Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 31
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • «Бурхны Хаант төр» гэж юу вэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Бурхны Хаант төр удахгүй юу хийх вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бурхны хаанчлал захирч байна
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 31
31-р хичээл. Сүр жавхлант Еховагийн өмнө зогсож буй тэнгэрийн Хаант төрийн Хаан Есүс Христ.

ХИЧЭЭЛ 31

Бурхны Хаант төр гэж юу вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Библийн гол сэдэв бол Бурхны Хаант төр юм. Еховагийн байгуулсан Хаант төр анхны санаа зорилгыг нь биелүүлж дэлхийг диваажин болгоно. Тэгвэл Бурхны Хаант төр гэж юу вэ? Захирч эхэлснийг нь юу баталдаг вэ? Юу хийж бүтээсэн бэ? Ирээдүйд юу хийх вэ? Эдгээр асуултын хариуг энэ болон дараагийн хоёр хичээлээр үзнэ.

1. Бурхны Хаант төр гэж юу вэ? Хаан нь хэн бэ?

Ехова Бурхны байгуулсан засгийн газрыг Хаант төр гэдэг. Хаан нь Есүс Христ юм. Тэрбээр тэнгэрээс захирдаг (Матай 4:17; Ёохан 18:36). Библид Есүсийг «Хаан болж ... үүрд захирна» гэсэн байдаг (Лук 1:32, 33). Бурхны Хаант төрийн Хаан Есүс дэлхий дээрх бүх хүнийг захирна.

2. Есүстэй хамт хэн захирах вэ?

Есүс ганцаараа захирахгүй. «Бүх овог, бүх хэл, бүх ард түмэн, бүх үндэстнээс» сонгогдсон хүмүүс бас «хаан болж дэлхийг захирна» (Илчлэл 5:9, 10). Есүсийг дэлхий дээр ирснээс хойш олон сая хүн дагалдагч нь болсон. Тэгвэл тэд бүгдээрээ Есүстэй хамт захирах уу? Үгүй. Тэднээс 144 000 нь л Есүстэй хамт захирна (Илчлэл 14:1–4-ийг уншина уу). Бусад бүх дагалдагч нь Хаант төрийн иргэн болж дэлхий дээрээ амьдарна (Дуулал 37:29).

3. Бурхны Хаант төр бусад засгийн газраас юугаараа давуу вэ?

Иргэдийнхээ эрх ашгийг боддог удирдагчид ч гэсэн зорьсон бүхнээ биелүүлж чаддаггүй. Яваандаа амин хувиа хичээсэн, ард түмнээ гэсэн сэтгэлгүй хүмүүс засгийн эрхэнд гардаг. Харин Бурхан «хэзээ ч усташгүй» нэг Хаант төрийг байгуулсан (Даниел 2:44). Тийм учраас Бурхны Хаант төрийн Хаан Есүс хэзээ ч солигдохгүй. Есүс дэлхийг бүхэлд нь захирна. Бүх хүнд эрх тэгш хандана. Ард иргэд нь ч захирагч шигээ сайхан сэтгэлтэй, халамжтай, шударга байна (Исаиа 11:9-ийг уншина уу).

УХАЖ ОЙЛГОЁ

Бурхны Хаант төр бусад засгийн газраас юугаараа давуу болохыг мэдэж аваарай.

Есүс Христ тэнгэр дэх сэнтийнээс дэлхийг захирч байна. Хамтран захирагчид нь Есүсийн ард сууж байна. Ард нь Еховагаас ирсэн гэрэл цацарч байна.

4. Бурхны Хаант төр дэлхийг бүхэлд нь захирна

Есүс Христ түүхэн дэх бүх удирдагчаас илүү эрх мэдэлтэй. Матай 28:18-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Есүсийн эрх мэдэл бусад удирдагчийнхаас юугаараа илүү вэ?

Төр засгууд байнга солигдож байдаг. Бас тодорхой хэмжээний газар нутгийг л захирдаг. Тэгвэл Бурхны Хаант төр ямар вэ? Даниел 7:14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бурхны Хаант төр үүрд захирах нь ямар давуу талтай вэ?

  • Бурхны Хаант төр дэлхийг бүхэлд нь захирах нь ямар давуу талтай вэ?

5. Хүний төр засгууд халагдах ёстой

Бурхны Хаант төр хүний засгийн газруудыг яагаад халах ёстой вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Бурхны Хаант төр гэж юу вэ?»—Видеоны хэсгээс (1:41)

  • Хүн хүнээ захирсны үр дагавар юу байв?

Номлогчийн үгс 8:9-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Таны бодлоор, хүний төр засгууд халагдаж Бурхны Хаант төр захирах ёстой юу? Яагаад?

6. Хаант төрийн захирагчид ард иргэдээ ойлгодог

Бидний Хаан Есүс хүн байж үзсэн болохоор «мөхөс байдлыг маань ойлгож өрөвддөг» (Еврей 4:15). Тэгвэл Есүстэй хамт захирах 144 000 хүний тухайд юу хэлж болох вэ? Ехова үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг «бүх овог, бүх хэл, бүх ард түмэн, бүх үндэстнээс» сонгосон (Илчлэл 5:9).

  • Есүс болон хамт захирах хүмүүс нь бидний зовлонг ойлгодог гэж бодохоор танд сайхан санагдаж байна уу? Яагаад?

Гарал үүсэл, нас хүйсээрээ ялгаатай, үе үеийн тослогдсон хүмүүс.

Ехова төрж өссөн орчин, ахуй амьдралаараа ялгаатай үндэстэн бүрийн хүнийг Есүстэй хамт захируулахаар сонгосон

7. Бурхны Хаант төр хамгийн сайн хуультай

Төр засгууд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хууль гаргадаг. Бурхны Хаант төрийн иргэд бас дагаж мөрдөх хуультай. 1 Коринт 6:9–11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бүх хүн Бурхны хуулийг сахиж амьдарвал дэлхий ямар болох бол?a

  • Таны бодлоор Ехова ард түмнээрээ хуулиа мөрдүүлэх эрхтэй юү? Яагаад?

  • Бурхны хуулийг сахидаггүй хүмүүс ч засарч өөрчлөгдөх боломжтойг юу баталдаг вэ? (11-р зүйлийг үзнэ үү).

Замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа цагдаа. Нас насны хүмүүс зам хөндлөн гарч байна.

Төр засгууд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хууль тогтоодог. Харин Бурхны Хаант төрийн хууль ямар ч улсын хуулиас илүү

ЗАРИМ ХҮН: «Бурхны Хаант төр гэж юу юм бэ?» гэж асууж болох юм.

  • Та юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Бурхны Хаант төр бол тэнгэрээс дэлхийг бүхэлд нь захирах засгийн газар юм.

Давтах асуулт

  • Хаант төрийн захирагчид нь хэн бэ?

  • Хаант төр бусад засгийн газраас юугаараа давуу вэ?

  • Ехова Хаант төрийнхөө иргэдэд ямар ямар шаардлага тавьдаг вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Бурхны Хаант төр хаана байдаг гэж Есүс хэлсэн бэ?

«Бурхны Хаанчлал хүний зүрхэнд байдаг уу?» (Веб өгүүлэл)

Еховагийн Гэрчүүд яагаад Бурхны Хаант төрийг хүний засгийн газраас илүү чухалд үздэг вэ?

«Бурхны Хаант төрд үнэнч хүмүүс» (1:43)

Есүстэй хамт захируулахаар Еховагийн сонгосон 144 000 хүний талаар Библид юу гэж байдгийг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

«Ямар хүмүүс тэнгэрт гарах вэ?» (Веб өгүүлэл)

a Бурхны тогтоосон ёс суртахууны зарим хэм хэмжээг 3-р хэсгээр үзнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах