Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 12/8 х. 2
  • Бодол санаагаа хамгаал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бодол санаагаа хамгаал
  • Христиан үйлчлэл 2012
  • Ижил төстэй материал
  • Мөс чанараа хамгаал
    Христиан үйлчлэл 2012
  • Бурхны Үг заахад тустай
    Христиан үйлчлгл 2013
Христиан үйлчлэл 2012
хү 12/8 х. 2

Бодол санаагаа хамгаал

1. 2013 оны үйлчлэлийн жилд болох дүүргийн чуулган ямар сэдэвтэй вэ? Хөтөлбөрийн зорилго юу вэ?

1 Есүс шавь нартаа Еховаг бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлахыг захисан (Мат. 22:37, 38). Энэ жил болох гурван чуулган нь дотор хүнээ бэхжүүлэхэд маань туслах зорилготой. Мужийн чуулган «Зүрхээ хамгаал!» гэсэн сэдэвтэй. 2013 оны үйлчлэлийн жилийн тусгай чуулган «Мөс чанараа хамгаал» гэсэн сэдэвтэй. Матай 22:37-д үндэслэсэн «Бодол санаагаа хамгаал» гэсэн сэдэвтэй дүүргийн чуулган явуулна. Энэхүү чуулганы хөтөлбөр нь бодол санаагаа шалгаж, түүнийгээ Еховагийн таалалд илүү нийцүүлэхэд туслах зорилготой.

2. Уг чуулганаар ямар ямар чухал асуултын хариуг мэдэж авах хэрэгтэй вэ?

2 Мэдэж авах зүйлс: Дүүргийн чуулганд суухдаа та дараах чухал асуултуудын хариуг олж аваарай.

• Хүний бодлоос хэрхэн зайлсхийх вэ?

• Үл итгэгчдийн бодол санааг сохолдог бүтээлгийг авахад нь хэрхэн туслах вэ?

• Бидний бодол санаа ямар байх ёстой вэ?

• Зөв юмыг эргэцүүлэн бодох нь ямар ач холбогдолтой вэ?

• Бодол санаагаа Еховагаар хэлбэржүүлэхийн тулд яах вэ?

• Нөхөр, эхнэр, эцэг эх, хүүхдүүд гэр бүлээ аз жаргалтай болгохын тулд юу хийж болох вэ?

• Яавал Еховагийн өдөрт бэлэн байх вэ?

• Бодол санаагаа үйлдэлд бэлдэнэ гэж яахыг хэлэх вэ?

• Мэдэж авснаа хэрэгжүүлдэг хүн ямар ивээл хүртэх вэ?

3. Чуулганы бүх өдөр очиж, анхааралтай сонсож, мэдэж авснаа хэрэгжүүлэх нь яагаад чухал бэ?

3 Сатан бодол санааг маань олзлохын төлөө дайтаж, завхруулахыг оролддог (2 Кор. 11:3). Тийм учраас бодол санаагаа хамгаалж, хянах ёстой. Бид Христийнх шиг бодол санаатай байхын зэрэгцээ, энэхүү ёс бус ертөнцийн нөлөөнд автахгүйн тулд тэмцэх шаардлагатай (1 Кор. 2:16). Ажлаа зохицуулаад, чуулганы бүх өдөр ирээрэй. Хөтөлбөрийг анхааралтай сонсоорой. Чуулганаар мэдэж авсан чухал зүйлүүдээ амьдралдаа хэрэгжүүлбэл бодол санаагаа Хаанчлалын төлөө идэвхтэй үйлчлэхэд бэлдэж чадна (1 Петр. 1:13).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах