Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 12 х. 15
  • Амьдралд хэрэгтэй Бурхны мэргэн ухаан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Амьдралд хэрэгтэй Бурхны мэргэн ухаан
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Мэргэн хаан Соломон
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 12 х. 15
Эрт үеийн хүмүүс тариа хурааж байгаа нь

ХЭСЭГ 12

Амьдралд хэрэгтэй Бурхны мэргэн ухаан

«Сургаалт үгс» ном бол Бурхны бичүүлсэн зөвлөгөөний эмхтгэл юм. Ихэнхийг нь Соломон бичсэн бөгөөд эдгээр зөвлөгөө бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй

ЕХОВА мэргэн ухаантай Захирагч мөн үү? Энэ асуултад хариулахын тулд өгдөг зөвлөгөөг нь авч үзье. Еховагийн зөвлөгөө ашигтай юу? Хэрэгжүүлбэл амьдрал сайжирч, илүү утга учиртай болох болов уу? Мэргэн хаан Соломон, хүний амьдралын бүх хүрээнд хамаатай олон зуун сургаал үг бичжээ. Хэдэн жишээ үзье.

Бурханд итгэ. Итгэл бол Еховатай дотно нөхөрлөх түлхүүр юм. Соломон: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» хэмээн бичжээ (Сургаалт үгс 3:5, 6). Бурханд итгэх гэдэг нь түүгээр удирдуулж, дуулгавартай захирагдана гэсэн үг бөгөөд үүний ачаар амьдрал утга учиртай болдог. Ийм байвал бид Бурхнаа баярлуулна. Ехова ч Сатан гэгч дайсныхаа босгосон маргаантай асуудалд хариу өгнө (Сургаалт үгс 27:11).

Бусадтай харьцахдаа ухаалаг бай. Нөхөр, эхнэр, хүүхдүүдэд өгсөн Бурхны зөвлөгөө өнөө үед бүр ч их үнэ цэнэтэй. Бурхан нөхрүүдэд эхнэртээ үнэнч байхыг уриалж: «Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс» хэмээн зөвлөжээ (Сургаалт үгс 5:18–20). Нөхөртэй эмэгтэйчүүд «Сургаалт үгс» номоос эр нөхөр, үр хүүхдийнхээ бахархал болдог арван хуруу тэгш эхнэрийг хэрхэн тодорхойлсныг үзэж болно («Сургаалт үгс» 31-р бүлэг). Хүүхдүүдэд эцэг эхдээ дуулгавартай байхыг зөвлөсөн байдаг (Сургаалт үгс 6:20). Түүнчлэн, үерхэл нөхөрлөлийн чухлыг хэлж, бусдаас зожигрох нь хувиа хичээдгийн шинж гэдгийг сануулдаг (Сургаалт үгс 18:1). Найз нөхөд сайн муу, янз янзаар нөлөөлж болдог учраас найз нөхдөө сонгохдоо ухаалаг байх хэрэгтэй (Сургаалт үгс 13:20; 17:17).

Өөртөө ухаалаг ханд. «Сургаалт үгс» номд архи дарсыг согттолоо уухгүй байх тухай, сэтгэл санаагаа тайван байлгаж, муу юм бодохгүй байх тухай, ажилч хөдөлмөрч байх тухай үнэтэй зөвлөгөөнүүд бий (Сургаалт үгс 6:6; 14:30; 20:1). Бурхны зөвлөгөөг үл тоомсорлон, хүний ухаанд найдах нь сүйрэлд хүргэдгийг анхааруулдаг (Сургаалт үгс 14:12). Түүнчлэн «[зүрхнээс] амийн булгууд ундран гардгийг» сануулан, зүрх буюу дотор хүнээ муу нөлөөнөөс хамгаалахыг зөвлөдөг (Сургаалт үгс 4:23).

Дэлхийн олон сая хүн иймэрхүү зөвлөгөөг хэрэгжүүлээд, илүү сайхан амьдардаг болсон. Энэ бол Еховад захирагдах хангалттай шалтгаан юм.

​—«Сургаалт үгс» номд үндэслэв.

  • «Сургаалт үгс» номыг судалбал юу мэдэж авах вэ?

  • «Сургаалт үгс» номд Бурханд итгэж найдах, бусдад болон өөртөө ухаалаг хандах талаар ямар зөвлөгөө байдаг вэ?

НОМЛОГЧИЙН ҮГС

Амьдралын утга учрыг хаанаас олох вэ? Яавал сэтгэл хангалуун амьдрах вэ? Соломон эдгээр асуултын хариуг өгөх хосгүй боломжтой хүн байсан. Асар их эд баялаг, мэргэн ухаан, эрх мэдэл нь жинхэнэ аз жаргал авчрах эсэхийг шалгаж болохоор байжээ. Эд зүйлээр сэтгэлээ баясгаж, эмс охидыг эхнэрээ болгож, зугаа цэнгэлийн дээдийг эдэлж үзсэн. Нүсэр барилга байгууламж ч барьж, эрдмийн бүтээлүүдийг ч уншиж судалсан. Гэвч эцэст нь, «бүгд хоосон» болохыг ухаарчээ. Харин гол зүйлийг ойлгосон аж. Тэгээд: «Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» хэмээн дүгнэжээ (Номлогчийн үгс 12:8, 13).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах