Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 20 х. 23
  • Есүс Христ алагдсан нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Есүс Христ алагдсан нь
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Есүс амилсан нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Эзний оройн зоог бол Бурхныг алдаршуулах арга хэмжээ мөн
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Есүс ирээдүйг зөгнөсөн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 20 х. 23
Есүс

ХЭСЭГ 20

Есүс Христ алагдсан нь

Есүс шинэ арга хэмжээ зохиов. Тэрбээр дайсанд баригдаж, шонд хадуулав

ЕСҮС дэлгэрүүлэх, заах ажлыг гурван жил хагас хийжээ. Дэлхийд байх хугацаа нь удахгүй дуусна гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Иудейн шашны удирдагчид Есүсийг алахаар хуйвалдсан боловч түүнийг зөнч гэж итгэж байсан олон түмний үймээнээс айжээ. Тэр хооронд Сатан Есүсийн 12 элчийн нэг болох Искариотын Иудасыг Есүсээс урвуулав. Шашны удирдагчид Иудаст Есүсийг барьж өгвөл 30 мөнгөн зоос өгөхөө амлажээ.

Сүүлчийн шөнөө Есүс элч нартайгаа хамт Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр болжээ. Иудасыг явуулсныхаа дараа Эзний оройн зоог гэдэг шинэ арга хэмжээ зохиов. Есүс талх авч, залбираад, 11 элчдээ хуваан өгч: «Энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд» гэж айлдав. Дараа нь аягатай дарс авч залбираад тэдэнд өгөхдөө: «Энэ нь ... Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэж хэлжээ (Лук 22:19, 20).

Тэр шөнө Есүст элч нартаа хэлэх зүйл их байлаа. Тэдэнд хувиа бодолгүй бие биеэ хайрла гэсэн шинэ тушаал өгч: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» хэмээн айлджээ (Иохан 13:34, 35). Бас удахгүй болох аймшигт үйл явдлаас болж сэтгэл зовохгүй байхыг захиад, тэдний төлөө шаргуу залбирчээ. Тэгээд хамтдаа дуу дуулаад шөнө дүл болсон хойно гарч явав.

Гетсемани цэцэрлэгт ирээд Есүс сөхрөн сууж, хамаг зүрх сэтгэлээ уудлан залбирав. Төдөлгүй зэвсэг агссан олон цэрэг, тахилчид тэргүүтэй бөөн хүн түүнийг барихаар ирэв. Иудас Есүс рүү ойртож ирээд, түүнийг үнсэж, хүмүүст мэдэгдэн дохио өгчээ. Цэргүүд Есүсийг хүлж байх зуур элч нар зугтан одов.

Есүс Иудейн дээд шүүхэд шүүгдэж байхдаа Бурхны Хүү мөн гэдгээ гэрчилсэнд шүүх түүнийг, Бурхныг доромжиллоо хэмээн буруутгаад, цаазаар авах ял оноох нь зүйтэй гэж үзжээ. Дараа нь Ромын амбан захирагч Понти Пилат руу хүргэв. Понти Пилат Есүсийн гэмт хэрэгт холбогдолгүйг олж мэдсэн ч түүнийг цаазлахыг шаардан хашгиралдаж байсан олон түмний талд оржээ.

Ромын цэргүүд Есүсийг Голгота гэдэг газар шонд хадав. Үд дундын алдад гэнэт тэнгэр харанхуйлж, үд хэвийхэд Есүс амьсгал хураасан бөгөөд газар асар хүчтэй хөдлөв. Есүсийн цогцсыг хад ухаж хийсэн булшинд тавьжээ. Маргааш нь тахилчид булшийг лацдаж, үүдэнд нь харуул тавив. Есүс тэндээ үүрд нойрссон болов уу? Үгүй. Нэгэн агуу гайхамшиг болжээ.

​—«Матай» 26, 27-р бүлэг, «Марк» 14, 15-р бүлэг, «Лук» 22, 23-р бүлэг, «Иохан» 12–19-р бүлэгт үндэслэв.

  • Есүс ямар шинэ арга хэмжээ зохиосон бэ?

  • Есүсийг нас барахаас өмнө ямар ямар үйл явдал болсон бэ?

ЕСҮС ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН НЬ

Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд Есүсийн үхэл гол үүрэгтэй байлаа. Есүс Бурхны ариун сүнсний үйлчлэлээр төгс хүн болж төрсөн учраас үхэх ёсгүй байв. Гэвч тэрбээр хүн төрөлхтнийг мөнх амьдруулж, дуулгаваргүй Адамын үр удамдаа өвлүүлж чадалгүй алдсан амийг тэдэнд өгөхийн тулд амиа золиосолжээa (Матай 20:28; Лук 1:34, 35; Иохан 3:16, 36; 2 Петр 3:13).

a Есүс амиа золиослон үхсэн нь ямар ач холбогдолтой байсныг «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 5-р бүлэгийг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах