-
Эхлэгчийг хэрхэн сургадаг вэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 14
Эхлэгчийг хэрхэн сургадаг вэ?
Америкийн Нэгдсэн Улс
«Гилеад» сургууль, Нью-Йоркийн Паттерсон
Панам
Еховагийн Гэрчүүд Бурхнаар заалгахын чухлыг эрхэмлэж ирсэн. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд олон цаг зарцуулдаг хүмүүс тусгай сургуульд сурдаг. Үүний ачаар «үйлчлэлээ гүйцээдэг» (2 Тимот 4:5).
Эхлэгчийн сургууль. Байнгын эхлэгчээр нэг жил үйлчилсэн хүн, гол төлөв цуглааны танхимд болдог 6 өдрийн сургалтад хамрагддаг. Энэ сургуулийн зорилго нь Еховатай илүү дотносох, дэлгэрүүлэх ур чадвараа бүх талаар сайжруулах, тууштай, үнэнч үйлчлэхэд нь эхлэгчид туслах явдал юм.
Сайн мэдээ тунхаглагчийн сургууль. Энэ сургууль нь хэрэгцээтэй газар үйлчлэх хүсэлтэй, туршлагатай эхлэгчдийг хоёр сар сургадаг. Дэлхий дээр амьдарч байсан, сайн мэдээний хамгийн агуу тунхаглагч Есүс Христийг дуурайдаг тэд «Би энд байна. Намайг явуулаач» гэдэг (Исаиа 6:8; Иохан 7:29). Шинэ газар очиход урьдынхаасаа илүү жирийн амьдарч, цаг агаар, ахуй соёл, хоол унданд нь дасан зохицох, бас шинэ хэл сурах хэрэг гарч мэднэ. Энэ сургуульд 23–65 насны ганц бие, гэрлэсэн хүмүүс сурч, үүрэг даалгавраа амжилттай биелүүлэхэд шаардлагатай зан чанар, Еховад болон байгууллагад нь илүү үр бүтээлтэй үйлчлэх чадвартай болоход тустай бүхнийг заалгадаг.
Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургууль. «Гилеад» гэдэг еврей үг «Гэрч овоо» гэсэн утгатай. 1943 онд байгуулагдсан «Гилеад» сургууль 8 000 гаруй төгсөгчөө үнэнийг «дэлхийн хязгаар хүртэл» гэрчлүүлэхээр илгээсэн бөгөөд энэ зорилго их амжилттай биелж байна (Үйлс 13:47). Жишээ нь, миссионерүүдийг очиход ганц ч хуралгүй байсан Перу улс одоо 1 000 гаруй хуралтай. Бас Японд миссионерүүдийг очиход арав ч хүрэхгүй Гэрч байсан бол одоо 200 000 гаруй Гэрч байна. «Гилеад» сургуульд Бурхны Үгийг 5 сар нарийн судалдаг. Үйл ажиллагаагаа дэлхий дахинд тогтвортой, эрчимтэй явуулах зорилгоор тусгай эхлэгч, миссионер, салбарт үйлчилдэг болон дүүрэг хариуцдаг хүмүүсийг урьж, богино хугацаанд ихийг зааж сургадаг.
Эхлэгчийн сургуулийн зорилго юу вэ?
Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд ямар хүмүүс сурдаг вэ?
-
-
Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 15
Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?
Финлянд
Зааж сургах
Хоньчны эргэлт хийх
Дэлгэрүүлэх ажил хийх
Манай байгууллагад шашны цол хэргэмтэй, цалин хөлс авдаг хүн байдаггүй. Христиан хурал бий болсон цагаас эхлэн «Бурхны хурлыг» хариулах шаардлага хангасан ахлагчид томилогддог болсон (Үйлс 20:28, ШЕ). Сүнслэгээр төлөвшсөн ийм эрчүүд хурлын үйл ажиллагааг удирддаг. Тэд хурал буюу сүргийг «албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр» хариулдаг (1 Петр 5:1–3). Ахлагчид бидний төлөө юу хийдэг вэ?
Тэд бидэнд санаа тавьж, биднийг хамгаалдаг. Ахлагчид хурлын гишүүдэд Библиэс заавар зөвлөгөө өгч, Еховатай дотно байхад тусалдаг. Бурхан өөрсдөд нь ийм чухал үүрэг хүлээлгэснийг тэд ухамсарладаг учир ард түмнийг нь ноёлдоггүй. Харин бидний сайн сайханд санаа тавьж, баяр баясгалантай байхад тусалдаг (2 Коринт 1:24). Хоньчин хүн сүргийнхээ хонь нэг бүрд санаа тавьдгийн адил ахлагчид хурлынхаа гишүүн нэг бүртэй дотно танилцахыг хичээдэг (Сургаалт үгс 27:23).
Бурхны хүсэл тааллыг хэрхэн биелүүлэхийг зааж сургадаг. Ахлагчид итгэлийг маань бэхжүүлэхийн тулд долоо хоног болгоны цуглааныг хөтөлж явуулдаг (Үйлс 15:32). Бас идэвх зүтгэлтэй энэ эрчүүд бидэнтэй хамт дэлгэрүүлж, дэлгэрүүлэх ажлын янз бүрийн аргыг зааж сурган сайн мэдээ тунхаглах ажлыг удирддаг.
Хүн нэг бүрийг урамшуулан зоригжуулдаг. Ахлагчид биднийг Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд туслахын тулд гэрт маань ирэх юм уу цуглааны танхимд уулзаж, Библид үндэслэсэн зөвлөгөө өгч, тайвшруулдаг (Иаков 5:14, 15).
Ихэнх ахлагч хуралд үүрэг хүлээхээс гадна ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрийнхэндээ цаг зав гаргаж, ар гэрээ авч явах үүрэг хүлээдэг. Иймд нөр их хөдөлмөрлөдөг ахлагчид бидний хүндэтгэлийг хүлээдэг (1 Тесалоник 5:12, 13).
Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?
Ахлагчид хурлын гишүүн бүрд санаа тавьдгаа хэрхэн харуулдаг вэ?
-
-
Туслах үйлчлэгчид ямар үүрэг хүлээдэг вэ?Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
-
-
ХИЧЭЭЛ 16
Туслах үйлчлэгчид ямар үүрэг хүлээдэг вэ?
Мьянмар
Цуглаан
Дэлгэрүүлэх ажлын цуглаан
Цуглааны танхимын цэвэрлэгээ
Хуралд «харгалзагчид, туслах үйлчлэгчид» гэх өөр өөр хариуцлагатай үүрэг хүлээдэг христиан эрчүүдийн тухай Библид бичжээ (Филиппой 1:1, ШЕ). Ер нь, хурал болгонд ийм хүмүүс олон байдаг. Туслах үйлчлэгчид бидний төлөө юу хийдэг вэ?
Ахлагчдыг дэмждэг. Сүнслэгээр төлөвшсөн, итгэл хүлээсэн, хичээл зүтгэлтэй янз бүрийн насны эрчүүд хуралд туслах үйлчлэгчээр үйлчилдэг. Тэд сүргийг хариулахаас бусад байнга хийх шаардлагатай янз бүрийн ажлыг хариуцан хийдэг. Тэдний ачаар ахлагчид заах болон хурлын гишүүдэд санаа тавихад гол анхаарлаа хандуулж чаддаг.
Бусдад үйлчилдэг. Зарим туслах үйлчлэгч цуглаанд ирдэг хүмүүсийг угтаж авдаг байхад зарим нь дуу чимээний тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэвлэл өгөх, хурлын тайлан тооцоо гаргах, хэсэг хуваарилах ажлыг хариуцдаг. Бас цуглааны танхимыг цэвэрлэх, засаж янзлах ажилд тусалдаг. Ахлагчид заримдаа туслах үйлчлэгчдэд настай хүмүүст туслах үүрэг өгч болох юм. Туслах үйлчлэгчид ямар ч үүрэг даалгавар авсан дуртайяа хийдэг бөгөөд хурлынхныхаа хайр хүндэтгэлийг хүлээдэг (1 Тимот 3:13).
Бусдад үлгэр дуурайл болдог. Христиан зан чанар илэрхийлдэг эрэгтэй туслах үйлчлэгч болдог. Тэд цуглааны зарим хэсгийг хөтөлж явуулж, итгэлийг маань бэхжүүлдэг. Бас дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцож, бидэнд илүү хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх урам зориг өгдөг. Тэд ахлагчдыг дэмжиж, хамтран ажилладаг учир хурлынхныгаа баяр хөөртэй, эв нэгдэлтэй байхад хувь нэмэр оруулдаг (Ефес 4:16). Яваандаа туслах үйлчлэгч шаардлага хангавал ахлагч болдог.
Ямар хүн туслах үйлчлэгчээр үйлчилдэг вэ?
Туслах үйлчлэгч хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-