-
Хэцүү амьдрал эхэлсэн ньБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 5
Хэцүү амьдрал эхэлсэн нь
АДАМ Ева хоёр Еден цэцэрлэгээс гараад олон бэрхшээлтэй учирчээ. Хоол олж идэхийн тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Гоё сайхан жимсний моддын оронд эргэн тойронд нь үүргэнэ, халгай ургасан байв. Адам Ева хоёр Бурханд дуулгаваргүй болж, анд нөхөр нь байхаа больсноос ийм юм болжээ.
Гэхдээ тэд үхэх болсон нь хамгийн муу хэрэг байлаа. Тэр ганц модноос жимс идвэл үхнэ гэж Бурхан анхааруулсан шүү дээ. Адам Ева хоёр, тэр жимсийг идсэн яг тэр өдөртөө л үхэж эхэлсэн. Бурхны үгэнд ороогүй нь ямар тэнэг хэрэг вэ!
Бүх хүүхэд нь Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөгдсөнөөс хойш төржээ. Тийм учраас тэдний хүүхдүүд ч бас хөгширч, үхнэ гэсэн үг байлаа.
Хэрэв Адам Ева хоёр Еховагийн үгэнд орсон бол тэд ч, үр хүүхэд нь ч жаргалтай амьдрах байв. Тэд бүгдээрээ дэлхий дээр үүрд, жаргалтай сайхан амьдрах байсан юм. Нэг ч хүн хөгширч, өвдөж, үхэхгүй байв.
Бурхан хүмүүсийг аз жаргалтай мөнх амьдруулахыг хүсдэг бөгөөд ирээдүйд мөнх амьдруулна гэж амладаг. Тэр үед дэлхий бүхэлдээ үзэсгэлэнтэй сайхан болох төдийгүй хүмүүс бүгд эрүүл болно. Тэгээд бүх хүн бие биетэйгээ болон Бурхантай сайн анд нөхөд болцгооно.
Харин Ева Бурхны анд нөхөр байхаа больсон учраас хүүхэд төрүүлэхэд түүнд амаргүй байв. Хүүхдээ төрүүлэхдээ их өвддөг байжээ. Ева Еховад дуулгаваргүй байснаасаа болоод их зовсон нь лавтай. Тийм биз дээ?
Адам Ева хоёр олон хүү охинтой болсон. Анхны хүүдээ Каин гэдэг нэр өгөв. Удаах хүүгээ Абел гэж нэрлэжээ. Тэдэнд юу тохиолдсон бэ? Чи мэдэх үү?
-
-
Сайн муу хоёр хүүБиблийн тухай өгүүлдэг миний ном
-
-
ӨГҮҮЛЛЭГ 6
Сайн муу хоёр хүү
КАИН Абел хоёрыг хар даа. Тэр хоёр том болжээ. Каин тариачин болж, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарьдаг болсон байна.
Абел хоньчин болжээ. Тэр хурга хариулах их дуртай. Хурганууд нь өсөж бойжоод, бүхэл бүтэн хонин сүрэг болжээ.
Нэгэн өдөр Каин Абел хоёр Бурханд бэлэг авчиржээ. Каин жимс ногооноосоо авчрав. Абел хамгийн тарган хонио авчрав. Еховад Абел болон авчирсан бэлэг нь их таалагджээ. Харин Каин болон бэлэг нь таалагдсангүй. Учрыг нь чи мэдэх үү?
Абелын бэлэг Каиныхаас илүү сайн байсанд биш, Абел өөрөө сайн хүн байсанд гол учир нь байжээ. Тэр Еховад болон ахдаа хайртай байв. Гэтэл Каин муу хүн байсан бөгөөд дүүдээ хайргүй байжээ.
Тийм учраас Бурхан Каинд муу зангаа зас гэж хэлсэн. Гэвч Каин үгийг нь дуулаагүй. Бурхан Абелд илүү хайртай байсан учраас Каин маш их ууртай байв. Тийм учраас Абелд: «Хоёулаа хээр очъё» гэж хэлжээ. Хээр талд хоёулхнаа байхдаа Каин дүү Абелаа зодов. Их хүчтэй цохисон тул дүү нь үхжээ. Каины үйлдсэн хэрэг их муухай зүйл биш гэж үү?
Абел үхсэн боловч Бурхан түүнийг одоо хүртэл санаж байгаа. Абел сайн хүн байсан. Ехова сайн хүмүүсийг мартдаггүй. Тийм учраас ирээдүйд Абелыг дахин амилуулна. Тэр цагт Абел хэзээ ч үхэхгүй, энэ дэлхий дээр мөнх амьдрах боломжтой болно. Түүн шиг сайн хүмүүстэй танилцах сайхан биз дээ?
Харин Каин шиг хүмүүс Бурханд таалагддаггүй. Тиймээс Бурхан, дүүгээ алсных нь төлөө Каиныг гэрээс нь хол газар цөлж шийтгэсэн. Каин өөр газар амьдрахаар явахдаа охин дүү нарынхаа нэгийг эхнэрээ болгон авч явжээ.
Тэгээд Каиных үр хүүхэдтэй болов. Адам Ева хоёрын бусад хүүхэд мөн гэрлэж, үр хүүхэдтэй болжээ. Удалгүй дэлхий олон хүнтэй боллоо. Тэдний заримтай нь танилцъя.
-