Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 16 х. 19
  • Мессиа ирсэн нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Мессиа ирсэн нь
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Тэд Мессиаг хүлээж байсан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Есүс Христ гэж хэн бэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Есүс Христ гэж хэн бэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Мессиа бол Бурхны томилсон Аврагч мөн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
Илүү дэлгэрэнгүй харах
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 16 х. 19
Иохан Есүст баптисм хүртээж байгаа нь

ХЭСЭГ 16

Мессиа ирсэн нь

Ехова Назарын Есүсийг эрт үед амласан Мессиа хэмээн батлав

АМЛАСАН Мессиаг ялгаж танихад нь Ехова хүмүүст тусалсан болов уу? Тийм ээ, тусалсан. Чухам яаж тусалсныг үзье. Еврей Судар бичигдэж дуусаад дөрвөн зуун жил өнгөрчээ. Галил мужийн хойд хэсэгт орших Назар хэмээх хотод амьдардаг Мариа гэдэг залуухан бүсгүй дээр ер бусын зочин иржээ. Габриел гэгч тэнгэр элч түүний өмнө зогсож байлаа. Мариа хэдийгээр онгон байсан ч Бурхан түүнийг ариун сүнс буюу үйлдэх хүчээрээ хүүтэй болгох гэж байгааг тэнгэр элч хэлжээ. Хүүхэд нь мөнхөд захирах, амласан Хаан болох байв! Бурхан тэнгэрт байсан Хүүгийнхээ амийг Мариагийн хэвлийд шилжүүлсэн юм.

Сэтгэл догдлуулсан энэ даалгаврыг Мариа даруухнаар хүлээн авчээ. Түүнтэй сүй тавьсан Иосеф гэдэг мужаан залуу Мариаг ер бусаар хөл хүнд болсныг Бурхны илгээсэн тэнгэр элчээс сонссоныхоо дараа Мариатай гэрлэжээ. Тэгвэл Мессиаг Бетлехемд төрнө гэсэн зөгнөл яаж биелсэн бэ? (Мика 5:2). Энэ жижигхэн хот Назар хотоос 140 километр зайтай байсан шүү дээ!

Ромын захирагч хүн амын тооллого хийх зарлиг гаргасанд иргэд уугуул хотдоо очиж бүртгүүлэх шаардлагатай болжээ. Иосеф Мариа хоёр Бетлехемээс гаралтай тул Иосеф жирэмсэн эхнэрээ аваад тийш явжээ (Лук 2:3). Мариа малын саравчинд нярайлж, хүүхдээ тэжээлийн тэвшинд тавив. Дараа нь Бурхан нэг тэнгэр элчийг уулын бэлд байсан хэдэн хоньчин руу илгээж, дөнгөж сая төрсөн хүүхэд бол амласан Мессиа буюу Христ мөн гэдгийг хэлүүлжээ.

Хожим нь бусад хүн ч бас Есүсийг амласан Мессиа мөн гэдгийг баталжээ. Исаиагийн зөгнөснөөр, нэг хүн Мессиагийн хийх амин чухал ажилд зориулан зам бэлдэх учиртай байв (Исаиа 40:3). Тэр хүн нь баптисм хүртээгч Иохан байлаа. Тэрбээр Есүсийг хармагцаа: «Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!» хэмээн дуу алддаг. Иоханы зарим шавь тэр дороо л Есүсийг дагах болжээ. Тэдний нэг нь: «Бид Мессиаг оллоо» гэж хэлсэн байдаг (Иохан 1:29, 36, 41).

Иоханыг Есүст баптисм хүртээх үед Ехова өөрөө тэнгэрээс ярьсан нь бас нэг баталгаа юм. Тэрбээр Есүсийг ариун сүнсээрээ Мессиа болгон томилоод, «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж хэлсэн (Матай 3:16, 17). Эрт үед амласан Мессиа ийнхүү иржээ!

Энэ явдал хэзээ болсон бэ? МЭ 29 онд буюу Даниелын зөгнөсөн 483 жил яг дуусмагц болжээ. Энэ бол Есүсийг Мессиа буюу Христ гэдгийг батлах няцаахын аргагүй нотолгооны нэгээхэн хэсэг юм. Тэгвэл Есүс дэлхийд байхдаа ямар мэдээ тунхагласан бэ?

​—«Матай» 1–3-р бүлэг; «Марк» 1-р бүлэг; «Лук» 2-р бүлэг; «Иохан» 1-р бүлэгт үндэслэв.

  • Есүсийг Мессиа мөн гэдгийг тэнгэр элч хэрхэн баталсан бэ?

  • Есүсийг Мессиа мөн гэдгийг баптисм хүртээгч Иохан хэрхэн гэрчилсэн бэ?

  • Ехова Хүүгийнхээ Мессиа мөн гэдгийг өөрөө хэрхэн баталсан бэ?

ЯАГААД БУРХНЫ ХҮҮ ГЭДЭГ ВЭ?

Ехова хэдийгээр Есүсийн Эцэг боловч хүмүүн эцэгтэй адилгүй юм. Есүс эр эмийн харьцааны дүнд бий болоогүй, харин Бурхан түүнийг бүтээжээ. Тэрбээр Еховагийн бүтээсэн анхны тэнгэр элч байв (Колоссай 1:15–17). Есүсийг бүтээж, амь өгсөн болохоор Еховаг Эцэг нь гэж үзэж болно. Ехова энэ сүнсэн Хүүгээ бүтээснийхээ дараа бусад бүх зүйлийг, тэр дундаа гариг эрхсийг бүтээн буй болгохдоо түүнийг «уран дархнаар» ажиллуулжээ (Сургаалт үгс 8:30, МБОХ 2000).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах