Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 5/15 х. 3-5
  • «Миний хоол бол» Бурхны хүслийг үйлдэх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Миний хоол бол» Бурхны хүслийг үйлдэх
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «ЯВЖ, БҮХ ҮНДЭСТНИЙГ ДАГАЛДАГЧ БОЛГОГТУН»
  • БОЛОМЖ БҮРИЙГ АШИГЛААРАЙ
  • ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ
  • Шавь бэлдэхийн баяр баясгаланг биеэрээ үзэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • Та шавь бэлдэх ажилд оролцох боломжтой юу?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 5/15 х. 3-5
Еховагийн Гэрчүүд гудамжаар дэлгэрүүлж байна

«Миний хоол бол» Бурхны хүслийг үйлдэх

Та ямар үед жаргалтай байдаг вэ? «Хань ижил, үр хүүхэд, анд найзуудтайгаа хамт байх шиг жаргал үгүй» гэж хэлэх байх. Нээрээ л хайртай хүмүүстэйгээ хамт хоол идэж, ярьж хөөрч суух сайхан шүү. Харин Еховад үйлчилдэг бидний хувьд хүсэл тааллыг нь биелүүлж, Үгийг нь судалж, сайн мэдээ тунхаглахаас илүү сайхан зүйл байна гэж үү?

Эртний Израилийн хаан Давид: «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» хэмээн Бүтээгчээ магтан дуулжээ (Дуу. 40:8). Хатуу хүтүү амьдрал туулсан ч тэрбээр Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхдээ үнэнхүү баярладаг байв. Гэхдээ жинхэнэ Бурханд үйлчлэхийн жаргал эдэлдэг цорын ганц хүн Давид биш байсан.

Дуулал 40:8-д бичсэн үг Мессиа буюу Христэд хамаатай болохыг элч Паул тайлбарлан ийн бичжээ. «[Есүс] ертөнцөд ирэхдээ „Та өргөл ба тахилыг хүсээгүй, харин Та Надад бие бэлдсэн. Нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та таалаагүй. Тэгээд Би «Үзэгтүн. Бурхан минь, Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн“ гэв» (Евр. 10:5–7).

Есүс дэлхий дээр байхдаа бүтээлийн сайхныг харж, найз нөхөдтэйгөө хамт хооллож, хөгжилдөн цэнгэх дуртай байсан (Мат. 6:26–29; Иох. 2:1, 2; 12:1, 2). Гэхдээ тэнгэрийн Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэх нь хамгийн их дур сонирхолтой ажил нь байв. Тийм учраас, «Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн» гэжээ (Иох. 4:34; 6:38). Шавь нар нь Есүсээс жинхэнэ аз жаргалын нууцыг мэдэж авсан. Тиймдээ ч Хаанчлалын тухай мэдээг баяр хөөртэй, хичээл зүтгэлтэй тунхагладаг байжээ (Лук 10:1, 8, 9, 17).

«ЯВЖ, БҮХ ҮНДЭСТНИЙГ ДАГАЛДАГЧ БОЛГОГТУН»

Есүс дагалдагчдадаа «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» хэмээн айлджээ (Мат. 28:19, 20). Хаана хүн байна, тэнд очиж дэлгэрүүлэн, сонирхсон хүмүүстэй дахин уулзаж, Библийн хичээл хийдэг бол Есүсийн даалгаврыг биелүүлж байна гэсэн үг. Энэ ажил асар их баяр баясгалан авчирдаг.

Хайхрамжгүй хүн олон ч бид хайрандаа хөтлөгдөн дэлгэрүүлсээр байдаг

Хаалгыг нь тогшиж буй Еховагийн Гэрчүүдийг цонхоороо харж байгаа эмэгтэй

Бидний хүргэдэг мэдээг хүмүүс сонирхдог ч бай, үгүй ч бай, дэлгэрүүлэх ажлаа баяр баясгалантай хийх эсэх маань энэ ажилдаа хэрхэн хандаж байгаагаас шалтгаална. Үл тоомсорлодог, дургүйцдэг хүмүүстэй тааралддаг ч сайн мэдээ дэлгэрүүлэхээ больдоггүй маань ямар учиртай вэ? Бид Бурхныг болон бусдыг хайрладаг учраас Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд оролцдог. Үнэндээ өөрсдийн маань төдийгүй бусдын амь нас хутганы ирэн дээр байна (Езе. 3:17–21; 1 Тим. 4:16). Дэлгэрүүлэхэд амаргүй газар үргэлж идэвх зүтгэлтэй үйлчлэхэд нь итгэл нэгтнүүдэд маань юу тус болсныг авч үзье.

БОЛОМЖ БҮРИЙГ АШИГЛААРАЙ

Оновчтой асуулт тавих нь үр дүнтэй байдаг. Амалиа гэдэг Гэрч бүсгүй нэг өглөө цэцэрлэгээр зугаалж байгаад сонин уншиж буй эрэгтэйг олж харжээ. Сонин дээр сайн мэдээ байгаа эсэхийг асуусанд байхгүй гэж хариулав. «Би танд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дуулгахаар ирлээ» гэж Амалиаг хэлэхэд нөгөө хүн ч сонирхож, Библи заалгахаар болжээ. Амалиа тэр цэцэрлэгт гурван хүнтэй Библийн хичээл хийж эхэлсэн байна.

Жэнис гэдэг эмэгтэй ажлынхаа газрыг дэлгэрүүлэх хэсэг болгожээ. Хамгаалагч болон өөр нэг ажилтныг «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллийг сонирхохлоор нь сэтгүүл өгч байхаар болсон гэнэ. «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд янз бүрийн сэдвийг хөнддөг нь бас нэг эрэгтэйд их сонирхолтой санагдсан аж. Тиймээс эдгээр хэвлэлийг тогтмол авчирж өгөхөөр тохиров. Тэгтэл өөр нэг эмэгтэй сэтгүүл авчирж өгөхийг гуйжээ. «Энэ бол Еховагийн ивээл» гэж Жэнис хэлсэн юм. Ингээд ажлын газрынхаа 11 хүнд сэтгүүл өгдөг болсон байна.

ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ

Айлаар дэлгэрүүлэхдээ дараа дахиад ирнэ гэж хэлээд л яриагаа дуусгахын оронд «Библийн хичээл яаж хийдгийг танд үзүүлэх үү?» гэх юм уу «Хоёулаа хэд дэх өдөр, хэдэн цагт яриагаа үргэлжлүүлэх вэ?» гэж асуугаарай. Нэг явуулын харгалзагч дэлгэрүүлэгчдэд дээрх зөвлөгөөг өгсөн аж. Тэр харгалзагчийн үйлчилдэг хурлынхан энэ аргыг хэрэглээд ганцхан 7 хоногт 44 хичээл эхэлжээ.

Түлээ хагалж байгаа хүнтэй Еховагийн Гэрчүүд ярьж байна

Уулзсан хүнтэйгээ аль болох хурдан дахиж уулзах нь маш үр дүнтэй байдаг. Боломжтой бол хоёр, гурван хоногийн дотор очих хэрэгтэй. Яагаад? Библийг ойлгуулахыг үнэхээр хүсэж байгааг маань чин сэтгэлтэй хүмүүс ойлгоно. Еховагийн Гэрчүүдтэй яагаад Библийн хичээл хийдэг болсныг нэг эмэгтэйгээс асуухад «Надад чин сэтгэлээсээ санаа тавьж, намайг хайрлаж байсан учраас» гэж хариулсан юм.

«Библийн хичээл яаж хийдгийг танд үзүүлэх үү?» гэж айлын хүнээс асуугаарай

Мадаи гэдэг Гэрч эмэгтэй Эхлэгчийн сургуулиа төгсөөд удаагүй байхдаа 20 хичээлтэй болж тавыг нь өөр дэлгэрүүлэгчдэд шилжүүлжээ. Нэлээд хэдэн суралцагч нь цуглаанд тогтмол явдаг болсон аж. Ийм олон хичээлтэй болсны нууц нь юу юм бол? Сонирхсон хүнтэй дахин уулзталаа уйгагүй очсоор байхын чухлыг Эхлэгчдийн сургуульд сурч байхдаа сайтар ойлгожээ. Библийн үнэнийг олон хүнд мэдүүлсэн өөр нэг Гэрч эмэгтэй: «Еховагийн тухай мэдэхийг хүсдэг хүмүүст тусалъя гэвэл давтан уулзалтыг цөхрөлтгүй хийх нь туйлын чухал гэдгийг ойлгосон» гэж ярьжээ.

Аль болох хурдан дахиж уулзвал Библийг ойлгуулахыг үнэхээр хүсэж байгааг маань чин сэтгэлтэй хүмүүс ойлгоно.

Давтан уулзалт хийх, Библийн хичээл заахад чамгүй их хүчин чармайлт гаргах хэрэгтэй ч хүртэх ивээл нь агуу. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцож байж л «үнэний мэдлэг уруу ирэхэд» нь бусдад тусална. Ингэснээр тэд аврагдах боломжтой болно (1 Тим. 2:3, 4). Энэ нь бидэнд юутай ч харьцуулшгүй баяр баясгалан авчирдаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах