Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 5 х. 8
  • Бурхан Абрахамын гэр бүлийг ивээсэн нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан Абрахамын гэр бүлийг ивээсэн нь
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Усан галаваас хойш Египетээс чөлөөлөгдөх хүртэл
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ехова бол «амар амгалангийн Бурхан»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Эхлэл номын тойм
    Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Гэр бүлээрээ Египет уруу нүүсэн нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Илүү дэлгэрэнгүй харах
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 5 х. 8
Тахилын ширээн дээр хэвтэж байгаа Исаакийн хажууд Абрахам хутга барин зогсож байгаа нь

ХЭСЭГ 5

Бурхан Абрахамын гэр бүлийг ивээсэн нь

Абрахамын үр удам өсөн нэмэгджээ. Бурхан Иосефыг Египетэд байхад нь хамгаалав

ХАМГИЙН хайртай Хүү нь нэгэн цагт зовж тарчлан, амиа алдана гэдгийг Ехова мэдэж байлаа. Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлд энэ санааг битүү цухуйлгасан байдаг. Хүүгээ үхүүлнэ гэдэг өчнөөн үнэтэй юмаа золиосолж байгаа хэрэг гэдгийг Бурхан хүмүүст ойлгуулж чадсан болов уу? Ойлгуулсан гэдгийг харуулах бодит жишээ Библид бий. Бурхан Абрахамаас хайртай хүү Исаакаа тахил болгон өргөхийг хүсжээ.

Абрахам агуу итгэлтэй хүн байлаа. Бурхан, хүү Исаакийнх нь удмаас Аврагч буюу Үр гаргахаа амлаж байсан билээ. Шаардлагатай бол Бурхан хүүг нь амилуулна гэдэгт итгэж байсан учир Абрахам хүүгээ тахил болгон өргөхийг завджээ. Тэгтэл яг тэр үед Бурхны тэнгэр элч Абрахамыг болиулав. Бурхан Абрахамыг хамгийн үнэ цэнэтэй зүйлээ өргөхөд бэлэн байсныг нь магтаж, өмнөх амлалтаа дахин өгсөн.

Хожим нь Исаак Есав, Иаков гэдэг хоёр хүүтэй болов. Иаков сүнслэг зүйлийг эрхэмлэдгээрээ Есаваас өөр хүн байсан бөгөөд үүнийхээ төлөө шагнал хүртсэн юм. Бурхан Иаковын нэрийг Израиль гэдэг нэрээр сольж, 12 хүүг нь Израилийн овгуудын тэргүүлэгчид болгожээ. Тэгвэл энэ гэр бүл яаж агуу үндэстэн болсон бэ?

Түүх ингэж эхэлжээ. Иаковын хөвгүүдийн ихэнх нь дүү Иосефтоо атаархдаг байв. Тэгээд дүүгээ боол болгон худалдсанд дүү нь Египетэд хүргэгдэн иржээ. Харин Бурхан эр зоригтой, үнэнч тэр залууг ивээн хамгаалж байв. Иосеф хүнд бэрхийг амссан ч эцэстээ Египетийн удирдагч фараоны тааллыг олж, их эрх мэдэлтэй болжээ. Энэ нь цагаа олсон хэрэг байлаа. Учир нь, өлсгөлөн нүүрлэснээс болоод Иаков Египетээс хоол хүнс худалдан авахуулахаар хөвгүүдээ явуулахаас өөр аргагүй болсон байв. Тэгтэл бүх хоол хүнс Иосефын мэдэлд байсан гээд бод доо! Иосеф урьдын явдалдаа гэмшсэн ах нартайгаа дахин уулзсан нь үнэхээр сэтгэл хөдлөм, гэнэтийн явдал байлаа. Энэ явдлын дараа тэрбээр ах нараа уучилж, аав болон ах дүүсээ бүгдийг нь Египетэд нүүлгэн авчиржээ. Тэд Египетийн хамгийн сайхан газар суурьшсанаар өсөж үржин, өнөр өтгөн болох боломж бүрдэв. Бурхан амласнаа биелүүлэхийн тулд ийм арга хэмжээ авсныг Иосеф ойлгожээ.

Иосеф хэн гэдгээ ах нартаа хэлж байгаа нь

Нас өндөр болсон Иаков үлдсэн амьдралаа Египетэд өнгөрүүлэхдээ өнөр өтгөн үр ачаа тойруулан суужээ. Хадан гэртээ очих цагаа болоход тэрбээр хүү Иудагийнх нь удмаас тэрхүү амласан Үр буюу Аврагч гарч, хүчирхэг Захирагч болох тухай зөгнөн хэлсэн. Түүнээс хойш олон жилийн дараа Иосеф нас барахынхаа өмнө, Бурхан нэг өдөр Иаковын үр садыг Египетээс гаргана хэмээн зөгнөжээ.

​—«Эхлэл» 20–50-р бүлэг; Еврей 11:17–22-т үндэслэв.

  • Бурхан Абрахамаас юу хүссэн бэ? Үүгээрээ хүн төрөлхтөнд юу ойлгуулсан бэ?

  • Иосеф яагаад Египетэд очсон бэ? Эцэстээ юу болсон бэ?

  • Иаков нас барахынхаа өмнө юу гэж зөгнөсөн бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах