27-р дуу
Еховагийн талд зогсогтун!
1. Хуурамч шашны худал сургаалд төөрөн
Харанхуйд будилж явсан билээ, бид
Бурхантай танилцаж Хаанчлалы нь мэдээд
Бидний зүрх баяслаар бялхсан
(ДАХИЛТ)
Бурхны талд бат зогсож
Баяртай үйлчилье
Гэрэлд дуудсан Бурхан
Хэзээ ч орхихгүй
Эрх чөлөө, энх тайвны
Сайн мэдээг түгээе
Бурхны эрх мэдлийг Хүү нь
Бүрмөсөн тогтооно
2. Үргэлж Бурхандаа хичээнгүй үйлчлэн
Үнэний үрийг газар сайгүй тарьдаг
Бахдам чанары нь ах дүүстэйгээ магтаж
Бурхны нэрийг өргөмжилье
(ДАХИЛТ)
Бурхны талд бат зогсож
Баяртай үйлчилье
Гэрэлд дуудсан Бурхан
Хэзээ ч орхихгүй
Эрх чөлөө, энх тайвны
Сайн мэдээг түгээе
Бурхны эрх мэдлийг Хүү нь
Бүрмөсөн тогтооно
3. Хорон нэгний савраас бид сүрдэхгүй
Хүчит Ехова өөрөө хамгаална
Харгис дайсан олуулаа хүч хавсравч
Хоргодож Бурханд найддаг
(ДАХИЛТ)
Бурхны талд бат зогсож
Баяртай үйлчилье
Гэрэлд дуудсан Бурхан
Хэзээ ч орхихгүй
Эрх чөлөө, энх тайвны
Сайн мэдээг түгээе
Бурхны эрх мэдлийг Хүү нь
Бүрмөсөн тогтооно
(Бас Дуу. 94:14; Сур. 3:5, 6; Евр. 13:5-ыг үзнэ үү).