Оршил үгийн жишээ
9-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Эрт орой хэзээ боловч бараг хүн бүр амьдралын утга учрын тухай боддог. 70, 80-хан наслаад үхэх юм гэж үү? Эсвэл амьдрал үүнээс илүү утга учиртай болов уу? Та юу гэж боддог вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Бурхан хүн төрөлхтөн болон дэлхийн талаар ямар хосгүй санаа зорилготойг Дуулал 37:29-д ингэж бичсэн байна». Библиэс уншаад «Амьдралын утга учир» товхимлын 31-р хуудасны зургийг үзүүлж, Диваажинд амьдрал ямар байхыг тайлбарлана. Товхимлоо өгөөд «Бурхан хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулах санаа зорилготой хэвээрээ байгаа гэдэгт яагаад итгэж болох вэ?» гэж асууна. Давтан уулзахдаа уг товхимлын 20-р хуудасны 3-р догол мөрийг уншиж өгнө. Мөн 21-р хуудсан дахь «Бурханы санаа зорилго өөрчлөгдөөгүй» гэсэн жижиг гарчгаас ярилцана.
«Харуулын цамхаг» 7–9 сар
«Эцэг эхчүүд үр хүүхдээ аюулт өвчнөөс хамгаалах гэж чадах бүхнээ хийдэг. Үүн шигээ, ёс журамгүй зүйлээс тэднийгээ хамгаалах гэж чармайх хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү? [Хариулахыг нь хүлээнэ. Ефес 6:4-ийг уншина.] Энэ сэтгүүл хүүхдэдээ бэлгийн боловсрол олгоход нь эцэг эхчүүдэд тусална».
«БИ ӨӨРИЙН ГЭСЭН ШАШИН ШҮТЛЭГТЭЙ» ГЭЖ ХЭЛБЭЛ
«Та шашин шүтлэгтээ сэтгэл хангалуун байдаг бололтой. Гэхдээ олон хүн дэлхий дахины нөхцөл байдалд сэтгэл дундуур явдаг. Та бас дэлхийн нөхцөл байдалд санаа зовдог уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Цаашдаа яах бол?»
«БИ ЗАВГҮЙ» ГЭЖ ХЭЛБЭЛ
«За, тэгвэл би ганцхан чухал санааг тантай ярилцъя. (Ярих гэсэн сэдвийнхээ гол санааг ганц хоёр өгүүлбэрт багтаана.)»