Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц06 12/1 х. 11-14
  • Еховагийн агуу өдөр ойрхон байна

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Еховагийн агуу өдөр ойрхон байна
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Еховагийн агуу өдөр
  • «Элэглэн дооглогчид» гарч ирнэ
  • Тэр өдрийг хүлээгтүн
  • Сүнслэгээр сонор сэрэмжтэй байх нь чухал
  • Сонор сэрэмжтэй байгтун
  • Еховагийн шүүх өдөр ойрхон байна!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
  • Яарах сэтгэлтэй байгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Дэлгэрүүлэхдээ яарах сэтгэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?
    Христиан үйлчлэл 2014
  • Уурынх нь өдөр болохоос өмнө Еховаг хайгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
хц06 12/1 х. 11-14

Еховагийн агуу өдөр ойрхон байна

«ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» (ЗЕФАНИА 1:14).

1, 2. а) Христианууд ямар онцгой өдрийг хүлээж байгаа вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх шаардлагатай вэ? Яагаад?

ЦАРАЙ нь гэрэлтэн баясах залуухан бүсгүй хуримын өдрөө хоног тоолон хүлээнэ. Удахгүй амаржих эх хорвоод мэндлэх бяцхан үрээ харахын хүслэн болно. Эцэж ядарсан ажилчин амралтаа авах гэж яарна. Эд бүгд л амьдралыг нь өөрчлөх онцгой чухал өдрийг сэтгэл догдлон хүлээж байна. Хүлээсэн өдөр нь ирэхэд тэд бэлэн байх нь лавтай.

2 Жинхэнэ христианууд ч бас нэгэн онцгой чухал өдрийг тэсэн ядан хүлээж байна. Тэр бол Еховагийн агуу «өдөр» юм (Исаиа 13:9; Иоел 2:1; 2 Петр 3:12). Тэгвэл Еховагийн өдөр гэж чухам юу вэ? Энэ өдөр хүн төрөлхтөнд ямар хамаатай вэ? Еховагийн өдөрт бэлэн эсэхээ яаж магадлах вэ? Эдгээр асуултыг одоо авч үзэх нь маш чухал. Яагаад гэвэл, «ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» хэмээсэн үг үнэн болохыг баримт харуулж байна (Зефаниа 1:14).

Еховагийн агуу өдөр

3. Еховагийн агуу өдөр гэж юу вэ?

3 Еховагийн агуу өдөр гэж юу вэ? Ехова дайснаа дарж, агуу нэрээ алдаршуулж байсан тэр онцгой үеүдийг Библид Еховагийн «өдөр» гэж нэрлэсэн байдаг. Иуда, Иерусалимд амьдарч байсан үнэнч бус хүмүүс болон Вавилон, Египетийн хэрцгий догшин ард түмэн Бурхны шийтгэлийг хүртэн, Еховагийн өдрийг үзэж байсан (Исаиа 2:1, 10–12; 13:1–6; Иеремиа 46:7–10). Гэвч нэрийг нь гутаан доромжилсон бүхнийг шийтгэх Еховагийн хамгийн агуу өдөр хараахан ирээгүй байна. Хамгийн агуу тэр өдрийн эхэнд «агуу их Вавилон» буюу хуурамч шашин сөнөх бөгөөд эцэст нь Хармагедон хэмээх дайнаар ёс бус ертөнц бүрмөсөн устгагдах юм (Илчлэлт 16:14, 16; 17:5, 15–17; 19:11–21).

4. Маш хурдан ойртож буй Еховагийн өдөр ихэнх хүний хувьд яагаад аймшигтай байх вэ?

4 Ийм явдал болох гэж байгаад ихэнх хүн итгэдэг ч бай, үгүй ч бай, маш хурдан ойртож буй энэ өдөр тэдний хувьд аймшигтай байх болно. Учир нь Ехова зөнч Зефаниагаар: «Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл, зовлонгийн өдөр, эвдрэл, эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр, үүлс, өтгөн харанхуйн өдөр... Би хүмүүст зовлонг авчирна. [...] Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ» гэж хэлүүлсэн байдаг (Зефаниа 1:15, 17). Үнэхээр аймшигтай өдөр байх ажээ.

5. Еховагийн өдрийг зарим хүн яагаад тэсэн ядан хүлээдэг вэ?

5 Гэхдээ Еховагийн өдрийг тэсэн ядан хүлээдэг хүмүүс ч бий. Тэд Еховаг энэ өдөр үнэнч үйлчлэгчдээ аварч, өөрийгөө өргөмжилж, агуу нэрээ ариусгана гэдгийг нь мэддэг (Иоел 3:16, 17; Зефаниа 3:12–17). Тэр өдөр хүсэн хүлээсэн өдөр байх уу, эсвэл айн чичрэм өдөр байх уу гэдэг нь одоо яаж амьдарч байгаагаас ихээхэн шалтгаална. Таны хувьд ямар байх бол оо? Тэр өдөрт бэлэн үү? Еховагийн өдөр хаяанд тулж ирчихээд байгааг ойлгодгоо та үйл хэргээрээ өдөр бүр харуулдаг уу?

«Элэглэн дооглогчид» гарч ирнэ

6. Ихэнх хүн Еховагийн өдрийн тухай сэрэмжлүүлгийг хэрхэн хүлээж авдаг вэ? Христианууд үүнд яагаад гайхдаггүй вэ?

6 Байдал тун эгзэгтэй болчихоод байгаа хэдий ч ихэнх хүн Еховагийн өдөр ойртон ирж байгааг үл тоомсорлохоор барахгүй, энэ тухай сэрэмжлүүлдэг хүмүүсийг элэглэн шоолж, доог тохуу хийдэг. Гэхдээ жинхэнэ христианууд үүнд гайхдаггүй. Учир нь тэд элч Петрийн: «Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд: „Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юм бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ“ хэмээнэ» гэж зөгнөснийг мэддэг (2 Петр 3:3, 4).

7. Яавал сонор сэрэмжтэй байх вэ?

7 Яавал тийм буруу үзэлд авталгүй, сүнслэгээр сонор сэрэмжтэй байх вэ? Петр: «Би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс болоод танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм» гэж хэлсэн байдаг (2 Петр 3:1, 2). Библийн сэрэмжлүүлгийг анхаарвал «чин сэтгэлийн бодол санаагаа сэргээж» чадна. Хэдийгээр, Еховагийн сануулгыг өмнө нь олон удаа сонсож байсан ч, одоо анхаарах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна (Исаиа 34:1–4; Лук 21:34–36).

8. Олон хүн Библийн сэрэмжлүүлгийг яагаад үл ойшоодог вэ?

8 Зарим хүн сэрэмжлүүлгийг яагаад тоодоггүй вэ? «Бурхны үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас болон усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж» гэж Петрийн бичсэнийг үзвэл, Еховагийн өдрийг санаатайгаар үл ойшоодог хүмүүс байдаг ажээ (2 Петр 3:5, 6). Тэд амьдралаа өөрчлөхийг, амин хувиа бодож амьдарсныхаа төлөө Еховагийн өмнө хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Тийм ээ, тэд Петрийн хэлснээр, «хүсэл тачаалаа даган» амьдардаг.

9. Ноа Лот хоёрын өгсөн сэрэмжлүүлгийг хүмүүс яаж хүлээн авсан бэ?

9 Элэглэн дооглогчид, урьд цагт Ехова хүн төрөлхтний үйл хэрэгт оролцож байсныг «санаатайгаар үл ойшоодог». Ноа Лот нарын үед тийм явдал болж байсныг Есүс Христ, элч Петр хоёр яриандаа дурдсан байдаг (Лук 17:26–30; 2 Петр 2:5–9). Усан галаваас өмнө амьдарч байсан хүмүүс Ноагийн өгсөн сэрэмжлүүлгийг анхаараагүй. Бас Содом, Гоморраг устгахын өмнө сэрэмжлүүлэг өгч байсан Лотыг хүргэд нь «тоглоом хийж байна гэж боджээ» (Эхлэл 19:14).

10. Еховагийн өдрийн ирэхийг үл ойшоодог хүмүүс яах вэ?

10 Өнөөдөр ч мөн ялгаагүй. Ехова сэрэмжлүүлгийг хүлээж авдаггүй хүмүүсийг «шийтгэх» бөгөөд, тэдний тухай: «Тэд өөрсдийнхөө зүрхэнд: „ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй“ гэдэг. Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй, усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй» гэж хэлжээ (Зефаниа 1:12, 13). Хэрэв хүмүүс Еховагийн айсуй өдрийг тоодоггүй бол нэгэн хэвийн амьдралынхаа төлөө морь мал мэт зүтгэвч хөдөлмөрийнхөө үр шимийг үзэхгүй. Учир нь Еховагийн өдөр гэнэт ирэхэд, хурааж хуримтлуулсан эд хөрөнгө нь тэднийг аврахгүй (Зефаниа 1:18).

Тэр өдрийг хүлээгтүн

11. Бид юуг санаж явах ёстой вэ?

11 Библийн сэрэмжлүүлгийг тоодоггүй хүмүүсийг дуурайхгүйн тулд зөнч Хабаккукийн анхааруулсныг мартаж болохгүй. Тэрбээр: «Энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл рүүгээ яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ» хэмээн бичжээ (Хабаккук 2:3). Тэр өдөр нь төгс бус хүмүүс бидэнд саатаж байгаа мэт санагдаж болох ч Ехова агуу өдрөө хойшлуулахгүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Еховагийн өдөр яг цагтаа ирэх бөгөөд тэр нь хүмүүсийн бодож санаагүй цаг байх юм (Марк 13:33; 2 Петр 3:9, 10).

12. Есүс юуны тухай зөгнөсөн бэ? Есүсийн үнэнч дагалдагчид сонор сэрэмжээ алдсан хүмүүсээс ямар ялгаатай вэ?

12 Еховагийн өдрийг хүлээх нь чухал гэдгийг онцлон хэлэхдээ Есүс зарим дагалдагч нь хүртэл сүнслэгээр сонор сэрэмж алдахыг зөгнөжээ. Есүс тэр хүмүүсийн тухай: «Муу боол нь зүрхэндээ: „Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй“ гээд өөрийн анд нөхөд болох боолуудаа зодож, архичидтай идэж ууж эхэлбэл, эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр, мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж, түүнийг үхтэл нь зодно» гэж хэлсэн (Матай 24:48–51). Харин «итгэмжит, ухаалаг боол» Еховагийн өдрийг үнэнчээр хүлээдэг учир тэднээс их ялгаатай. Боолын анги сүнслэгээр сонор сэрэмжтэй, Еховагийн өдөрт хэзээд бэлэн байдаг тул Есүс тэдэнд дэлхий дэх «хамаг эзэмшил хөрөнгөө даатгасан» (Матай 24:42–47).

Сүнслэгээр сонор сэрэмжтэй байх нь чухал

13. Шуурхай арга хэмжээ авах нь чухал гэдгийг Есүс хэрхэн онцолсон бэ?

13 МЭ І зууны христиануудын хувьд сүнслэгээр сонор сэрэмжтэй байх нь нэн чухал байв. Тэд Иерусалимыг «дайчдад бүслэгдэхийг» харсан даруйдаа хотоос явах хэрэгтэй байлаа (Лук 21:20, 21). Тэр явдал МЭ 66 онд болжээ. Есүс: «Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг» гэж хэлсэн нь шуурхай арга хэмжээ авах хэрэгтэйг онцолсон хэрэг байв (Матай 24:17, 18). Иерусалим хот МЭ 70 онд ромчуудын гарт устгагдсаныг түүх гэрчилдэг. Тэгвэл христианууд Есүсийн үгэнд орж, МЭ 66 онд хотыг яаралтай орхих хэрэгтэй байсан нь ямар учиртай вэ?

14, 15. Христианууд Иерусалим бүслэгдэхийг харсан даруйдаа шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байсны учир юу вэ?

14 Ромын цэргүүд МЭ 70 он хүртэл Иерусалимд гар хүрээгүй ч, тэр хугацаанд хүчирхийлэл, цус асгаруулсан явдал гаарснаас болоод хотынхон амар тайван байгаагүй юм. Тэр үед Иерусалимд «зэрлэг балмад явдлыг араасаа дагуулсан аймшигт цуст мөргөлдөөн» болж байсан тухай нэгэн түүхч бичжээ. Залуучуудыг хүчээр цэрэгт татаж, бэхлэлт барих ажилд дайчилж, өдөр бүр цэргийн сургууль хийлгэж байв. Иймэрхүү арга хэмжээнд дургүйцсэн хүмүүсийг урвагч гэж үздэг байж. Тэгэхлээр, христианууд МЭ 66 онд яваагүй бол аюул болох байжээ (Матай 26:52; Марк 12:17).

15 Есүс Иерусалимд төдийгүй «Иудейд байгаа хүмүүс зугтаг» гэж хэлснийг анхааръя. Ингэх нь туйлын чухал байлаа. Учир нь Ромын цэргүүд Иерусалимыг орхин явсан ч, хэдхэн сарын дараа буцаж ирэн, дайны ажиллагаагаа дахин эхлүүлж, эхлээд Галил мужийг МЭ 67 онд эрхэндээ оруулаад, дараа жил нь Иудей мужийг бага багаар эзлэн авчээ. Үүний улмаас Иерусалимын эргэн тойрны газар нутгийн ард олон ромчуудын гарт тарчилж, Иерусалимаас гарах арга бараг байхгүй болсон. Хотын хаалгануудад харуул манаа тавьж, гарахыг оролдсон хэнийг ч болов Ромд урвасан этгээд гэж үзэж байв.

16. Иудейн христианууд аврагдахын тулд яах хэрэгтэй байсан бэ?

16 Ингээд бодохлоор, Есүс шуурхай арга хэмжээ авах хэрэгтэйг онцолсны учир ойлгомжтой байна. Тэр үеийн христианууд эд баялгийн араас хөөцөлдөн, сүнслэгээр унтах биш, алив бүхнээ золиослох учиртай байв. Есүсийн үгийг дагахын тулд «байгаа бүхнээсээ... татгалзахад» бэлэн байх ёстой байлаа (Лук 14:33). Сэрэмжлүүлгийг дор нь хүлээн аваад, Иорданы нөгөө эрэг дээр гарсан хүмүүс аврагджээ.

Сонор сэрэмжтэй байгтун

17. Бид ямар учраас сонор сэрэмжтэй байх ёстой вэ?

17 Төгсгөлийн цаг үеийн эцсийн шатанд амьдарч байгаа маань Библийн зөгнөлүүдээс тодорхой харагддаг. Бид урьдынхаасаа илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болоод байна. Жишээ авъя. Энхийн цагт цэрэг хүн амь өрссөн тулаанд ордоггүй боловч байнга сонор сэрэмжтэй байхгүй бол гэнэт дайн болоход бэлэн биш байж таараад, амиа алдаж ч мэднэ. Христианууд бид сүнслэг цэргүүд билээ. Хэрэв бид сүнслэг сонор сэрэмжээ алдвал сорилтод унаж, эцэстээ Еховагийн өдөрт бэлэн байж чадахгүй (Лук 21:36; 1 Тесалоник 5:4). Харин «ЭЗЭНийг дагахаас эргэн больсон» хүмүүсийн хувьд Еховаг «хайх» цаг нь одоо юм (Зефаниа 1:3–6; 2 Тесалоник 1:8, 9).

18, 19. «Бурхны өдрийн ирэхийг» яаж «түргэлүүлэх» вэ?

18 Элч Петр «Бурхны өдрийн ирэхийг... түргэлүүлэхийг» уриалсан байдаг. Харин яаж түргэлүүлэх вэ? «Ариун байдал ба бурханлаг байдал дотор» биеэ авч явдаг бол Петрийн үгийг хэрэгжүүлж байгаа хэрэг (2 Петр 3:11, 12). Өөрөөр хэлбэл, Еховагийн өдрийг хүлээнгээ, христиан үйл хэрэгт оролцон үргэлж завгүй байвал цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч, бид тэр өдрийг түргэлүүлсэнтэй адил болно (1 Коринт 15:58).

19 Бурхны Үгийг уншиж судлан, сануулгыг нь эргэцүүлэн боддог бол Еховагийн агуу өдөр ирэхийг түргэлүүлэх төдийгүй «найдан хүлээж, ...чин сэтгэлээсээ хүсэж» чадна (2 Петр 3:12, ШГ). Библийн олон зөгнөл бидэнд Еховагийн өдөр ирэхийг, бас тэр өдрийг «хүлээдэг» хүмүүс ивээл хүртэхийг сануулдаг (Зефаниа 3:8).

20. Ямар сануулгыг чин сэтгэлээсээ дагах хэрэгтэй вэ?

20 Одоо бол зөнч Зефаниагийн: «ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө... дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай. Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно» хэмээн хэлснийг чин сэтгэлээсээ дагах цаг мөн! (Зефаниа 2:2, 3).

21. 2007 онд Бурхны ард түмэн юунд шийдвэр төгс байна вэ?

21 Тэгэхлээр, «Еховагийн агуу өдөр ойрхон байна» гэсэн үгийг 2007 оны уриа болгосон нь тун цагаа олсон хэрэг юм. Тэгээд ч Бурхны ард түмэн энэ өдрийг «ойрхон бөгөөд маш хурдан ирж» байгаад огтхон ч эргэлздэггүй (Зефаниа 1:14). «Энэ нь хоцролгүй заавал ирнэ» (Хабаккук 2:3). Тийм учраас, Еховагийн өдрийг хүлээнгээ дээрх зөгнөлүүд мөдхөн биелнэ гэдгийг ойлгож, урьд урьдаас илүү сонор сэрэмжтэй байцгаая!

[14-р хуудасны товчлол]

2007 оны уриа: «Еховагийн агуу өдөр ойрхон байна» (Зефаниа 1:14).

Хариулна уу

• Еховагийн агуу өдөр гэж юу вэ?

• Олон хүн Еховагийн өдөр ирэхийг ямар учраас үл тоомсорлодог вэ?

• Иудейн христианууд шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байсны учир юу вэ?

• Сүнслэгээр сонор сэрэмжтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах