Оршил үгийн жишээ
8-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Эртний нэг Сударт (Нэг ариун номд) байдаг нэг үгийг танд сонирхуулах гэсэн юм. [Дуулал 37:11-ийг уншина.] Энэ зөгнөл биелэхэд дэлхий ямар болсон байх бол? [Хариулахыг нь хүлээнэ.] Олон үндэстний, янз бүрийн итгэл үнэмшилтэй хүмүүст найдвар төрүүлдэг, тэднийг тайвшруулдаг нэг зүйлийг сая тантай ярилцлаа». «Библи өгүүлдэг» товхимлын 3-р хуудасны дээд хэсэгт байгаа догол мөрийг уншаад, товхимлоо өгнө. Харин «Библийн сургаал» номыг өгөх боломжтой бол товхимлын арын хавтаст бичсэнийг хамт уншаад номоо өгнө. Тэгээд аль бүлгийг сонирхож байгааг нь асуугаад, тэр бүлгээс нэг юм уу хоёр догол мөрийг авч үзнэ.
«Харуулын цамхаг» 7–9 сар
«Гэр бүлийн амьдралд эцэг хүн чухал үүрэг гүйцэтгэдгийг судлаачид онцлон тэмдэглэдэг. Таны бодлоор, сайн аав гэж ямар хүнийг хэлэх вэ? [Хариулахыг нь хүлээнэ. Тэгээд Ефес 6:4-ийг уншиж тайлбарлана.] Энэ өгүүллээр эцгүүдэд тохиолддог гурван бэрхшээлийг авч үзээд, хүүхэдтэйгээ дотно байхын тулд яах хэрэгтэйг зөвлөсөн байгаа». 10-р хуудасны өгүүллийг үзүүлнэ.
«БИ СОНИРХДОГГҮЙ» ГЭЖ ХЭЛБЭЛ
«Шашны тухай та сонирхдоггүй байж болох юм. Гэхдээ яавал гэмт хэрэг гарахаа больж, хүмүүс гудамжинд айх юмгүй, тайван явдаг болох бол гэдгийг та сонирхох байх. Энэ асуудлыг бүрмөсөн шийдэх арга байдаг болов уу?»