Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • см хичээл 2 асуу. 1-5
  • Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?
  • Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Ижил төстэй материал
  • Бурхан гэж хэн бэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Бурхны тухай үнэн
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Бурхны нэрийг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхнаас ирсэн сайн мэдээ
см хичээл 2 асуу. 1-5

ХИЧЭЭЛ 2

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

1. Бурхныг шүтэх хэрэгтэйн учир юу вэ?

Жинхэнэ Бурхан бол бүх юмны Бүтээгч юм. Бурхан эхлэл, төгсгөлгүй бөгөөд үүрд мөнхөд оршдог (Дуулал 90:2). Тэрбээр Библид байдаг сайн мэдээг бичүүлсэн (1 Тимот 1:11). Бурхан бидэнд амь өгсөн учраас зөвхөн түүнийг шүтэх ёстой. Илчлэлт 4:11-ийг уншина уу.

2. Бурхан ямар биетэй, ямар зан чанартай вэ?

Бурхныг харсан хүн нэг ч байхгүй. Яагаад гэвэл Бурхан сүнсэн биетэй. Сүнсэн бие нь хүний махан биеэс олон талаараа давуу (Иохан 1:18; 4:24). Бурхан ямар зан чанартайг бүтээлээс нь мэдэж болдог. Жишээлбэл, олон төрөл зүйлийн цэцэг ургамал, жимс ногоо бүтээсэн нь хүнийг хайрладаг, мэргэн ухаантайнх нь илрэл юм. Хязгааргүй уудам орчлонт ертөнц Бурхны хэр хүчтэйг илтгэн харуулдаг. Ром 1:20-ийг уншина уу.

Библи уншвал Бурхны зан чанарын талаар илүү ихийг мэдэж болдог. Бурхан юуг таалж, юуг таалдаггүй, хүмүүстэй хэрхэн харьцдаг, нөхцөл байдалд тухай бүрд нь хэрхэн ханддагийг бичсэн байдаг. Дуулал 103:7–10-ыг уншина уу.

3. Бурхан нэртэй юү?

Ехова гэдэг Бурхны нэр олон хэлээр

Есүс: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж хэлжээ (Матай 6:9). Бурхан олон цолтой боловч оноосон нэг л нэртэй. Бурхны нэрийг хэл бүрд өөрөөр дууддаг. Монгол хэлэнд Ехова гэж буулгасан байдаг. Жишээлбэл, Дуулал 83:18-д «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд [таныг] бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай» гэж бичсэн байдаг (1838 оны орчуулга).

Библийн олон орчуулгад Бурхны нэрийг «ЭЗЭН», «БУРХАН» гэдэг цолоор орлуулжээ. Уг нь, Библийн эх бичигт Бурхны нэрийг 7 000 гаруй удаа бичсэн байдаг! Есүс хүмүүст Бурхны талаар заахдаа нэрийг нь хэлдэг байсан. Иохан 17:26-г уншина уу.

«Бурхан нэртэй юү?» видеог үзээрэй

4. Ехова бидэнд санаа тавьдаг уу?

Өвчтэй хүүхдээ асарч буй эцэг эх

Халамжит эцгийн адилаар Бурхан бидний үүрдийн сайн сайхныг боддог

Зовлон бэрхшээл хаа сайгүй байдаг нь Ехова Бурхан бидэнд санаа тавьдаггүй гэсэн үг үү? Зарим хүн Бурхан биднийг сорихын тулд зовлон учруулдаг гэдэг ч ингэж үзэх үндэсгүй юм. Иаков 1:13-ыг уншина уу.

Бурхан хүнийг хүндэтгэж, сонгох эрх чөлөө өгсөн. Бид Бурханд үйлчлэх эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй (Иошуа 24:15). Гэхдээ олон хүн сонгох эрхээ буруу эдлэн бусдад муу юм хийдгээс болж зовлон бэрхшээл гаарч байна. Ехова ийм шударга бус явдалд эмзэглэдэг. Эхлэл 6:5, 6-г уншина уу.

Ехова Бурхан бидэнд санаа тавьдаг. Биднийг жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Удахгүй зовлон зүдүүрийг арилгаж, зовлон тарьдаг хүмүүсийг устгана. Зовлон зүдүүрийг тодорхой хугацаагаар хүлцэн зөвшөөрөх хүндтэй шалтгаан Еховад байсан. Энэ тухай 8-р хичээлээс үзнэ. 2 Петр 2:9; 3:7, 13-ыг уншина уу.

5. Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоох вэ?

Бурханд залбирч буй эмэгтэй

Ехова биднийг өөртэй нь ойртон дотносоосой гэж хүсдэг. Еховад залбирвал дотно харьцаа тогтоож болдог. Тэрбээр хүн нэг бүрд санаа тавьдаг (Дуулал 65:2; 145:18). Уучлахад бэлэн байдаг. Бид Бурханд таалагдах гэж мэрийдэг ч заримдаа чаддаггүй. Гэхдээ Бурхан бидний хичээл зүтгэлийг үнэлдэг. Тэгэхлээр бид төгс бус ч гэсэн Бурхантай дотно харьцаа тогтоож чадна. Дуулал 103:12–14; Иаков 4:8-ыг уншина уу.

Ехова бидэнд амь өгсөн учир бид Еховаг бүхнээс илүү хайрлах учиртай (Марк 12:30). Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, шаардлагыг нь биелүүлбэл Бурхныг хайрлаж байна гэсэн үг. Бурхныг хайрлахын хэрээр түүнтэй дотносдог. 1 Тимот 2:4; 1 Иохан 5:3-ыг уншина уу.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах