүс цөөн хэдэн туршлагатай ахлагчийг «итгэмжит, ухаалаг боол» болгон томилсон. Тэднийг бас Удирдах Зөвлөл гэдэг (Матай 24:45–47-г уншина уу). Нэгдүгээр зуунд Иерусалимд байсан элч, ахлагч нарын адилаар Удирдах Зөвлөл дэлхий дахины хурлуудад удирдамж заавар өгдөг (Үйлс 15:2). Тэд өөрсдийгөө удирдагч гэж үздэггүй. Харин тэргүүн Есүсийнхээ зааврыг дуртайяа дагадаг. Еховагийн хүслийг ойлгохын тулд Библийг нямбай судалдаг.

2. Ахлагч нар ямар үүрэгтэй вэ?

Ахлагч нар бол Еховагийн ард түмэнд Библиэс зааж, урам зориг өгч, тусалж дэмждэг төлөвшсөн эрчүүд юм. Тэд цалин хөлс авдаггүй. Харин «Бурхны таалалд нийцүүлэн сайн дураараа, ашиг хонжоо хайлгүй, чин сэтгэлээсээ үйлчилдэг» (1 Петр 5:1, 2). Туслах үйлчлэгч нар ахлагчдыг дэмждэг. Тэд шаардлага хангахаараа ахлагч болдог.

Удирдах Зөвлөл зарим ахлагчийг дүүрэг хариуцагчаар томилдог. Дүүрэг хариуцагч нар хурлуудыг эргэж тойрч, удирдамж заавар, урам зориг өгдөг. Тэд Библид бичигдсэн шаардлагыг хангасан эрчүүдийг ахлагч, туслах үйлчлэгчээр томилдог (1 Тимот 3:1–10, 12; Тит 1:5–9).

3. Гэрч болгон ямар үүрэгтэй вэ?

Хурлын бүх хүн «[Еховагийн] нэрийг магтдаг». Яаж? Цуглаандаа оролцож, чадлынхаа хэрээр дэлгэрүүлдэг (Дуулал 148:12, 13-ыг уншина уу).

УХАЖ ОЙЛГОЁ

Есүс ямар удирдагч вэ? Ахлагч нар Есүсийг яаж дуурайдаг вэ? Бид Есүс болон ахлагч нарыг яаж дэмжих вэ? Хариуг нь мэдэж аваарай.

4. Есүс бол хүнлэг удирдагч

Есүс бидэнд сэтгэл хөдөлгөм урилга өгсөн. Матай 11:28–30-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүс ямар удирдагч вэ? Биднийг яагаасай гэж хүсдэг вэ?

Ахлагч нар Есүсийг яаж дуурайдаг вэ? ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Балбад газар хөдлөхөд ахлагч нар итгэл нэгтнүүддээ тусалсан нь» (4:56)

Ахлагч нар үүргээ яаж биелүүлэх хэрэгтэйг Библид тодорхой бичсэн байдаг.

Исаиа 32:2; 1 Петр 5:1–3-ыг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ахлагч нар Есүсийг дуурайн биднийг сэргээхийг хичээдэг нь танд ямар санагдаж байна вэ?

  • Ахлагч нар Есүсийг өөр яаж дуурайдаг вэ?

5. Ахлагч нар үлгэр дуурайл болдог

Есүс ахлагч нарыг ямар байгаасай гэж хүсдэг вэ? ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Ахлагчид аа, удирдаарай!» (7:39)

Есүс ахлагч нарт хэм хэмжээ тогтоож өгсөн. Матай 23:8–12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийн хэм хэмжээг баримталдаг ахлагч нар шашны удирдагч нараас ямар ялгаатай вэ? Энэ нь танд ямар санагдаж байна вэ?

А. Зургууд: Нэг ахлагч өөрийнхөө болон гэрийнхнийхээ Еховатай тогтоосон харьцааг анхаарч байна. 1. Библийг судлахаасаа өмнө залбирч байна. 2. Эхнэртэйгээ хамт жаахан охиндоо Библийн тухай зааж байна. Б. Өнөөх ахлагч эхнэртэйгээ эмнэлэгт хэвтсэн хурлынхаа эгчийг эргэж очиж байна. В. Өнөөх ахлагч айлын хүнд дэлгэрүүлж байна. Г. Зургууд: 1. Өнөөх ахлагч цуглаан дээр илтгэл тавьж байна. 2. Танхимын шал угааж байна.
  • А. Ахлагч нар өөрийнхөө болон гэрийнхнийхээ Бурхантай тогтоосон харьцааг анхаардаг

  • Б. Хурлын бүх хүнд санаа тавьдаг

  • В. Тогтмол дэлгэрүүлдэг

  • Г. Зааж сургахаас гадна цэвэрлэгээ зэргийн олон ажил хийдэг

6. Бид ахлагч нараа дэмждэг

Ахлагч нарыг яагаад дэмжих хэрэгтэйг Библид маш тодорхой тайлбарлажээ. Еврей 13:17-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийн энэ зүйлийг үзвэл, удирдаж байгаа хүмүүстээ яагаад дуртайяа захирагдах хэрэгтэй вэ? Та юу гэж бодож байна вэ?

Лук 16:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ялихгүй гэмээр зүйл дээр ч ахлагч нарт дуулгавартай байх нь яагаад чухал вэ?

ЗАРИМ ХҮН: «Заавал шашинд харьяалагдах албагүй шүү дээ» гэдэг.

  • Бурхныг хурлын хүмүүстэй хамт шүтэх нь ямар давуу талтай гэж та бодож байна вэ?

ДҮГНЭЛТ

Есүс бол хурлын тэргүүн. Бид Есүсийн удирдлаган дор байдаг ахлагч нараа дуртайяа дэмждэг. Яагаад гэвэл тэд биднийг сэргээж, үлгэр дуурайл болдог.

Давтах асуулт

  • Хэн хурлын тэргүүн бэ?

  • Ахлагч нар хурлынхандаа яаж тусалдаг вэ?

  • Гэрч болгон ямар үүрэгтэй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Удирдах Зөвлөл болон ахлагч нар итгэл нэгтнүүдийнхээ төлөө хэчнээн их сэтгэл гаргадгийг үзээрэй.

«Хориотой үед эв нэгдлээ хадгалсан нь» (4:22)

Дүүрэг хариуцагч нар юу хийдгийг сонирхоорой.

«Орон нутгийн дүүрэг хариуцагчийн амьдрал» (4:51)

Ахлагч нар итгэл нэгтнүүдээ урамшуулахын тулд хэр их хичээж зүтгэдгийг мэдэж аваарай.

«Ахлагчид ба баяр баясгалан» («Харуулын цамхаг», 2013 оны 1-р сарын 15)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах