Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 49
  • Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (1-р хэсэг)

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (1-р хэсэг)
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Насаараа ханилахад туслах хоёр түлхүүр
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Бурхны хамтад нь нийлүүлснийг бүү салгагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
  • Гэр бүл бол Бурхны бэлэг
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Нөхөр эхнэрүүдэд зориулсан ухаалаг зөвлөгөө
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 49
49-р хичээл. Аз жаргалтай, өндөр настай хосыг ажиглаж буй залуу хос.

ХИЧЭЭЛ 49

Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (1-р хэсэг)

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Хуримаа хийж буй хосууд насан туршдаа аз жаргалтай амьдарна гэж боддог. Энэ нь ч хоосон мөрөөдөл биш юм. Яагаад гэвэл олон жил ханилсан Христийн дагалдагч гэр бүлүүд одоо ч жаргалтай амьдарч байна. Нууц нь Библийн зарчмыг хэрэгжүүлдэгт байгаа юм.

1. Нөхрүүдэд зориулсан ямар зөвлөгөө Библид байдаг вэ?

Ехова нөхөр хүнийг өрхийн тэргүүнээр томилсон (Эфэс 5:23-ыг уншина уу). Тийм учраас үргэлж гэр бүлийнхээ сайн сайхныг бодож шийдвэр гаргаасай гэж хүсдэг. Библид «Эхнэрээ хайрлаж яв» гэж байдаг (Эфэс 5:25). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлдэг халамжтай нөхөр ямар байдаг вэ? Хоёулхнаа байхдаа ч, бусдын хажууд ч эхнэртээ аядуу зөөлөн ханддаг. Бас аюулаас хамгаалж, сэтгэл санааг нь анхаарч, хэрэгцээтэй бүхнээр нь хангадаг (1 Тимот 5:8). Хамгийн гол нь Бурхантай дотно байхад нь тусалдаг (Матай 4:4). Үүний тулд хамтдаа тогтмол Библи уншиж, залбирдаг. Ийнхүү эхнэрээ халамжилдаг нөхөр хүн Еховатай дотно хэвээрээ байдаг (1 Петр 3:7-г уншина уу).

2. Эхнэрүүдэд зориулсан ямар зөвлөгөө Библид байдаг вэ?

Бурхны Үгэнд «Эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой» гэж бий (Эфэс 5:33). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлдэг эхнэр ямар байдаг вэ? Нөхрийнхөө сайн талыг анхаардаг. Гэр бүлийнхээ төлөө хичээж зүтгэдгийг нь үнэлдэг. Гаргасан шийдвэрийг нь дэмждэг. Нөхөр нь Еховаг шүтдэггүй байлаа ч нөхөртэйгөө сайхан харьцаж, бусдад сайнаар ярьдаг.

3. Эхнэр нөхөр хоёр яавал бие биетэйгээ улам дотно болох вэ?

Библид эхнэр нөхөр хоёрыг «нэг бие» гэсэн байдаг (Матай 19:5). Тийм учраас ханиасаа хөндийрч байгаагаа анзаарвал тэр даруй арга хэмжээ авах ёстой. Хамт байх цагийг үргэлж гаргах нь зүйтэй. Бас илэн далангүй, тайван ярилцаж байх хэрэгтэй. Еховагаас өөр хэнийг ч эсвэл юуг ч ханиасаа дээгүүр тавьж болохгүй. Өөр хүнтэй хэт дотносохоос сэрэмжлэх нь туйлын чухал.

УХАЖ ОЙЛГОЁ

Библийн ямар зарчмыг хэрэгжүүлбэл эхнэр нөхөр хоёр улам дотно болохыг мэдэж аваарай.

Нэг хос гар гараасаа бариад нэг нэгнийхээ нүд рүү харж байна. Зургууд: Бие биетэйгээ дотносож буй жаргалтай хосууд. Уг зургууд энэ хичээл дээр давтагдана.

4. Эхнэрээ хайрлаж халамжлаарай

Библид «Нөхөр хүн эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой» гэж байдаг (Эфэс 5:28, 29). Үүнийг юу гэж ойлгох вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Нөхрүүд ээ, эхнэрээ өөр шигээ хайрла» (9:53)

  • Нөхөр хүн эхнэрээ яаж хайрлаж халамжлах ёстой вэ?

Колосай 3:12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Нөхөр хүн эдгээр зан чанарыг яаж илэрхийлж болох вэ?

Өвдөөд хэвтэж байгаа эхнэртээ нөхөр нь цай өгч байна. Аяга тавгаа хамт угааж, арчиж байгаа нөхөр эхнэр хоёр. Библиэ хамт судалж байгаа нөхөр эхнэр хоёр. Хамт дугуй унаж буй эхнэр нөхөр хоёр. Асуудлаа ярилцаж буй нөхөр эхнэр хоёр.

5. Нөхрөө хайрлаж хүндлээрэй

Нөхрөө хүндлэх ёстой гэж Библид байдаг. Еховаг шүтдэггүй нөхрөө ч хүндлэх хэрэгтэй. 1 Петр 3:1, 2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Нөхөр тань Еховаг шүтдэггүй бол та нөхрөө Еховаг шүтдэг болоосой гэж хүсдэг байх. Тэгвэл яасан нь дээр вэ? Байнга дэлгэрүүлэх үү? Эсвэл биеэ зөв авч явж, хүндэтгэлтэй хандах уу? Та яагаад тэгж бодож байна вэ?

Ер нь эхнэр нөхрүүд санал нэгтэй шийдвэр гаргадаг. Гэхдээ заримдаа эхнэр нь санал нийлэхгүй байж болох юм. Тийм үед саналаа хүндэтгэлтэй, эвтэйхэн хэлэх нь зүйтэй. Харин эцсийн шийдвэр гаргах үүргийг Ехова нөхөрт нь өгснийг санах ёстой. Тэгээд нөхрийнхөө гаргасан шийдвэрийг бүх талаар дэмжих хэрэгтэй. Ингэснээр гэр бүлдээ халуун дулаан орчныг бүрдүүлнэ. 1 Петр 3:3–5-ыг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Эхнэр нь нөхрөө хүндлэхэд Еховад ямар санагддаг вэ?

6. Гэр бүлд тулгардаг асуудлыг шийдэх боломжтой

Асуудал бэрхшээлгүй гэр бүл гэж байхгүй. Тийм учраас эхнэр нөхөр хоёр асуудлаа шийдэхийн тулд нэг баг болж санаа нэгтэй байх нь чухал. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Эхнэр нөхөр хоёр яавал бие биетэйгээ дотно байх вэ?» (5:44)

  • Видеонд гарсан эхнэр нөхөр хоёр бие биеэсээ хөндийрч байгаа нь юунаас харагдсан бэ?

  • Тэр хоёр дотносохын тулд юу хийсэн бэ?

1 Коринт 10:24; Колосай 3:13-ыг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Гэр бүлийг бат бөх байлгахад энэ зөвлөгөө ямар ач тустай вэ?

Бие биеэ хүндлээрэй гэж Библид байдаг. Энэ нь бусдын сэтгэлийг ойлгож, эелдэг зөөлөн хандана гэсэн үг. Ром 12:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хань маань эхлээд намайг хүндлэх ёстой гэж бодох нь зөв үү? Та яагаад тэгж бодож байна вэ?

ЗАРИМ ХҮН: «Бид хоёр өмнөх шигээ дотно биш болсон» гэдэг.

  • Тийм гэр бүлд Библийн ямар зарчим тус болно гэж та бодож байна вэ?

ДҮГНЭЛТ

Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлаж, хүндэлж, Библийн зарчмыг хэрэгжүүлдэг бол жаргалтай байна.

Давтах асуулт

  • Гэр бүлээ жаргалтай байлгахын тулд нөхөр хүн яах хэрэгтэй вэ?

  • Гэр бүлээ жаргалтай байлгахын тулд эхнэр хүн яах хэрэгтэй вэ?

  • Та гэр бүлтэй бол ханьтайгаа дотносохын тулд Библийн ямар зарчмыг хэрэгжүүлэх вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тустай зөвлөгөөнүүдийг уншаарай.

«Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай» (товхимол)

Өрхийн тэргүүндээ захирагдах гэж яахыг хэлдэг вэ?

«Эмэгтэйчүүд ээ, та нар тэргүүндээ захирагддаг уу?» («Харуулын цамхаг», 2010 оны 5-р сарын 15)

Нэг гэр бүлд ноцтой асуудлууд тулгарч, бүр салж сарнижээ. Асуудлаа яаж давсан юм бол?

«Манай гэр бүл Бурхны тусламжаар бат бэх болсон» (5:14)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах