Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1914 он бол Библид зөгнөсөн онцгой он мөн
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
    • ХАВСРАЛТ

      1914 он бол Библид зөгнөсөн онцгой он мөн

      1914 онд онцгой үйл явдал болно гэдгийг Библийг хичээнгүйлэн судалдаг хүмүүс 1870-аад онд олон нийтэд мэдэгдэж байв. Тэр үйл явдал нь юу байсан бэ? 1914 оныг онцлохын учир юу вэ?

      Есүс: «Үндэстнүүдэд олгосон цаг гүйцтэл Иерусалим үндэстнүүдийн хөлд талхлагдана» гэж хэлснийг Лук 21:24-т бичсэн байдаг. Иерусалим бол Израйлын нийслэл бөгөөд Давидын удмын хаадын, хаан ширээнд заларч байсан газар билээ (Дуулал 48:1, 2). Израйлын хаад «ЭЗЭНий сэнтийд залардаг» буюу Еховаг төлөөлдөг байсан учир бусад улсын хаадаас ялгаатай байв (Шастирын дээд 29:23). Тиймээс, Иерусалим Еховагийн засаглалыг бэлгэддэг байжээ.

      «Үндэстнүүд» Еховагийн засаглалыг хэзээнээс, хэрхэн «хөлдөө талхалж» эхэлсэн бэ? МЭӨ 607 онд вавилончууд Иерусалимыг эзэлснээр Давидын удмын хаад хаан ширээнд суухаа больж, «ЭЗЭНий сэнтий» эзгүйрсэн (Хаадын дэд 25:1–26). Гэхдээ энэ нь үүрд мөнх «талхлана» гэсэн үг биш байлаа. Учир нь Иерусалимд суух сүүлчийн хаан Зедекиагийн талаар зөнч Езекиел: «Малгайг авч, титмийг тайл. [...] Үүнийг эзэмших эрхтэй Нэгнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө» гэж зөгнөжээ (Езекиел 21:26, 27). Давидын удмын хааны титмийг «эзэмших эрхтэй Нэгэн» бол Есүс Христ юм (Лук 1:32, 33). Тиймээс Есүсийг хаан ширээндээ залрахад Иерусалимыг «талхлах» цаг дуусах байв.

      Энэ чухал үйл явдал хэзээ болох ёстой байсан бэ? «Үндэстнүүд» тодорхой хугацаанд захирна гэдгийг Есүс хэлжээ. Тэр хугацаа нь хэр удаан үргэлжлэхийг «Даниел» номны 4-р бүлгээс мэдэж болно. Тэнд Вавилоны хаан Небухаднезарын зүүдэлсэн, зөгнөлийн утга бүхий зүүдийг бичсэн байдаг. Небухаднезар хаан цавчигдан унасан нэгэн өндөр модыг зүүдэндээ үзжээ. Тэр модны хожуулыг ургуулахгүйн тулд төмөр болон хүрэл цагиргаар бүсэлсэн байсан бөгөөд «долоон цаг үеийг өнгөртөл» ийм байх учиртай хэмээн нэгэн тэнгэрийн элч тунхаглаж байжээ (Даниел 4:10–16).

      Библид засаглалыг заримдаа модоор бэлгэддэг (Езекиел 17:22–24; 31:2–5). Тэгэхлээр, тэр бэлгэдлийн модыг цавчин унагасан нь Иерусалим дахь хаадын төлөөлж байсан Бурхны засаглал завсарлана гэсэн үг байлаа. Гэхдээ Иерусалимыг «талхлах» үйл явдал түр зуур буюу «долоон цаг үе» үргэлжилнэ гэдгийг Небухаднезар хааны зүүд харуулдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ?

      Илчлэл 12:6, 14-т бичсэнээр, гурван үе болон хагас үе нь «1260 хоногтой» тэнцүү ажээ. «Долоон цаг үе» нь гурван үе болон хагас үеэс хоёр дахин их буюу 2520 хоног болно. Гэхдээ «үндэстнүүд» Иерусалимыг эзэлснээсээ хойш Еховагийн засаглалыг ердөө 2520 хоног «талхалсан» юм биш ээ. Тэгэхлээр, «долоон цаг үе» илүү урт хугацаагаар үргэлжилсэн нь тодорхой. Тооллого 14:34, Езекиел 4:6-д тэмдэглэсэн, хоногийг «жилээр» тооцох зарчмаар «долоон цаг үе» нь 2520 жилтэй тэнцдэг.

      МЭӨ 607 оны аравдугаар сард вавилончууд Иерусалим руу довтлон, Давидын удмын хааны, хаан ширээг эзлэн авахад «үндэстнүүдэд олгосон цаг» эхэлж, 2520 жил үргэлжлээд 1914 оны аравдугаар сард дууссан. «Үндэстнүүдэд олгосон цаг» дуусахад Ехова Есүс Христийг тэнгэр дэх хаан ширээнд залсанa (Дуулал 2:1–6; Даниел 7:13, 14).

      Есүсийн хэлсэн ёсоор, тэнгэрийн хаан ширээнд заларснаас нь хойш дэлхий дээр дайн, өлсгөлөн, газар хөдлөлт, тахал гэх зэргийн гамшиг урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй тохиолдох болсон (Матай 24:3–8; Лук 21:11). Эдгээр үйл явдал нь 1914 онд Бурхны Хаант төр тэнгэрт байгуулагдаж, өнөөгийн ёс бус ертөнцийн «эцсийн өдрүүд» эхэлснийг хөдөлгөөнгүй баталдаг (2 Тимот 3:1–5).

      Зурган тайлбар: Долоон цаг үе буюу үндэстнүүдэд олгосон цаг бол Иерусалим устгагдахад эхэлж 1914 оны аравдугаар сар хүртэл үргэлжилсэн 2520 жил юм.

      a МЭӨ 607 оны 10-р сараас МЭӨ 1 оны 10-р сарыг хүртэл 606 жил болно. Тэг он гэж байдаггүй учир МЭӨ 1 оны 10-р сараас МЭ 1914 оны 10-р сар хүртэл 1914 жил болох бөгөөд 606 дээр 1914-ийг нэмэхэд 2520 болно. Иерусалим МЭӨ 607 онд сүйрсэн талаар Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн «Он тоолол» («Chronology») өгүүллийг үзнэ үү (англи).

  • Тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел гэж хэн бэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
    • ХАВСРАЛТ

      Тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел гэж хэн бэ?

      МИХАЕЛ гэдэг нэртэй үл үзэгдэх тэнгэрийн бүтээлийн тухай Библид гуравхан удаа гардаг бөгөөд тухай бүрд нь чухал үйл явдалд оролцож байгаагаар дүрсэлдэг. «Даниел» номонд чөтгөрүүдтэй тэмцэж, «Юуда» номонд Сатантай маргалдаж, «Илчлэл» номонд Диавол болон чөтгөрүүдтэй дайтаж байгаагаар гардаг. Михаел гэдэг нэр «Бурхантай адилхан нь хэн бэ?» гэсэн утгатай. Энэ бүтээл нэрнийхээ утгыг батлан харуулж, Еховагийн эрх мэдлийг дэмжин, дайснуудтай нь тэмцдэг. Тэгвэл Михаел гэж чухам хэн бэ?

      Зарим хүн хэд хэдэн нэртэй байдаг. Тухайлбал, Исаакийн хүү Иаковыг Израиль гэдэг байсан бол элч Петрийг Симон гэдэг байжээ (Эхлэл 49:1, 2; Матай 10:2). Үүн шиг, Михаел гэдэг нь Есүс Христийн өөр нэг нэр юм. Тэрээр дэлхийд ирэхээсээ өмнө Михаел гэдэг нэртэй байсан ба тэнгэрт буцсаныхаа дараа дахин тэр нэрээрээ дуудуулах болжээ. Одоо, Михаел бол Есүс мөн гэдгийг Библийн үндэстэй баталъя.

      Тэнгэрийн элчүүдийн тэргүүн. Юуда 9-д Михаелыг «тэнгэрийн элчүүдийн тэргүүн» гэдэг. «Тэнгэрийн элчүүдийн тэргүүн» гэдэг цолтой бүтээл ганц байдаг нь Библиэс харагддаг. «Тэнгэрийн элчүүдийн тэргүүн» гэдэг үгийг Библид дандаа ганц тоогоор хэрэглэдэг. Амилсан Есүс Христийн талаар элч Паул: «Эзэн өөрөө ... тэнгэрээс

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах