-
Өмнөх үгСэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
-
-
Өмнөх үг
Та дараах хачирхалтай баримтыг бодоод үз дээ. Аж үйлдвэр өндөр хөгжсөн нэгэн оронд хүн амын 90 гаруй хувь нь өөрсдийгөө жаргалтай буюу амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж үздэг ажээ. Гэтэл тэр улсад хамгийн өргөн хэрэглэгддэг 10 эмийн 3 нь сэтгэл гутрах өвчтэй хүнд зориулсан эм байжээ. Мөн тус улсын нийт хүн амын 91 хувь нь гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж мэдэгдсэн ч гэр бүл бологсдын бараг тал хувь нь салдаг байна!
Дэлхийн хүн амын бараг тал хувийг хамруулан 18 оронд явуулсан судалгаанаас үзэхэд «ирээдүйн тухай гутранги үзлийн давалгаа дэлхийг бараг тэр чигээр нь эзлэх тун дөхжээ» гэмээр байна. Үнэндээ олон хүн амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй нь тодорхой болжээ. Харин та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? Энэ товхимлыг амьдралдаа сэтгэл хангалуун болоход тань туслах зорилгоор бэлтгэсэн юм.
-
-
Сэтгэл хангалуун амьдрал зөвхөн мөрөөдөл гэж үү?Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
-
-
ХЭСЭГ 1
Сэтгэл хангалуун амьдрал зөвхөн мөрөөдөл гэж үү?
ӨНДӨР хөгжилтэй улс оронд амьдардаг, ахуй амьдралд шаардлагатай бүх л зүйлийг гэртээ аваад тавьчихсан айлыг хальт харахад тав тухтай гэж жигтэйхэн, гал голомт нь өөдрөг сайн яваа юм байна гэж санагдмаар. Гэтэл хаалгаар оруут та юу мэдэрнэ гээч? Тэднийхэн бие биетэйгээ өөриймсөг бус харьцах бөгөөд хөндий хүйтэн уур амьсгал ноёлж байгааг мэдэрнэ. Өсвөр насны хүүхдүүд нь аав ээждээ «тийм», «үгүй» гэж дуртай дургүй хариулах ажээ. Харин эхнэр нь нөхрөөсөө хайр халамж хүсэн байхад нөхөр нь хэзээ нэг амар заяа үзүүлэх бол доо гэж бодох юм гэнэ. Өндөр настай болсон эцэг эх нь хаа нэгтээ хол газар амьдардаг бөгөөд хэдэн сараар бараагаа харуулаагүй үр хүүхэдтэйгээ уулзахын хүслэн болж сууна. Гэтэл иймэрхүү бэрхшээлтэй тулгарч байсан олон гэр бүл саадыг даван туулаад үнэхээрийн жаргалтай болж чаджээ. Яаж ингэв ээ гэж та гайхаж байна уу?
2 Дэлхийн бөмбөрцгийн нөгөө нэг өнцгийн хөгжиж буй оронд амьдардаг өөр нэг гэр бүлийг авч үзье. Долоон ам бүлтэй энэ айл юу юугүй нурж унах шахсан муу овоохойд амьдардаг аж. Тэд дахин хэзээ өл залгахаа ч үл мэднэ. Энэ бол хүн төрөлхтөн өлсөж цангах, ядуурч туйлдахын гачлангаас бүрэн ангижраагүйн гашуун сануулга билээ. Гэсэн хэдий ч ядуу тарчиг байдлыг сэтгэлийнхээ тэнхээгээр даваад гарсан гэр бүл олон байдаг. Яаж даван туулсан бол оо?
3 Баян чинээлэг улс оронд ч санхүүгийн бэрхшээл гардаг. Жишээлбэл: Японы нэг гэр бүл эдийн засгийн «хөөсний» үед байшин худалдаж авчээ. Цалин хөлс нь удахгүй нэмэгдэнэ гэж найдаад өндөр хүүтэй зээл авсан аж. Гэтэл эдийн засгийн «хөөс» арилж, тэд зээлээ төлөх чадваргүй болсон байлаа. Ингээд өнөөх байшингаа анх худалдаж авснаасаа хамаагүй доогуур үнээр зарахаас өөр аргагүй болов. Тэд байшингаа алдсан хэдий ч түүнийхээ өрийг одоо хэр төлсөөр байна. Ядахад тэд зээлийн картаа буруу ашигласнаас үүссэн өр ширээ дарах гэж зүдэрч байна. Үүний хажуугаар эцэг нь мөнгө хожно гэж найдан морины уралдаанд мөрий тавьж өрөө улам бүр зузаатгасаар. Гэсэн ч олон гэр бүл амьдралаа өөрчилж аз жаргалд хүрч чаджээ. Яаж ингэснийг нь та мэдмээр байна уу?
4 Та хаана ч амьдардаг байлаа гэсэн эргэн тойрныхоо хүмүүсийн харьцаанаас болж бухимдан бачуурч, амьдралдаа сэтгэл хангалуун биш болдог байж магадгүй. Ажил дээрээ та хэл аманд ч орж болзошгүй. Таны амжилт бусдын хор шарыг хөдөлгөж, таныг шударга бусаар шүүмжилж ч юу магад. Хамт ажилладаг хүн тань эрс ширүүн авираараа таныг дарамталж болох юм. Бас үр хүүхдийг тань сургууль дээр нь дээрэлхэж, зовоож, үл тоомсорлодог. Хэрэв та үр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа ганц бие эцэг, эх бол таны энэ байдал бусдад тийм ч аятайхан санагдахгүй. Энэ бүхэн олон мянган хүний амьдралыг дарамталдаг.
5 Стресс нь тодорхой хугацаанд хуримтлагдсаар ямар ч сануулгагүйгээр огцом сэдэрдэг аюултай. Тийм ч учраас стрессийг «аниргүй алуурчин», архаг стрессийг «удаан үйлчилгээтэй хор» гэх зэргээр нэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш ээ. АНУ-ын Миннесотын их сургуулийн профессор Роберт Венинга: «Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд албан хаагчид стресс болон стрессээс үүдэлтэй өвчнөөр шаналж байна» гэж хэлсэн. Зарим судалгаанаас үзвэл стрессээс үүдсэн өвчин эмгэгийн улмаас АНУ-ын эдийн засагт жил тутам 200 тэрбум долларын хохирол учирдаг ажээ. Тэр ч байтугай, стресс бол «Америкийн экспортын хамгийн сүүлийн үеийн бараа» гэж хошигнодог болжээ. Мөн дэлхийн ихэнх албан ёсны хэл стрессийг илэрхийлдэг өөрийн гэсэн үгтэй болсон байна. Та стресст орж, төлөвлөснөө биелүүлж чадаагүй бол өөрийгөө л буруутгадаг байх. Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл хүн өдөрт дунджаар хоёр цагийг өөрийгөө буруутган шаналсаар өнгөрөөдөг байна. Гэсэн ч зарим хүн стрессээ даван туулж, амьдралдаа амжилт гаргажээ.
6 Өдөр тутмын амьдралын энэ мэт бэрхшээлийг хэрхэн давж, амьдралдаа яаж сэтгэл хангалуун болох вэ? Эмч мэргэжилтнүүдийн зохиосон ном хэвлэл, гарын авлага тус болно гэж зарим хүн зөвлөж магад. Гэхдээ тийм номуудад бүрэн итгэж болох уу? Доктор Бенжамин Спок хүүхэд хүмүүжүүлэх талаар ном бичжээ. Тэрхүү номыг 42 хэлээр хөрвүүлж, бараг 50 сая хувь борлуулжээ. Гэвч түүний юу хэлсэн нь танд сонин байх болов уу. Тэрээр: «Өнөөгийн Америкийн эцэг эхчүүд... хатуу чанд байж чаддаггүй нийтлэг алдаатай улс» гэж хэлжээ. Үүнд өөр шиг нь мэргэжилтнүүд гол буруутай гэж тэр илэн далангүй хүлээн зөвшөөрөөд цааш нь: «Бид мэдэмхийрч байсан нь эцэг эхчүүдийг өөрийн хүчинд итгэдэггүй болгосныг даанч хожимдож ухаарлаа» хэмээжээ. Тэгэхээр «Эдүгээ хийгээд ирээдүйд амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд чухам хэний зөвлөгөөг дагах хэрэгтэй вэ?» гэдэг асуулт гарч ирж байна.
-
-
Сэтгэл хангалуун амьдрах зөвлөгөөСэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
-
-
ХЭСЭГ 2
Сэтгэл хангалуун амьдрах зөвлөгөө
БЭРХШЭЭЛ тулгархад та хэнээс зөвлөгөө авдаг вэ? Итгэл хүлээсэн найздаа, туршлагатай сайн зөвлөхөд хандаж болох юм. Заримдаа ном судраас хэрэгтэй мэдээллээ олдог. Эсвэл бидний ярьдгаар хал үзэж хашир суусан хүнд хандан тусламж хүсэх байсан уу? Та алийг нь ч илүүд үзлээ гэсэн бэрхшээлийг шийдэхэд үнэтэй зөвлөгөө болох мэргэн ухааны үгийг авч үзэх нь зүйтэй болов уу. Танд тус болох зарим зөвлөгөөг жишээ болгон дор бичив.
«Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга»
2 Гэр бүлийн амьдрал: Хүүхдэд муугаар нөлөөлөх зүйл их болсон энэ үед эцэг эхчүүд үр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэх билээ гэж багагүй санаа зовдог. Дараах зөвлөгөө танд тус болно гэж найдаж байна. «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй»1. Хүүхэд өсөж томрохын хирээр «зам» буюу баримталбал зохих хэм хэмжээг мэдэх хэрэгтэй болдог. Хүүхдийг багаас нь зөв журамд сургах нь чухал болохыг улам олон мэргэжилтэн ойлгодог болжээ. Эцэг эхийн ухаалаг хэм хэмжээний ачаар хүүхэд аюулгүй байгаагаа мэдэрдэг. Мөн «Саваа зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө. Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна»2 гэсэн зөвлөгөө бий. Энэ «саваа» гэдэг үг нь эцэг эхийн эрх мэдлийг илэрхийлжээ. Эцэг эхчүүд үр хүүхдээ уруу татагдан замаа алдахаас сэргийлж, хайрын сэтгэлээс захирдаг. Эцэг эхчүүд хүүхдээ захирах эрхтэй ч гэсэн ямар ч тохиолдолд хүүхэдтэйгээ зүй бусаар харьцах ёсгүй. Эцэг эхчүүдэд «Хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул»3 хэмээн зөвлөсөн байдаг.
«Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла»
3 Нөхөр эхнэр хоёрын эвсэг харьцаа гэр бүлийн аз жаргалын үндэс суурь яах аргагүй мөн. Тийм харьцаатай байхын тулд яах хэрэгтэй вэ? «Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Харин эхнэр нь нөхрөө гүн хүндэтгэх ёстой»4. Гэр бүлийг ямар нэг тоног төхөөрөмжтэй зүйрлэвэл хайр хийгээд хүндэтгэл бол түүний тос болох ажээ. Энэ зөвлөгөөг ажил хэрэг болгоход гэр бүлийн гишүүд санаа бодлоо хуваалцах нь чухал. Учир нь «илэн далангүй яриа дутвал төлөвлөгөө бүтэлгүйтнэ»5. Харин чин сэтгэлийн харьцааг хөгжүүлэхийн тулд ханийнхаа сэтгэлийн гүнд юу байгааг мэдэрч, санаа бодлыг нь ойлгох хэрэгтэй. «[Хүний] санаа бодол худгийн ус мэт гүн бөгөөд ухаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана»6 гэсэн зөвлөгөөг санаж явахад илүүдэхгүй.
Өөдрөг сэтгэлтэй байж, дотно сайхан харилцаатай байхыг хичээ
4 Үр хүүхэд нь эцэг эхээ хүндэтгэдэг сайхан заншилтай байсан улс оронд хүртэл одоо хүмүүс нас ахихаараа хүүхдүүддээ хаягдан ганцаардах болжээ. Тэгвэл үр хүүхэд «Эцэг эхээ хүндэл»7, «Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой»8, «Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоос ичгүүр сонжуургүй нэгэн мөн»9 гэснийг санаж явах хэрэгтэй. Нөгөө талаас, нас дээр гарсан эцэг эхчүүд өөдрөг сэтгэлтэй байж, бусадтай дотно харьцаатай байхыг хичээх учиртай. «Зожиг хүн хувийн хүслээ эрж хайдаг ба хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ»10.
5 Согтууруулах ундаа хэрэглэх: Хүмүүс «дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог»11 бөгөөд согтууруулах ундаа нь «зовлон зүдгүүрээ»12 мартахад нь тусалдаг. Гэвч «Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш»13 гэдгийг санагтун. Согтууруулах ундааг хэтрүүлэн уувал «Эцэст нь тэр [дарс] хорт могой шиг хатгах болно. Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна. [...] „Би хэзээ сэрэх бол? Дахиад уух юмсан“ гэж хэлэх»14 уршигт хүрдгийг бодож үзээрэй. Согтууруулах ундааг зохих хэмжээнд хэрэглэх нь тустай боловч хэтрүүлэн уухаас ямагт зайлсхийх ёстой.
6 Мөнгөө зөв зарцуулах: Зарим тохиолдолд мөнгөө ухаалаг зарцуулснаар санхүүгийн бэрхшээлийг гэтэлж болдог. «Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь. Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно»15 гэж зөвлөснийг сонсогтун. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй, мөрийтэй тоглоом тоглохгүй бол бид хэмнэсэн мөнгөө гэр бүлийнхээ сайн сайхны төлөө
-