25-р дуу
Хайраар маань биднийг таниг
1. Христийг дууриаж амьдрахыг хүснэ
Хууль сургаалы нь сахиж явъя
Хаан хуулийг хичээнгүйлэн сахивал
Хайртай шавь нь гэдгээ батална
Халуун хайраар Бурхны Хүү хайрлаж
Хүмүүн амиа бидэнд өгсөн
Сайхан жишээг нь санаж дууриавал
Шавь гэдгээ батлан харуулна
2. Дуусашгүй ундрах жинхэнэ хайраар
Дорд нэгэндээ түшиг болъё
Дандаа бусдыгаа дээдлэн хүндэлж
Дэвжээж явъя, халуун хайраа
Зүрхний угаас хайрлах анд нөхдийг
Зөвхөн үнэний замаас олно
Үүрдийн тасаршгүй бат бөх холбоо мэт
Үргэлж хайрын замаар явцгаая
(Бас Ром 13:8; 1 Кор. 13:8; Иак. 2:8; 1 Иох. 4:10, 11-ийг үзнэ үү).