Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц15 10/1 х. 8-9
  • Айж түгшдэг бол яах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Айж түгшдэг бол яах вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЗАЛБИРАХ НЬ ЧУХАЛ
  • ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭХ ИТГЭЛ
  • Санаа зовоох зүйл хаа сайгүй байна!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Сэтгэлийн зовлонгоо Еховад үүрүүл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Сэтгэлийн зовнилоо тэвчихийн тулд яах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
хц15 10/1 х. 8-9

ОНЦЛОХ СЭДЭВ | САНАА ЗОВЖ ЯВДАГ БОЛ ЯАХ ВЭ?

Айж түгшдэг бол яах вэ?

Алона: «Түгшүүрийн дохио дуугарангуут би айгаад хоргодох байр луу гүйлээ. Тэнд байсан хэрнээ би айж байв. Нуугдах газаргүй болохоор гадаа гарах аюултай. Нэг удаа би гудамжинд явж байтал дохио дуугарсан. Би айж цочирдоод эхэр татан уйлсан юм. Амьсгалж ч чадахгүй байсан. Тайвшрах гэж их удсан. Тэгж байтал дахиад л түгшүүрийн дохио дуугарлаа» хэмээн ярьжээ.

Алона дэлбэрэлтээс айж байна

Алона

Ганцхан дайн дажнаас болж хүмүүс айж түгшдэг юм биш ээ. Жишээ нь, та өөрийгөө эсвэл дотны хүнээ амь насанд аюултай өвчин туссан гэж мэдвэл цочирдох биз ээ. Зарим нь ирээдүйд юу болох бол гэж айж түгшдэг. Тэд: «Үр хүүхэд, ач зээ нарын маань ирээдүй ямар байх бол? Дайн, гэмт хэрэг, орчны бохирдол, цаг уурын өөрчлөлт, өвчин тахлаар дүүрсэн ертөнцөд амьдрах болов уу?» гэж бодон санаа зовж явдаг. Ингэж санаа зовдог бол яах хэрэгтэй вэ?

«Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг» (Сургаалт үгс 27:12). Биеийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг шигээ ухаан бодол, сэтгэл санаагаа анхаарах хэрэгтэй. Кино, ном зохиол, зурагтын мэдээгээр харгис хэрцгий явдлыг дүрслэн харуулдаг нь хэн хүнийг айлгаж түгшээдэг. Ийм зүйлээс болж сэтгэл түгшихгүй хэрэггүй гээд болж байгааг огт тоохгүй явна гэсэн үг биш. Бодол санаа маань дандаа муу муухай юм бодоход зориулагдаагүй шүү дээ. Бид бодол санаагаа «үнэн, ... зөв, ... цэвэр ариун ... сайхан» зүйлээр дүүргэх учиртай (Филиппой 4:8, 9).

ЗАЛБИРАХ НЬ ЧУХАЛ

Жинхэнэ итгэлтэй байвал айж түгшихгүй. «Хичээн сэрэмжилж залбирагтун» гэж Библи уриалдаг (1 Петр 4:7, МАБ). Бурхнаас тусламж аваарай. Бас мэргэн ухаан, зориг гуйж, өөрийнхөө чадах бүхнийг хийгээрэй. «Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно» гэдэгт итгээрэй (1 Иохан 5:15).

Ави Алона хоёр тусламж гуйн Бурханд залбирч байна

Нөхөр Авитайгаа хамт

Бурхан биш, Сатан «ертөнцийн захирагч» гэдгийг, «бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг» Библи илчилдэг (Иохан 12:31; 1 Иохан 5:19). «Биднийг ... муу нэгнээс ч авран соёрх» гэж залбирахыг Есүс захисан (Матай 6:13, МАБ). Алона: «Түгшүүрийн дохио дуугарахлаар би Еховад хандан залбирч тайвширдаг. Ийм үед нөхөр маань над руу утасдаж хамт залбирдаг. Залбирал их тус болдог» гэж ярьсан юм. Үнэхээр ч «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг» гэж Библид бичсэн (Дуулал 145:18).

ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭХ ИТГЭЛ

«Ууланд айлдсан номлол»-оороо Есүс дагалдагчдадаа «Таны хаанчлал ирэх болтугай» гэж залбирахыг захисан (Матай 6:10). Бурхны Хаанчлал захирахад айлгаж түгшээх зүйлгүй болно. Бурхнаас эрх мэдэл авсан «Энхийн Жонон» Есүс «дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсооно» (Исаиа 9:6; Дуулал 46:9). «Тэр [Бурхан] олон ард түмний хоорондохыг шүүнэ. ... ... Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. ... Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно» (Мика 4:3, 4). Хүмүүс «гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ» (Исаиа 65:21). «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).

Өнөө үед хэчнээн болгоомжлоод ч «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» гардаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс байх ёсгүй газраа, цагаа ололгүй байж таардаг (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Олон зууны турш дайн, хүчирхийлэл, тахлаас болоод гэм зэмгүй хүмүүс амиа алдсан. Ийм хүмүүс ирээдүйд яах вэ?

Тоо томшгүй олон хүн амилна. Одоо тэд Бурхны ой санамжид бий. «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ ... гарч ирэх» цагаа хүлээн нойрсож байна (Иохан 5:28, 29). Нас барагсад амилах тухай Библид «Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй» гэсэн байдаг (Еврей 6:19). Бурхан «[Есүсийг] үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүнд нотолсон» (Үйлс 17:31).

Одоохондоо Бурхны тааллыг олохыг хичээдэг хүнд ч айж түгших юм бишгүй тохиолдоно. Пол Жанет Алона нар өөрийнхөө чадахыг хийж, Бурханд залбирч Библид бичсэн амлалтад бат итгэн тайвширдаг. «Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай» (Ром 15:13).

Эмчид хандах хэрэгтэй юм биш биз?

Арга хэмжээ аваад ч байнга айдастай явдаг бол эмчид хандах хэрэгтэй байж мэдэх юм. Хэрэв өдөр тутмын жижиг сажиг асуудалд ч сэтгэл тавгүйтэж, тайван байж чаддаггүй бол биеийн эсвэл сэтгэл санааны өвчтэй байна гэсэн үг. Бие хямарснаас болоод айж түгшдэг байж мэдэх учир эмч эхлээд шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. Дараа нь ямар эмчилгээ хийлгэхээ шийдэж болно.a

a Энэхүү сэтгүүл эмчилгээний ямар нэг аргыг сурталчилдаггүй. Сонгосон эмчилгээний арга Библийн зарчимтай харшлах уу үгүй юү гэдгийг магадлах учиртай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах