-
Бид яагаад чуулганд очдог вэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 11
Бид яагаад чуулганд очдог вэ?
Мексик
Герман
Ботсван
Никарагуа
Итали
Энд байгаа хүмүүс яагаад ийм баяр хөөртэй байна вэ? Яагаад гэвэл тэд чуулганд оролцож байна. Бурхны эртний үйлчлэгчид жилд гурван удаа бүгдээрээ цугладаг байжээ. Тэдний адил, Еховагийн Гэрчүүд ч хамтдаа цуглахыг тэсэн ядан хүлээдэг (Дэд хууль 16:16). Бид жил бүр нэг өдрийн дүүргийн чуулганыг хоёр удаа, гурван өдрийн бүсийн чуулганыг нэг удаа зохион явуулдаг. Бид эдгээр арга хэмжээнээс ямар ач тус хүртдэг вэ?
Христиан ах дүүсийн барилдлагааг бэхжүүлдэг. Эртний израильчууд «цуглаануудад» Еховаг магтан алдаршуулж баяр хөөр эдэлдэг байсан шиг бид бас Еховаг шүтэхээр хамт цугладагтаа баярладаг (Дуулал 26:12; 111:1). Ингэж хамтдаа цуглаад бусад хурлын болон өөр орны итгэл нэгтнүүдтэйгээ танилцаж, анд нөхөр болох боломж бүрддэг. Чуулганы үдийн завсарлагаанаар ах дүүстэйгээ хамтдаа хооллох нь энэ сүнслэг арга хэмжээг илүү халуун дулаан уур амьсгалтай болгодог (Үйлс 2:42). Бас хайраар нэгдсэн дэлхий дахины «ахан дүүсийн барилдлагааг» биеэрээ мэдэрдэг (1 Петр 2:17).
Сүнслэгээр өсөхөд тусалдаг. Эртний израильчуудад Судрыг тайлбарлахад тэд «үгсийг ... ойлгож» ач тус хүртсэн (Нехемиа 8:8, 12). Бид ч чуулганаар авдаг Библийн заавар зөвлөгөөг өндөр үнэлдэг. Чуулганы бүх хөтөлбөр Библид үндэслэдэг. Бид чуулганаар илтгэл, цуврал илтгэл сонсож, үзүүлбэр үзэж, Бурхны хүсэл тааллыг хэрхэн биелүүлэхийг мэдэж авдаг. Бас өнөөгийн хэцүү цагт христиан ёсоор амьдрахад тулгардаг бэрхшээлийг амжилттай даван туулж буй итгэл нэгтнүүдийнхээ туршлагыг сонсоод урам зориг ордог. Бид бүсийн чуулганаар Библийн үйл явдлаас сэдэвлэсэн жүжиг үзэж, сургамж авдаг. Хүмүүс чуулганаар Бурханд өөрсдийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртдэг.
Чуулганыг баяр хөөртэй үйл явдал гэхийн учир юу вэ?
Чуулганд очвол ямар ач тус хүртэх вэ?
-
-
Бид Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа хэрхэн явуулдаг вэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 12
Бид Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа хэрхэн явуулдаг вэ?
Испани
Беларусь
Хонконг
Перу
Есүс үхэхийнхээ өмнөхөн «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэжээ (Матай 24:14). Энэ сайн мэдээ дэлхий даяар хэрхэн тунхаглагдах байсан бэ? Есүсийн дэлхийд байхдаа үзүүлсэн жишээг дагах учиртай байв (Лук 8:1).
Бид хүмүүстэй уулзаж ярилцахын тулд гэрт нь очдог. Есүс шавь нартаа сайн мэдээг айлаар дэлгэрүүлэхийг заасан (Матай 10:11–13; Үйлс 5:42; 20:20). І зууны үед сайн мэдээг тунхаглагчид хуваарилж өгсөн тодорхой нутаг дэвсгэрт дэлгэрүүлдэг байжээ (Матай 10:5, 6; Лук 10:1, 2). Үүний нэгэн адил, өнөөдөр ч бид дэлгэрүүлэх ажлыг сайтар зохион байгуулалттай хийдэг. Хурал болгон оногдсон хэсэгтэй бөгөөд тухайн хэсгийнхээ хүмүүст дэлгэрүүлдэг. Энэ нь Есүсийн хэлсэн «сайтар гэрчлэн, ард олонд дэлгэрүүл» гэсэн тушаалыг биелүүлэхэд бидэнд тусалдаг (Үйлс 10:42, ШЕ).
Бид хүмүүстэй таарч болох газарт дэлгэрүүлдэг. Есүс нуурын эрэг, худаг гэх мэтийн хүн их цугладаг газарт дэлгэрүүлж, жишээ үзүүлжээ (Марк 4:1; Иохан 4:5–15). Бид бас Библийн тухай хүмүүстэй ярилцахын тулд гудамж талбай, албан байгууллагаар дэлгэрүүлэхээс гадна утсаар ч дэлгэрүүлдэг. Түүнээс гадна, хөрш, ажлын газрын хүн, ангийн хүүхэд, хамаатан садандаа боломж бүрийг ашиглан сайн мэдээг тунхагладаг. Ийнхүү янз бүрийн аргаар дэлгэрүүлдгийнхээ ачаар дэлхий дахины олон сая хүнд «авралын сайн мэдээг» хүргэдэг (Дуулал 96:2).
Та хэнд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дуулгаж, энэ мэдээ ирээдүйтэй нь ямар холбоотойг яримаар байна вэ? Та энэ мэдээг аль болох хурдан хэлж болохгүй нь юу билээ?
Ямар «сайн мэдээ» тунхаглагдах ёстой вэ?
Еховагийн Гэрчүүд Есүсийн дэлгэрүүлж байсан аргыг хэрхэн дуурайдаг вэ?
-
-
Эхлэгч гэж хэн бэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 13
Эхлэгч гэж хэн бэ?
Канад
Айлаар дэлгэрүүлэх
Библийн хичээл заах
Бие даан судлах
«Эхлэгч» гэж аливаа ажил үйлийг эхлүүлдэг хүнийг хэлдэг. Есүс эхлэгч байсан гэж хэлж болно. Учир нь дэлхийд ирж хүмүүст амь өгөх ажил хийж, аврагдах боломж нээсэн (Матай 20:28). Өнөөдөр ч дагалдагчид нь Есүсийг дуурайн шавь бэлдэх ажилд аль болох олон цагаар оролцдог (Матай 28:19, 20). Зарим хүн эхлэгчээр үйлчилдэг.
Эхлэгчид сайн мэдээг бүрэн цагаар тунхагладаг. Еховагийн Гэрч бүгдээрээ сайн мэдээ дэлгэрүүлдэг. Зарим нь ажил амьдралаа зохицуулан байнгын эхлэгчээр үйлчлэх буюу сайн мэдээг сар бүр 70 цаг дэлгэрүүлдэг. Олон хүн байнгын эхлэгчээр үйлчлэхийн тулд бага цагаар ажилладаг. Зарим хүн сар бүр 130 буюу түүнээс олон цагаар дэлгэрүүлдэг тусгай эхлэгчээр үйлчлэх томилолт авч, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчилдэг. Эхлэгчид энгийн амьдарч, Еховаг зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр нь хангана гэдэгт итгэдэг (Матай 6:31–33; 1 Тимот 6:6–8). Эхлэгчээр үйлчлэх боломжгүй хүмүүс ч дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцон туслах эхлэгчээр үйлчлэх буюу сард 30 юм уу 50 цаг дэлгэрүүлж болдог.
Эхлэгчид Бурхныг болон бусдыг хайрлах хайрандаа хөтлөгддөг. Есүсийн адилаар, бид өнөөдөр ч Бурхан болон санаа зорилгынх нь тухай мэддэггүйгээсээ болж цөхөрсөн хүн олон байдгийг ойлгодог (Марк 6:34). Бид тэдэнд яг одоо тус болох, ирээдүйн жинхэнэ найдвар өгөх чухал зүйлийг мэддэг. Эхлэгчид бусдыг хайрлах хайрандаа хөтлөгдөн сайн мэдээг тунхаглахын тулд цаг зав, хүч хөдөлмөрөө харамгүй зориулдаг (Матай 22:39; 1 Тесалоник 2:8). Үүний ачаар тэдний итгэл бэхжиж, Бурхантай улам дотносож, баяр хөөр эдэлдэг (Үйлс 20:35).
Таны бодлоор эхлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ?
Эхлэгч болох хүслийг юу төрүүлдэг вэ?
-