Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 13 х. 16
  • Сайн, муу хаад

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сайн, муу хаад
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Тэрээр алдаанаасаа сургамж авсан
    Итгэлийн жишээ
  • Тэрээр өршөөнгүй байхыг сурсан
    Итгэлийн жишээ
  • Иона номын тойм
    Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Бусдыг Еховагийн нүдээр харахыг хичээгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
Илүү дэлгэрэнгүй харах
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 13 х. 16
Израилийн залуу хаан

ХЭСЭГ 13

Сайн, муу хаад

Израиль хуваагдав. Түүнээс хойш Израилийг олон хаан захирсан ба ихэнх нь үнэнч байж чадаагүй. Вавилончууд Иерусалимыг устгав

СОЛОМОНЫГ цэвэр шүтлэгээс хөндийрсний дараа Израиль Еховагийн зөгнөснөөр хуваагдав. Соломоны хүү, хаан ширээ залгамжлагч Рехобоам харгис хатуу хүн байсан тул Израилийн арван овог бослого гаргаж, Израилийн хойд хаант ул⁠сыг байгуулжээ. Хоёр овог Иерусалим дахь Давидын хаан ширээ залгамжлагчид үнэнч үлдэн, Иудагийн өмнөд хаант улсыг байгуулав.

Өмнөд, хойд хаант улсын түүх, гол нь, Бурханд үнэнч бус, дуулгаваргүй хаадын балгаар ээдрээтэй байлаа. Израиль Иудагаас илүү хүнд нөхцөлд байв. Учир нь, Израилийн хаад анхнаасаа хуурамч шашныг түгээн дэлгэрүүлжээ. Елиа, Елиша нарын зөнчид гайхамшиг үйлдэн, үхэгсдийг хүртэл амилуулж байсан ч Израиль бузар муу замаа орхиогүй юм. Эцэст нь Бурхан Ассирид хойд хаант улсыг устгахыг зөвшөөрчээ.

Түүнээс хойш зуу гаруй жилийн дараа Иуда ч бас Бурхны шийтгэлийг хүртсэн. Иудагийн цөөхөн хэдэн хаан л Бурхны зөнчдийн сэрэмжлүүлгийг хүлээн авч, ард түмнээ Ехова руу хандуулахыг оролдож байв. Тухайлбал, Иосиа хаан Иудаг хуурамч шүтлэгээс цэвэрлэж, Еховагийн сүмийг сэргээсэн. Бурхны Мосегоор дамжуулан өгсөн Хуулийн эх бичиг олдмогц Иосиа сэтгэл нь ихэд хөдөлж, шүтлэгийг цэвэрлэх их ажлаа улам өргөн далайцтай хийжээ.

Харамсалтай нь, Иосиагийн дараагийн хаад энэ сайхан жишээг нь дагаагүй юм. Тиймд, Ехова Вавилоны ард түмэнд Иудаг эзлэн авч, Иерусалимыг сүмтэй нь устгахыг зөвшөөрсөн. Амьд үлдсэн нь Вавилонд цөлөгджээ. Тэднийг 70 жил цөлөгдөх учиртайг Бурхан зөгнөн хэлсэн. Энэ бүх хугацаанд Иуда үнсэнд хаясан шалз шиг болсон ч уг зөгнөл биелж, ард олон нь эх нутагтаа эргэж очсон.

Гэсэн хэдий ч Давидын угсааны хаадын нэг нь ч зөгнөсөн Мессиа, амласан Аврагчийн засаглалаас өмнө дахин хаан ширээнд суугаагүй юм. Төгс бус хүн ард түмнийг удирдан захирч чадахгүйг Давидын хаан ширээнд үе улиран заларсан хаадын ихэнх нь батлан харуулсан. Ганцхан Мессиа л чадах байв. Тийм учраас, Ехова Давидын удмын сүүлчийн хаанд: «Титмийг тайл. ... Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь [титмээр төлөөлүүлсэн Хаанчлал] хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө» хэмээн айлджээ (Езекиел 21:26, 27).

​—«Хаадын дээд», «Хаадын дэд», «Шастирын дэд» 10–36-р бүлэг, Иеремиа 25:8–11-д үндэслэв.

  • Израиль ямар учраас хуваагдсан бэ? Өмнөд, хойд хаант улсад юу болсон бэ?

  • Давидын угсааны хаадад юу тохиолдсон бэ? Яагаад?

  • Ионагийн түүх Еховагийн талаар юу хэлдэг вэ? (Хавсралт үзнэ үү.)

ИОНА

Хаант улс хуваагдаад байх үед Ехова Ионаг алс холын Ниневе хотод очиж, харгис догшин ард түмэнд нь сэрэмжлүүлэх мэдээ тунхаглах даалгавар өгчээ. Гэтэл Иона өөр зүг явах хөлөг онгоцонд суучихав. Тэгэхэд нь Бурхан гайхамшиг үйлдэн, Ионаг аварга том загасны аманд өгчээ. Иона загасны гэдсэнд байхдаа Еховад залбирсанд загас түүнийг хуурай газар бөөлжиж гаргадаг. Иона ч даалгавраа биелүүлэхээр явдаг.

Иона дуулгавартай байхын чухлыг Бурхнаар заалгасныхаа дараа бас нэг асуудалтай тулгарав. Тэрбээр Ниневе хотынхонд сэрэмжлүүлэх мэдээ тунхагласан боловч Бурхан ниневечүүдийн гэмшихийг хараад өр зөөлөн сэтгэлээр тэднийг шийтгэлээс хэлтрүүлсэн нь түүний санаанд огтхон ч нийцсэнгүй. Бурхан Ионаг илүү өрөвч зөөлөн болгохын тулд хоёр дахь гайхамшгаараа юу хийснийг энэ сонирхолтой номоос уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах