120-р дуу
Дуулгавартай байж, ивээл хүртье
1. Харанхуйг гийгүүлдэг Есүсийн үгээр
Хөл дэх замаа гэрэлтүүлж амьдарцгаая
Захиас сургаалы нь хичээнгүй биелүүлбэл
Жаргалтай амьдарч их ивээл хүртэнэ
(ДАХИЛТ)
Бурхны хүслийг биелүүлээд
Ивээл хишиг хүртээрэй
Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчлээд
Ивээл хүртэж амьдраарай
2. Хосгүй ухаант Есүсийн мөрөөр явбал
Хадан суурьтай үл ганхах байшин мэт
Хамгийн сайхан амьдралыг сүндэрлүүлэн
Хэзээ ч хөл алдахгүй тууштай явна
(ДАХИЛТ)
Бурхны хүслийг биелүүлээд
Ивээл хишиг хүртээрэй
Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчлээд
Ивээл хүртэж амьдраарай
3. Урсгал усны дэргэд суулгасан сайн мод
Ургац арвин үр жимсээ өгдөг шиг
Эцэг Бурхандаа даруухан үйлчилбэл
Ивээл хүртээд мөнхийн амийг олно
(ДАХИЛТ)
Бурхны хүслийг биелүүлээд
Ивээл хишиг хүртээрэй
Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчлээд
Ивээл хүртэж амьдраарай
(Бас Д.хууль 28:2; Дуу. 1:3; Сур. 10:22; Мат. 7:24–27-г үзнэ үү).