Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Христ хурлаа удирддаг
    Харуулын цамхаг—2002 | 3/1
    • 5, 6. а) Иоханы үзсэн үзэгдэлд гардаг «долоон алтан дэнлүүний суурь», «долоон од» юу бэлэгддэг вэ? б) «Долоон од» Есүсийн «баруун мутарт» байгаа нь юу гэсэн үг вэ?

      5 «Итгэмжит ухаалаг боол» шууд Есүс Христэд захирагддаг нь «Илчлэлт» номоос харагддаг. «Эзний өдрийн» үзэгдлээр элч Иохан «долоон алтан дэнлүүний сууриудын дунд... Хүний Хүү шиг Нэгэн байхыг» харсан. «Тэр баруун мутартаа долоон од барьжээ». Есүс уг үзэгдлийг Иоханд: «Чиний харсан Миний баруун мутарт буй долоон од болоод долоон алтан дэнлүүний суурийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы [«хурлын», ШЕ] тэнгэр элчүүд бөгөөд долоон дэнлүүний суурь нь долоон чуулган [«хурал», ШЕ] юм» хэмээн тайлбарласан (Илчлэлт 1:1, 10–20).

      6 «Долоон алтан дэнлүүний суурь» нь 1914 оноос эхэлсэн «Эзний өдрийн» туршид байгаа жинхэнэ христиануудын бүх хурлыг бэлэгддэг. Тэгвэл «долоон од» нь юу вэ? Тэдгээр нь эхэндээ нэгдүгээр зууны хурлуудын төлөө санаа тавьж байсан сүнсээр төрсөн, тослогдсон бүх харгалзагчийг бэлэгддэг байсанa. Тэдгээр харгалзагч Есүсийн «баруун мутарт», өөрөөр хэлбэл, түүний захиргаанд байсан юм. Тийм ээ, Христ Есүс «боолын» ангийг удирдсан. Гэвч эдүгээ тослогдсон харгалзагчдын тоо цөөрчээ. Тэгвэл өнөөдөр дэлхий дахинд байгаа Еховагийн Гэрчүүдийн 93 000 гаруй хурлыг Христ хэрхэн удирддаг вэ?

      7. а) Есүс Удирдах Зөвлөлөөр дамжуулан дэлхий дахины хурлуудыг хэрхэн удирддаг вэ? б) Хурлын ахлагч нар ариун сүнсээр томилогддог гэж хэлж болохын учир юу вэ?

      7 Өнөөдөр «итгэмжит ухаалаг боолыг» төлөөлсөн Удирдах Зөвлөл нь нэгдүгээр зууных шиг, шаардлага хангасан, тослогдсон харгалзагчдаас бүрдсэн жижиг бүлэг юм. Бидний Удирдагч Есүс Удирдах Зөвлөлөөр дамжуулан төлөвшсөн ах нарыг сүнсээр тослогдсон эсэхийг нь үл харгалзан орон нутгийн хурлуудад ахлагчаар томилдог. Ийн томилоход Еховагаас Есүст өгсөн ариун сүнс чухал үүрэг гүйцэтгэдэг (Үйлс 2:32, 33). Юуны түрүүнд эдгээр ахлагч ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Бурхны Үгэнд байгаа шаардлагуудыг хангах ёстой (1 Тимот 3:1–7; Тит 1:5–9; 2 Петр 1:20, 21). Хариуцлагатай ах нар Еховад хандан залбирсны дараа ариун сүнсний удирдлагаар ахлагчид нэр дэвшүүлж, томилдог. Түүнээс гадна томилогдсон ах нар сүнсний «үр жимсийг» бусдад мэдэгдэхүйц ил тод илэрхийлэх ёстой (Галат 5:22, 23). Тийм учраас Паулын: «Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» хэмээсэн зөвлөгөөг тослогдсон эсэхээсээ үл хамааран бүх ахлагч хэрэгжүүлэх учиртай (Үйлс 20:28). Эдгээр томилогдсон ахлагч Удирдах Зөвлөлөөс удирдлага заавар хүлээн авч, хурлыг дуртайяа хариулдаг. Тийнхүү Христ өнөөдөр бидэнтэй хамт байж, хурлыг идэвхтэй удирддаг.

  • Христ хурлаа удирддаг
    Харуулын цамхаг—2002 | 3/1
    • a Энд байгаа «долооод» нь тэнгэр элчүүдийг бэлэгддэггүй. Есүс үл үзэгдэх сүнсэн бүтээлүүдэд зориулж мэдээлэл бичүүлэхийн тулд хүн ашиглах нь юу л бол. Тийм учраас «одод» нь Есүсийн зарлага болсон, хурлын харгалзагчид буюу ахлагч нарыг төлөөлж байгаа юм. Долоогийн тоо бол Бурхны хэмжүүрээр бүрэн төгс байдал гэсэн санааг илэрхийлдэг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах