Библид үндэслэн ярилцах сэдэв
1. Аврал
А. Бурхан, Есүсийн золих тахилын үндсэн дээр аварна
Амь бол Бурхны Хүүгээрээ дамжуулан өгөх бэлэг. 1 Ио 4:9, 14; Ро 6:23
Зөвхөн Есүсийн золих тахилын ачаар аврагдах боломжтой. Үй 4:12
Үхэхийнхээ өмнө гэмшлээ ч үйлсээрээ батлах боломжгүй. Иа 2:14, 26
Аврагдахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Лу 13:23, 24; 1 Ти 4:10
Б. «Би аврагдчихсан» гэх үзэл Библийн үндэсгүй
Ариун сүнсийг авсан хүн ч завхарч мэднэ. Ев 6:4, 6; 1 Ко 9:27
Олон израиль хүн Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн мөртлөө устгагдсан. Иу 5
Нэг удаагийн үйлдлээр аврагдахгүй. Флп 2:12; 3:12–14; Мт 10:22
Итгэл үнэмшлээсээ няцсан хүн өмнөхөөсөө дорддог. 2 Пе 2:20, 21
В. «Бүгд аврагдана» гэх үзэл Библийн үндэсгүй
Гэмших боломжгүй хүн байдаг. Ев 6:4–6
Бурхан хорон муу хүнийг үхэхэд баярладаггүй. Езе 33:11; 18:32
Бурхан хүнийг хайрладаг гээд ёс бус явдлыг зүгээр өнгөрөөдөггүй. Ев 1:9
Ёс бус бүхэн устгагдана. Ев 10:26–29; Ил 20:7–15
2. Амилалт
А. Нас барагсдын найдвар
Булшинд байгаа бүх хүн амилна. Иох 5:28, 29
Есүс амилсан нь үүний нэг баталгаа. 1 Ко 15:20–22; Үй 17:31
Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн хүмүүс амилахгүй. Мт 12:31, 32
Итгэлтэйгээ харуулдаг хүмүүс заавал амилна. Иох 11:25
Б. Тэнгэрт ба газарт амилна
Адамын балгаар бүгд үхдэг. Есүсийн ачаар амьтай болно. 1 Ко 15:20–22; Ро 5:19
Сүнсэн юм уу махан биеэр амилна. 1 Ко 15:40, 42, 44
Есүстэй хамт байх хүн Есүстэй адил сүнсэн биетэй байна. 1 Ко 15:49; Флп 3:20, 21
Христтэй хамт захирахгүй хүмүүс дэлхий дээр амьдарна. Ил 20:4б, 5, 13; 21:3, 4
3. Амралтын өдөр
А. Христианууд амралтын өдрийг сахидаггүй
Христ нас барж, Хуулийг хүчингүй болгосон. Еф 2:15
Христианууд амралтын өдрийг сахих шаардлагагүй. Кол 2:16, 17; Ро 14:5, 10
Амралтын өдөр гэх мэтийг сахисан хүмүүс зэмлүүлсэн. Гал 4:9–11; Ро 10:2–4
Итгэлтэй, дуулгавартай хүн Бурхны амралт руу орно. Ев 4:9–11
Б. Эртний израильчууд л амралтын өдрийг сахих тушаалтай байсан
Египетээс гарсны дараа амралтын өдрийг сахих болсон. Ег 16:26, 27, 29, 30
Ганцхан израиль үндэстэнд тэмдэг болгож өгсөн. Ег 31:16, 17; Ду 147:19, 20
Бас долоо дахь жилийг сахихыг Хуулиар шаардсан. Ег 23:10, 11; Ле 25:3, 4
Христианууд амралтын өдрийг сахих албагүй. Ро 14:5, 10; Гал 4:9–11
В. Бурхны амралт (бүтээлийн долоо дахь өдөр)
Дэлхий дээрх бүтээх ажил нь дуусахад эхэлсэн. Эх 2:2, 3; Ев 4:3–5
Есүсийг дэлхийд амьдарснаас хойш ч үргэлжилсэн. Ев 4:6–8; Ду 95:7–9, 11
Христианууд амин хувийн ажлуудаасаа амарна. Ев 4:9, 10
Бурхан Хаанчлалын тэргүүн Есүсээр дамжуулж дэлхийн талаарх санаа зорилгоо бүрэн биелүүлэхэд амралт дуусна. 1 Ко 15:24, 28
4. Амь
А. Дуулгавартай хүмүүс мөнх амьдарна
Худал ярьдаггүй Бурхан мөнх амь өгөхөө амласан. Тит 1:2; Иох 10:27, 28
Итгэдэг хүн мөнх амьтай. Иох 11:25, 26
Үхэл байхгүй болно. 1 Ко 15:26; Ил 21:4; 20:14; Ис 25:8
Б. Христийн «биеийг» бүрдүүлдэг хүмүүс л тэнгэрт амьдарна
Гишүүдийг нь Бурхан сонгосон. Мт 20:23; 1 Ко 12:18
144 000 хүн л тэнгэрт гарна. Ил 14:1, 4; 7:2–4; 5:9, 10
Баптисм хүртээгч Иохан ч тэнгэрийн Хаанчлалын бүрэлдэхүүнд ороогүй. Мт 11:11
В. «Өөр хонинууд» буюу дэлхий дээр амьдрах хүмүүсийн тоо хязгааргүй
Тоотой хэдэн хүн Есүстэй хамт тэнгэрт байна. Ил 14:1, 4; 7:2–4
«Өөр хонинууд» бол Христийн ах дүүс биш. Иох 10:16; Мт 25:32, 40
Дэлхий дээр мөнх амьдрах үй олон хүн цуглаж байна. Ил 7:9, 15–17
Бусад нь дэлхий дээр амилна. Ил 20:12; 21:4
5. Ариун сүнс
А. Ариун сүнс гэж юу вэ?
Бодгаль биш, Бурхны үйлдэх хүч. Үй 2:2, 3, 33
Бүтээх, Библийг бичүүлэх гэх мэтэд Бурхан ариун сүнсээ ашигласан. Эх 1:2; Езе 11:5
Христийн биеийг бүрдүүлдэг хүмүүс ариун сүнсээр төрж, тослогддог. Иох 3:5–8; 2 Ко 1:21, 22
Орчин үед Бурхны ард түмнийг дэмжиж, удирддаг. Гал 5:16, 18
6. Баптисм
А. Христиан хүнд тавигддаг шаардлага
Есүс жишээ үзүүлсэн. Мт 3:13–15; Ев 10:7
Өөрийгөө үгүйсгэсний буюу Бурханд зориулсны бэлгэдэл. Мт 16:24; 1 Пе 3:21
Учир ойлгох насанд хүрсэн байх ёстой. Мт 28:19, 20; Үй 2:41
Усанд шумбуулах нь зөв. Үй 8:38, 39; Иох 3:23
Б. Нүглийг арилгахгүй
Есүс нүглээ арилгах гэж баптисм хүртээгүй. 1 Пе 2:22; 3:18
Есүсийн цус нүглийг цайруулдаг. 1 Ио 1:7
7. Баяр ёслол, төрсөн өдрийн баяр
А. Эртний христианууд төрсөн өдөр, Крисмас баярыг тэмдэглэдэггүй байсан
Жинхэнэ Бурхныг шүтдэггүй хүмүүс тэмдэглэж байсан. Эх 40:20; Мт 14:6
Есүсийн нас барсан өдрийг дурсах учиртай. Лу 22:19, 20; 1 Ко 11:25, 26
Согттолоо уун найрлах нь буруу. Ро 13:13; Гал 5:21; 1 Пе 4:3
8. Библи
А. Ариун сүнсээр удирдан бичүүлсэн Бурхны Үг
Хүмүүс Бурхны сүнсээр удирдуулж бичсэн. 2 Пе 1:20, 21
Зөгнөлтэй. Да 8:5, 6, 20–22; Лу 21:5, 6, 20–22; Ис 45:1–4
Бүх ном нь Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн, ач тустай. 2 Ти 3:16, 17; Ро 15:4
Б. Орчин үед ч ач тустай ном
Библийн зарчмыг үл тоомсорлох нь аюултай. Ро 1:28–32
Хүний мэргэн ухаантай харьцуулшгүй. 1 Ко 1:21, 25; 1 Ти 6:20
Хамгийн аюултай дайснаас хамгаалдаг. Еф 6:11, 12, 17
Зөв замд чиглүүлдэг. Ду 119:105; 2 Пе 1:19; Су 3:5, 6
В. Бүх улс үндэстний төлөө бичигдсэн
Библи дорно зүгийн орнуудад бичигдэж эхэлсэн. Ег 17:14; 24:12, 16; 34:27
Зөвхөн барууныханд зориулсан ном биш. Ро 10:11–13; Гал 3:28
Бурхан бүх үндэстний хүнийг хүлээн авдаг. Үй 10:34, 35; Ро 5:18; Ил 7:9, 10
9. Бурхны үйлчлэгч
А. Христиан хүн бүр Бурхны үйлчлэгч байх ёстой
Есүс, Бурхны үйлчлэгч байсан. Ро 15:8, 9; Мт 20:28
Христианууд жишээг нь дууриадаг. 1 Пе 2:21; 1 Ко 11:1
Бүрэн гүйцэд үйлчлэхийн тулд сайн мэдээ дэлгэрүүлэх ёстой. 2 Ти 4:2, 5; 1 Ко 9:16
Б. Бурхны үйлчлэгч хүний хангах ёстой шаардлага
Бурхны сүнсээр удирдуулдаг, Бурхны Үгийг мэддэг байх. 2 Ти 2:15; Ис 61:1–3
Христийг дууриаж дэлгэрүүлэх учиртай. 1 Пе 2:21; 2 Ти 4:2, 5
Бурхны сүнсээр удирдуулж байгууллагаар нь заалгадаг. Иох 14:26; 2 Ко 3:1–3
10. Бүтээл
А. Шинжлэх ухааны баримттай нийцдэг. Хувьслын онолыг няцаадаг
Бүтээлийн дараалал шинжлэх ухаантай нийцдэг. Эх 1:11, 12, 21, 24, 25
«Төрөл төрлөөр нь» гэсэн хууль өөрчлөгддөггүй. Эх 1:11, 12; Иа 3:12
Б. Бүтээлийн өдөр нь 24 цаг биш
«Өдөр» гэдгээр тодорхой хугацаанд үргэлжлэх үеийг заасан. Эх 5:1, 2
Өдөр нь Бурхны хувьд урт хугацаа ч байж болдог. Ду 90:4; 2 Пе 3:8
11. Гурвал
А. Бурхан буюу Эцэг бол орчлонт ертөнцийн хамгийн агуу бодгаль
Бурхан гурван бодгалиас бүрддэггүй. Ху 6:4; Мал 2:10; Мр 10:18; Ро 3:29, 30
Хүү бүтээгдсэн. Бурхан анх ганцаараа байсан. Ил 3:14; Кол 1:15; Ис 44:6
Бурхан бол орчлонт ертөнцийн мөнхийн захирагч. Флп 2:5, 6; Да 4:35
Бурхныг бүхнээс илүү алдаршуулах учиртай. Флп 2:10, 11
Б. Хүү дэлхийд ирэхээсээ өмнө Бурхнаас доогуур байр суурьтай байсан, ирснийхээ дараа ч адилхан
Тэнгэрт байхдаа дуулгавартай байсан. Эцэг нь дэлхий рүү илгээсэн. Иох 8:42; 12:49
Дэлхийд байхдаа дуулгавартай байсан. Эцэг нь түүнээс агуу. Иох 14:28; 5:19; Ев 5:8
Тэнгэрт өргөмжлөгдсөн. Одоо ч захирагддаг. Флп 2:9; 1 Ко 15:28; Мт 20:23
Ехова бол Бурхан, Христийн тэргүүн. 1 Ко 11:3; Иох 20:17; Ил 1:6
В. Бурхан Христ хоёрыг нэг гэдгийн учир
Үргэлж санаа нэгтэй байдаг. Иох 8:28, 29; 14:10
Нөхөр эхнэр хоёр шиг эв нэгдэлтэй байдаг. Иох 10:30; Мт 19:4–6
Бурхны үйлчлэгчид тэдэн шиг нэг байх ёстой. Иох 17:20–22; 1 Ко 1:10
Зөвхөн Еховаг сүнс ба үнэнээр үүрд мөнх шүтнэ. Иох 4:23, 24
Г. Ариун сүнс бол Бурхны үйлдэх хүч
Бодгаль биш, хүч. Мт 3:16; Иох 20:22; Үй 2:4, 17, 33
Бурхан Христ хоёртой хамт тэнгэрт байдаг бодгаль биш. Үй 7:55, 56; Ил 7:10
Бурхан санаа зорилгоо биелүүлэхдээ ашигладаг. Ду 104:30; 1 Ко 12:4–11
Бурхны үйлчлэгчид ариун сүнс авдаг, түүгээр удирдуулдаг. 1 Ко 2:12, 13; Гал 5:16
12. Гэрлэлт
А. Гэрлэлтийг хүндэтгэх ёстой
Христийг сүйт залуутай, тослогдогсдыг сүйт бүсгүйтэй зүйрлэдэг. Еф 5:22, 23
Ор дэр нь бузартаагүй байх ёстой. Ев 13:4
Хос хоёр салах учиргүй. 1 Ко 7:10–16
Библийн үндэстэй салж болох цорын ганц шалтгаан нь порнея юм. Мт 19:9
Б. Христианууд тэргүүллийн зарчмыг баримтлах ёстой
Нөхөр бол тэргүүн бөгөөд гэрийнхнээ хайрлаж халамжлах үүрэгтэй. Еф 5:23–31
Нөхөртөө захирагддаг эхнэр нөхрөө хайрлан, дуулгавартай байдаг. 1 Пе 3:1–7; Еф 5:22
Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх ёстой. Еф 6:1–3; Кол 3:20
В. Христиан эцэг эхийн үүрэг
Цаг гарган анхаарч, хайраа илэрхийлэх хэрэгтэй. Тит 2:4
Хүүхдийн урмыг хугалж болохгүй. Кол 3:21
Материаллаг болон сүнслэг хэрэгцээг нь хангах хэрэгтэй. 2 Ко 12:14; 1 Ти 5:8
Жинхэнэ амьтай болоход тусалж, сургах хэрэгтэй. Еф 6:4; Су 22:6, 15; 23:13, 14
Г. Христиан хүн итгэл нэгтэнтэйгээ л гэрлэх ёстой
«Зөвхөн Эзэн дотор» гэрлэ. 1 Ко 7:39; Ху 7:3, 4; Не 13:26
Д. Олон эхнэр юм уу олон нөхөртэй байхыг Библи буруушаадаг
Анхны гэр бүлд нэг нөхөр, нэг эхнэр байсан. Эх 2:18, 22–25
Есүс хэм хэмжээг сэргээсэн. Мт 19:3–9
Эртний христианууд олон эхнэр юм уу нөхөртэй байгаагүй. 1 Ко 7:2, 12–16; Еф 5:28–31
13. Гэрчлэх ажил
А. Бүх христиан сайн мэдээг тунхаглаж, гэрчлэх ёстой
Хүмүүсийн өмнө Есүсийг хүлээн зөвшөөрч байж л тааллыг нь олно. Мт 10:32
Бурхны Үгийг хэрэгжүүлж, итгэлээ харуулах учиртай. Иа 1:22–24; 2:24
Шинэ шавь ч багш болох учиртай. Мт 28:19, 20
Бүх нийтэд тунхаглах нь авралд хүргэнэ. Ро 10:10
Б. Дахин дахин очиж гэрчлэх хэрэгтэй
Төгсгөл болохыг сануулах ёстой. Мт 24:14
Иерусалим сүйрэхийг Иеремиа олон жил тунхагласан. Ие 25:3
Эртний христиануудын адилаар энэ ажлаа зогсоохгүй. Үй 4:18–20; 5:28, 29
В. Цусны буруугүй байя гэвэл гэрчлэх ёстой
Төгсгөл ойртож байгааг анхааруулах ёстой. Езе 33:7; Мт 24:14
Гэрчлэхгүй бол цусны буруутан болно. Езе 33:8, 9; 3:18, 19
Паул үнэнийг сайтар гэрчлэн, цусны буруугүй болсон. Үй 20:26, 27; 1 Ко 9:16
Гэрчлэгч нь өөрийгөө болон сонсогчоо аварна. 1 Ти 4:16; 1 Ко 9:22
14. Диавол, чөтгөрүүд
А. Диавол бол сүнсэн бодгаль
Хүний хорон муу санаа биш, бодитой оршдог сүнсэн бодгаль. 2 Ти 2:26
Диавол бол тэнгэр элчтэй адил бодгаль. Мт 4:1, 11; Иов 1:6
Муу хүсэлд автан өөрөө Диавол болсон. Иа 1:13–15
Б. Диавол бол энэ ертөнцийн үл үзэгдэх захирагч
Энэ ертөнцийг бурхан мэт захирдаг. 2 Ко 4:4; 1 Ио 5:19; Ил 12:9
Маргаантай асуудал шийдэгдтэл оршин байхыг нь зөвшөөрсөн. 2 Пе 3:7–9; Иох 12:31
Ёроолгүй гүнд хаягдаж, дараа нь устгагдана. Ил 20:2, 3, 10
В. Чөтгөрүүд бол Бурханд тэрсэлсэн тэнгэр элчүүд
Усан галаваас өмнө Сатаны хамсаатан болсон. Эх 6:1, 2; 1 Пе 3:19, 20
Байр сууриа алдаж, сүнслэг харанхуйд хоригдож байна. Иу 6
Бурхныг эсэргүүцэж, хүмүүсийг дарлан зовоодог. Лу 8:27–29; Ил 16:13, 14
Сатантай хамт устгагдана. Мт 25:41; Лу 8:31; Ил 20:2, 3, 10
15. Дэлхий
А. Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго
Дэлхий төгс хүмүүс амьдрах диваажин байсан. Эх 1:28; 2:8–15
Бурхны санаа зорилго заавал биелнэ. Ис 55:11; 46:10, 11
Эвийг эрхэмлэдэг төгс хүмүүс дэлхий дээр амьдарна. Ду 72:7; Ис 45:18; 9:6, 7
Хаанчлал диваажинг сэргээнэ. Мт 6:9, 10; Ил 21:3–5
Б. Сөнөхгүй, үргэлж оршин суугчтай байна
Дэлхий үүрд мөнхөд байна. Но 1:4; Ду 104:5
Ноагийн үед дэлхий биш, хүмүүс устсан. 2 Пе 3:5–7; Эх 7:23
Амьд үлдэх хүмүүс байхыг Ноагийн түүх баталдаг. Мт 24:37–39
Хорон муу хүмүүс устаж, «үй олон хүн» амьд үлдэнэ. 2 Те 1:6–9; Ил 7:9, 14
16. Есүс
А. Есүс бол Бурхны Хүү бөгөөд Бурхны томилсон Хаан
Бурхны ууган хүү. Бусад бүх юмыг бүтээхэд оролцсон. Ил 3:14; Кол 1:15–17
Эмэгтэй хүнээс төрж, тэнгэр элчээс дор болсон. Гал 4:4; Ев 2:9
Тэнгэр лүү явахаар сүнсээр төрсөн. Мт 3:16, 17
Хүн болохын өмнөх үеийнхээсээ илүү өндөр байр суурьтай болсон. Флп 2:9, 10
Б. Есүст итгэх нь аврагдахад амин чухал
Христ бол амласан Үр. Эх 22:18; Гал 3:16
Цорын ганц Тэргүүн тахилч Есүс золиосыг төлсөн. 1 Ио 2:1, 2; Ев 7:25, 26; Мт 20:28
Бурхан ба Христийг мэдэж, дуулгавартай байвал мөнх амьдарна. Иох 17:3; Үй 4:12
В. Есүст итгэдэг бол боллоо гэж бодох нь буруу
Итгэлээ үйлсээрээ харуулах учиртай. Иа 2:17–26; 1:22–25
Есүсийн тушаалыг сахиж, хийсэн ажлыг нь хийх ёстой. Иох 14:12, 15; 1 Ио 2:3
Эзний нэрийг дуудсан болгон Хаанчлалд орохгүй. Мт 7:21–23
17. Ехова, Бурхан
А. Бурхны нэр
«Эзэн» гэдэг нь оноосон нэр биш. Бурхан нэртэй. 1 Ко 8:5, 6
Нэрийг нь ариусаасай гэж залбирах учиртай. Мт 6:9, 10
Ехова бол Бурхны нэр. Зарим орчуулгад нэрийг нь хассан байдаг. Ду 83:18; Ис 42:8
«Эхлэл, 1994»-д байдаг нэр. Эх 2:4, 7; 15:2
Есүс энэ нэрийг мэдүүлсэн. Иох 17:6, 26; 5:43; 12:12, 13, 28
Б. Бурхан оршин байдаг
Бурхныг хараад амьд үлдэхгүй. Ег 33:20; Иох 1:18; 1 Ио 4:12
Бурханд итгэхийн тулд харах шаардлагагүй. Ев 11:1; Ро 8:24, 25; 10:17
Үзэгдэх бүтээлүүдээс нь Бурхныг танин мэдэж болно. Ро 1:20; Ду 19:1, 2
Зөгнөл биелдэг нь Бурхан байдгийг баталдаг. Ис 46:8–11
В. Бурхны зан чанар
Бурхан бол хайр. 1 Ио 4:8, 16; Ег 34:6; 2 Ко 13:11; Ми 7:18
Хосгүй мэргэн ухаантай. Иов 12:13; Ро 11:33; 1 Ко 2:7
Шударга бөгөөд шударга ёсыг эрхэмлэдэг. Ху 32:4; Ду 37:28
Төгс хүчтэй. Иов 37:23; Ил 7:12; 4:11
Г. Бүх хүн нэг Бурханд үйлчилдэггүй
Зөв юм шиг харагддаг буруу зам байдаг. Су 16:25; Мт 7:21
Хоёр зам бий. Нэг нь л амь руу хөтөлнө. Мт 7:13, 14; Ху 30:19
Олон бурхан байдаг боловч жинхэнэ Бурхан ганц. 1 Ко 8:5, 6
Жинхэнэ Бурхныг мэдэх нь мөнх амьтай болоход амин чухал. Иох 17:3; 1 Ио 5:20
18. Еховагийн Гэрчүүд
А. Еховагийн Гэрчүүдийн гарал үүсэл
Ехова гэрчүүдээ таниулдаг. Ис 43:10–12; Ие 15:16
Абел бол анхны үнэнч гэрч. Ев 11:4, 39; 12:1
Есүс бол итгэмжит бөгөөд үнэн гэрч. Иох 18:37; Ил 1:5; 3:14
19. Загалмай
А. Есүс доромжлуулж, шонд хадуулж цаазлуулсан
Есүс шонд буюу модонд хадуулж цаазлуулсан. Үй 10:39; Гал 3:13
Христианууд доромжлолыг тэвчих ёстой. Мт 10:38; Лу 9:23
Б. Шүтэх ёсгүй
Есүсийг загалмайд хадуулснаар дүрслэн шүтэх нь түүнийг доромжилж буй хэрэг. Ев 6:6; Мт 27:41, 42
Загалмайг шүтлэгтээ хэрэглэх нь шүтээн шүтэх явдал юм. Ег 20:4, 5; Ие 10:3–5
Одоо Есүс сүнсэн биетэй. Шонд хадаатай байдаггүй. 1 Ти 3:16; 1 Пе 3:18
20. Залбирал
А. Бурхны сонсдог залбирал
Бурхан залбирлыг сонсдог. Ду 145:18; 1 Пе 3:12
Муу явдлаа засдаггүй хүний залбирлыг сонсдоггүй. Ис 1:15–17
Есүсийн нэрээр залбирах ёстой. Иох 14:13; 2 Ко 1:20
Бурхны хүслийн дагуу залбирах ёстой. 1 Ио 5:14, 15
Итгэл чухал. Иа 1:6–8
Б. Цээжилсэн үгээ давтах, Мариад, «гэгээнтнүүдэд» залбирах ёсгүй
Есүсийн нэрээр Бурханд залбирах ёстой. Иох 14:6; 16:23, 24
Цээжилсэн үгээ давтан залбирвал Бурхан сонсохгүй. Мт 6:7
21. Золиос
А. Есүс хүмүүн амиа «бүгдийн төлөө золиос» болгож өгсөн
Есүс амиа золиос болгон өгсөн. Мт 20:28
Асгаруулсан цусных нь үнэ цэнэ нүглээс чөлөөлнө. Ев 9:14, 22
Нэг удаагийн тахил нь үүрдийн ач тустай. Ро 6:10; Ев 9:26
Хүлээн зөвшөөрдөг хүн л ач тус хүртэнэ. Иох 3:16
Б. Эн тэнцүү үнэ төлсөн
Адам төгс хүн байсан. Ху 32:4; Но 7:29; Эх 1:31
Нүгэл үйлдээд өөртөө ч, үр хүүхдэдээ ч гай тарьж, төгс бус болсон. Ро 5:12, 18
Үр удам нь өөрсдийгөө аврах аргагүй. Адамтай эн тэнцэх төгс хүн хэрэгтэй байсан. Ду 49:7; Ху 19:21
Есүс төгс хүмүүн амиа золиос болгон өгсөн. 1 Ти 2:5, 6; 1 Пе 1:18, 19
22. Ид шид
А. Чөтгөрүүдийн үйлс болох ид шидээс зугтах ёстой
Бурхны Үгэнд хориглосон байдаг. Ис 8:19, 20; Ле 19:31; 20:6, 27
Мэргэ төлөг буулгах нь чөтгөрүүдтэй харьцаж буй хэрэг. Хориотой. Үй 16:16–18
Үхэлд хүргэнэ. Гал 5:19–21; Ил 21:8; 22:15
Зурхай сонирхохыг хориглодог. Ху 18:10–12; Ие 10:2
23. Мариаг шүтэх
А. Мариа бол Есүсийн эх, харин «Бурхны эх» биш
Бурханд эхлэл гэж байхгүй. Ду 90:2; 1 Ти 1:17
Бурхны Хүүг дэлхий дээр байхад Мариа эх нь байсан. Лу 1:35
Б. Мариа онгон хэвээрээ байгаагүй
Иосефтой гэрлэсэн. Мт 1:19, 20, 24, 25
Есүсээс өөр олон хүүхэд төрүүлсэн. Мт 13:55, 56; Лу 8:19–21
Тэд тухайн үедээ Есүсийн «сүнслэг ах дүү» байгаагүй. Иох 7:3, 5
24. Муу муухай явдал, зовлон зүдүүр
А. Хариуцлага хүлээх нэгэн
Цаг үе хэцүү байгаа нь ёс бус нэгэн захирдгийнх юм. Су 29:2; 28:28
Энэ ертөнцийн захирагч нь Бурхны дайсан. 2 Ко 4:4; 1 Ио 5:19; Иох 12:31
Диавол зовлон учруулдаг. Түүнд богинохон хугацаа үлдсэн. Ил 12:9, 12
Диавол хүлэгдэнэ. Тэгээд амар тайван ноёлно. Ил 20:1–3; 21:3, 4
Б. Муу муухай явдлыг хүлцэн зөвшөөрдгийн учир
Диавол оюун ухаант бүтээлүүдийг үнэнч байж чадахгүй гэж мэтгэсэн. Иов 1:11, 12
Үнэнчээ батлах боломжийг хүмүүст олгосон. Су 27:11
Диаволын худалч нь батлагдсан. Маргаантай асуудал шийдэгдэнэ. Иох 12:31
Үнэнч хүмүүс мөнх амиар шагнуулна. Ро 2:6, 7; Ил 21:3–5
В. Төгсгөл хараахан болоогүй нь Бурхны нигүүлсэл юм
Ноагийн үеийнхтэй адил, сануулга өгөхөд цаг хэрэгтэй. Мт 24:14, 37–39
Бурхан хойрго биш, харин өршөөнгүй. 2 Пе 3:9; Ис 30:18
Библи биднийг сэрэмж алдахаас болгоомжлуулдаг. Лу 21:36; 1 Те 5:4
Бурхны хамгаалалтыг одоо эрж хайх хэрэгтэй. Ис 2:2–4; Зеф 2:3
Г. Зовлон зүдүүрийг хүн арилгаж чадахгүй
Хүмүүс айж сандран, учраа олдоггүй. Лу 21:10, 11; 2 Ти 3:1–5
Хүн бус, Бурхны Хаанчлал зовлонг арилгана. Да 2:44; Мт 6:10
Амьд үлдэхийн тулд Хаантай эвлэрэх хэрэгтэй. Ду 2:9, 11, 12
25. Нас барагсдаас айж шүтэх
А. Нас барагсдаас айж шүтэх хэрэггүй
Нас барагсад юу ч мэддэггүй. Но 9:5, 10
Анхны хүмүүс шүтүүлэх зохисгүй. Ро 5:12, 14; 1 Ти 2:14
Бурхан хориглодог. Ег 34:14; Мт 4:10
Б. Хүмүүсийг хүндэтгэж, зөвхөн Бурхныг шүтэх ёстой
Залуучууд настнуудыг хүндэтгэх ёстой. 1 Ти 5:1, 2, 17; Еф 6:1–3
Зөвхөн Бурхныг шүтэх ёстой. Үй 10:25, 26; Ил 22:8, 9
26. Нүгэл
А. Нүгэл гэж юу вэ?
Бурхны хууль, төгс хэм хэмжээг нь зөрчихийг хэлнэ. 1 Ио 3:4; 5:17
Хүн Бүтээгч Бурхныхаа өмнө хариуцлага хүлээдэг. Ро 14:12; 2:12–15
Нүгэл гэж юу болохыг, хүн нүгэлтэйг Хууль ойлгуулсан. Гал 3:19; Ро 3:20
Бүх хүн нүгэлтэй. Бурхны төгс хэм хэмжээнд хүрдэггүй. Ро 3:23; Ду 51:5
Б. Бүх хүн Адамын нүглээс болж зовдгийн учир
Адам бүх хүнд төгс бус байдал, үхлийг өвлүүлсэн. Ро 5:12, 18
Бурхан хүмүүст тэвчээртэй, өршөөнгүй ханддаг. Ду 103:8, 10, 14, 17
Есүсийн өргөсөн тахил нүглийг цайруулдаг. 1 Ио 2:2
Нүгэл болон Диаволын бүх үйлс устгагдана. 1 Ио 3:8
В. Хориотой жимс идсэн нь бэлгийн харьцаанд орсон гэсэн үг биш, дуулгаваргүй байсан хэрэг
Хориглосон тушаал гарахад Ева бүтээгдээгүй байсан. Эх 2:17, 18
Адам Ева хоёрт хүүхэдтэй болохыг тушаасан. Эх 1:28
Хүүхэд бол нүглийн үр дагавар бус, харин Бурхны бэлэг. Ду 127:3–5
Ева нөхрийнхөө эзгүйд нүгэл үйлдсэн. Дур мэдэн шийдсэн. Эх 3:6; 1 Ти 2:11–14
Адам өрхийн тэргүүний хувьд Бурхны хуулийг зөрчсөн. Ро 5:12, 19
Г. Ариун сүнсний эсрэг нүгэл гэж юу вэ? (Мм 12:32; Мр 3:28, 29)
Өвлөж авсан нүгэл биш. Ро 5:8, 12, 18; 1 Ио 5:17
Ариун сүнсийг гомдоосон ч уучлуулах боломжтой. Еф 4:30; Иа 5:19, 20
Санаатайгаар нүгэл үйлддэг хүн үхнэ. 1 Ио 3:6–9
Бурхан тийм хүнийг шүүж, ариун сүнсээ авна. Ев 6:4–8
Гэмшдэггүй хүмүүсийн төлөө залбирах учиргүй. 1 Ио 5:16, 17
27. Олон шашин шүтэх
А. Өөр шашинтай нэгдэхийг Бурхан таашаадаггүй
Нарийн зам ганц байдаг, цөөхөн хүн түүнийг олдог. Еф 4:4–6; Мт 7:13, 14
Хуурамч сургаал муу нөлөөтэйг анхааруулсан. Мт 16:6, 12; Гал 5:9
Ангид байхыг тушаасан. 2 Ти 3:5; 2 Ко 6:14–17; Ил 18:4
Б. «Бүх шашин зөв» гэдэг худал
Зарим шашныхан хичээл зүтгэлтэй ч Бурхны хүслийг биелүүлдэггүй. Ро 10:2, 3
Муу юм сайныг үгүй хийдэг. 1 Ко 5:6; Мт 7:15–17
Хуурамч багш нар үхэлд хүргэдэг. 2 Пе 2:1; Мт 12:30; 15:14
Цэвэр шүтлэгийг дэмждэг хүн чин үнэнч байх ёстой. Ху 6:5, 14, 15
28. Он тоолол
А. 1914 онд харь үндэстний цаг дууссан
МЭӨ 607 оноос хойш хаан ширээнд хүн суугаагүй. Езе 21:25–27
Захирагч гарч иртэл «долоон цаг үе» өнгөрнө. Да 4:32, 16, 17
Долоо = 2 × 3,5 үе буюу 2 × 1 260 өдөр. Ил 12:6, 14; 11:2, 3
Нэг өдрийг нэг жилээр тооцно [ = 2 520 жил]. Езе 4:6; То 14:34
Хаанчлал байгуулагдтал үргэлжилнэ. Лу 21:24; Да 7:13, 14
29. Оройн зоог, Мэсса
А. Эзний оройн зоогийг тэмдэглэх нь
Жилд нэг удаа, Дээгүүр өнгөрөх баяраар тэмдэглэдэг байсан. Лу 22:1, 17–20; Ег 12:14
Христийн амиа золиосолж нас барсныг тэмдэглэдэг. 1 Ко 11:26; Мт 26:28
Тэнгэрийн найдвартай хүмүүс бэлгэдлийн идээнээс хүртдэг. Лу 22:29, 30; 12:32, 37
Тийм найдвартайгаа мэдэх нь. Ро 8:15–17
Б. Мэсса нь Библийн үндэсгүй
Нүглийг уучлуулахын тулд цус урсгах шаардлагатай. Ев 9:22
Христ бол шинэ гэрээний цорын ганц Зууч. 1 Ти 2:5, 6; Иох 14:6
Христ тэнгэрт байгаа. Лам хувраг түүнийг дуудан авчирж чадахгүй. Үй 3:20, 21
Христийн золих тахилыг дахин өргөх шаардлагагүй. Ев 9:24–26; 10:11–14
30. Өвчин эдгээх, харь хэлээр ярих
А. Сүнслэгээр эдгээх нь үүрдийн ач тустай
Сүнслэг өвчин үхэлд хүргэдэг. Ис 1:4–6; 6:10; Хо 4:6
Сүнслэг өвчнийг эдгээх нь гол даалгавар. Иох 6:63; Лу 4:18
Нүглийг арилгана. Аз жаргал авчирж, амь өгнө. Иа 5:19, 20; Ил 7:14–17
Б. Бурхны Хаанчлал хүн төрөлхтнийг үүрд эдгээнэ
Есүс өвчин эмгэгийг эдгээж, Хаанчлал ямар ивээл хүртээхийг тунхагласан. Мт 4:23
Хаанчлалын ачаар үүрд эдгэнэ. Мт 6:10; Ис 9:7
Үхэл ч байхгүй болно. 1 Ко 15:25, 26; Ил 21:4; 20:14
В. Гайхамшгаар эдгээхийг орчин үед Бурхан сайшаадаг гэсэн баталгаа байхгүй
Шавь нар өөрсдийгөө гайхамшгаар эдгээж байгаагүй. 2 Ко 12:7–9; 1 Ти 5:23
Элч нарыг нас барснаас хойш Бурхан ийм чадвар өгөхөө больсон. 1 Ко 13:8–11
Гайхамшгаар эдгээх нь Бурхан таалдгийн баталгаа биш. Мт 7:22, 23; 2 Те 2:9–11
Г. Хэлээр ярих нь түр зуурынх байсан
Тэмдэг байсан. Илүү агуу бэлгийг эрж хайх хэрэгтэй байсан. 1 Ко 14:22; 12:30, 31
Гайхамшиг үйлдэх чадвар түр зуурынх байхыг урьдаас мэдэгдсэн. 1 Ко 13:8–10
Гайхамшиг үйлдэх нь Бурхан таалдгийн баталгаа биш. Мт 7:22, 23; 24:24
31. Сүм
А. Христ дээр байгуулагдах сүнслэг сүм
Бурхан хүний гараар хийсэн сүмд оршдоггүй. Үй 17:24, 25; 7:48
Жинхэнэ сүм бол амьд чулуунаас бүрддэг сүнслэг сүм. 1 Пе 2:5, 6
Христ бол булангийн чулуу, элч нар туслах суурь. Еф 2:20
Бурхныг сүнс ба үнэнээр шүтэх ёстой. Иох 4:24
Б. Петр бол сүмийн суурь биш
Есүс Петрийг сүмийн суурь гэж хэлээгүй. Мт 16:18
«Хад» бол Христ. 1 Ко 10:4
Петр Есүсийг суурь гэсэн. 1 Пе 2:4, 6–8; Үй 4:8–12
32. Сүнс
А. Хүнийг нас барсны дараа үргэлжилж амьдрах сүнс гэж байдаггүй
Хүнд үхэшгүй мөнхийн сүнс байдаггүй. Эх 2:7; 3:19
Хүнийг үхэхэд үлдэж хоцроод амьдардаг юм огт байхгүй. Ду 115:17; Но 9:5, 10
Үхэхэд ямар нэг юм үлддэг гэж Бурхны үйлчлэгчид итгэж байгаагүй. Ду 6:4, 5; Ис 38:18; Иох 11:11–14
33. Там (Гехенна)
А. Гехенна (там, Ариун Библи 2004) бол галд үүрд мөнх зовох газар биш
Иерусалимын хогийг хаядаг Хинномын хөндийг заасан нэр. Х.дэ 23:10, 14
Одоогийн болон ирээдүйн амь устахыг хэлнэ. Мт 10:28
«Хоёр дахь үхэл» буюу үүрд мөнх устгагдахын бэлгэдэл. Ил 20:14; 21:8
Б. Гал нь устгалыг бэлгэддэг
Гал нь бүрмөсөн устгагдахыг бэлгэддэг. Мал 4:1; Мт 13:30
Гэмшдэггүй нүгэлтэн бүрмөсөн устгагдана. Ев 10:26, 27
Сатан «тарчлах» буюу бүрмөсөн устгагдана. Ил 20:10, 14, 15
В. Лазар баян хоёрын тухай ёгт үлгэр там байдгийн баталгаа биш
Галд орсон хүн дусал ус уугаад сэрүүцэх аргагүй. Бэлгэдлийн утгатай. Лу 16:22–24
Абрахамын таалалд багтаагүй хүнийг харанхуйд байгаагаар дүрсэлсэн. Мт 8:11, 12
Вавилоны сүйрэхийг галд зовохтой зүйрлэсэн. Ил 18:8–10, 21
34. Тэнгэр
А. 144 000 хүн л тэнгэр лүү явна
Тоо нь хязгаартай. Христтэй хамт захирна. Ил 5:9, 10; 20:4
Эхлээд Есүс тэнгэрт гарсан. Тэгээд бусад нь сонгогдсон. Кол 1:18; 1 Пе 2:21
Өөр олон хүн дэлхий дээр амьдарна. Ду 72:8; Ил 21:3, 4
144 000 хүн онцгой байр суурьтай. Ил 14:1, 3; 7:4, 9
35. Үхэл
А. Үхдэгийн учир
Хүн мөнх амьдрахаар төгс бүтээгдсэн. Эх 1:28, 31
Дуулгаваргүйгээс болж үхлийн ял авсан. Эх 2:16, 17; 3:17, 19
Нүгэл болон үхэл Адамын бүх үр удамд дамжсан. Ро 5:12
Б. Хүн үхээд яадаг вэ?
Нас барагсад юу ч мэдэрч, мэддэггүй. Но 9:5, 10
Нас барагсад амилахаа хүлээн унтаж байдаг. Иох 11:11–14, 23–26; Үй 7:60
В. Нас барагсадтай харьцах боломжгүй
Хүн нас бараад тэнгэрийн оронд очдоггүй. Ду 115:17; Ис 38:18
Харьцах гэж оролдохгүй байхыг Бурхан анхааруулдаг. Ис 8:19; Ле 19:31
Сүнс дуудаж, мэргэ төлөг буулгахыг хориглодог. Ху 18:10–12; Гал 5:19–21
36. Хаанчлал
А. Хүн төрөлхтний төлөө Бурхны Хаанчлал юу хийх вэ?
Бурхны хүсэл тааллыг биелүүлнэ. Мт 6:9, 10; Ду 45:6; Ил 4:11
Хаантай, хуультай засгийн газар. Ис 9:6, 7; 2:3; Ду 72:1, 8
Мууг устгаж, дэлхийг бүхэлд нь захирна. Да 2:44; Ду 72:8
Мянган жил захирч хүнийг төгс болгож, Диваажинг сэргээнэ. Ил 21:2–4; 20:6
Б. Христ дайснуудынхаа дунд захирч эхэлнэ
Христ амилаад удаан хүлээсэн. Ду 110:1; Ев 10:12, 13
Эрх мэдэлтэй болмогцоо Сатантай тулалдсан. Ду 110:2; Ил 12:7–9; Лу 10:18
Хаанчлал байгуулагдахад дэлхий дээр их гай зовлон нүүрлэсэн. Ил 12:10, 12
Зовлон бэрхшээл их байгаа нь Хаанчлалыг дэмжих цаг болсныг илтгэдэг. Ил 11:15–18
В. Зүрхэнд байдаггүй, хүний хүчин зүтгэлээр бий болоогүй
Хаанчлал дэлхийд биш, тэнгэрт байгуулагдсан. 2 Ти 4:18; 1 Ко 15:50; Ду 11:4
Зүрхэнд байдаггүй. Есүс фарисайчуудад хэлж байсан. Лу 17:20, 21
Энэ ертөнцийнх биш. Иох 18:36; Лу 4:5–8; Да 2:44
Засгийн газрууд болон өнөөгийн тогтолцоог хална. Да 2:44
37. Хармагедон
А. Ёс бусыг устгах Бурхны дайн
Үндэстнүүдийг Хармагедонд «цуглуулна». Ил 16:14, 16
Бурхны дайн. Хүү нь тэнгэр элчүүдтэй оролцоно. 2 Те 1:6–9; Ил 19:11–16
Эсэн мэнд үлдэх нь. Зеф 2:2, 3; Ил 7:14
Б. Бурхны хайртай зөрчилдөхгүй
Ертөнц туйлын их завхарсан. 2 Ти 3:1–5
Бурхан тэвчээртэй ч, шударга ёсны төлөө арга хэмжээ авна. 2 Пе 3:9, 15; Лу 18:7, 8
Ёс бус хүмүүс үгүй болсон цагт л шударга хүмүүс цэцэглэнэ. Ду 37:9; Ил 11:18
38. Христийн дахин ирэх нь
А. Үл үзэгдэх байдлаар буцаж ирнэ
Ертөнц өөрийг нь дахин харахгүй гэж Есүс шавь нартаа хэлсэн. Иох 14:19
Тэнгэрт гарахыг шавь нар нь л харсан. Дахин ирэх нь бас тийм байна. Үй 1:6, 10, 11
Тэнгэрт байгаа. Үл үзэгдэх сүнсэн бүтээл. 1 Ти 6:14–16; Ев 1:3
Тэнгэрийн Хааны эрх мэдэлтэйгээр дахин ирнэ. Да 7:13, 14
Б. Баримтаар мэдэх боломжтой
Залран байх үеийнх нь шинж тэмдгийг шавь нар нь асуусан. Мт 24:3
Христианууд сүнслэг ойлголтын ачаар залран байгааг «хардаг». Еф 1:18
Залран байгааг нь олон үйл явдал батлан харуулдаг. Лу 21:10, 11
Дайснууд устгагдахдаа «харна». Ил 1:7
39. Хувь тавилан
А. Хүний ирээдүйг Бурхан урьдаас тогтоодоггүй
Бурхны санаа зорилго заавал биелнэ. Ис 55:11; Эх 1:28
Хүн Бурханд үйлчлэх эсэхээ сонгох эрх чөлөөтэй. Иох 3:16; Флп 2:12
40. Хуурамч зөнчид
А. Хуурамч зөнчид гарч ирэхийг Библид зөгнөсөн. Элч нарын үед байсан.
Хуурамч зөнчийг таних нь. Ху 18:20–22; Лу 6:26
Гарч ирэхийг нь зөгнөсөн. Үр жимсээр нь танина. Мт 24:23–26; 7:15–23
41. Цус
А. Цус сэлбэх нь цусыг ариун гэж хүндэтгэхгүй байгаа хэрэг
Цус бол ариун, амийг бэлгэддэгийг Бурхан Ноад хэлсэн. Эх 9:4, 16
Цус идэхийг Хуулийн гэрээгээр хориглосон. Ле 17:14; 7:26, 27
Христиануудад бас хориотой. Үй 15:28, 29; 21:25
Б. Амь аврах гэж Бурхны хуулийг зөрчиж болохгүй
Дуулгавартай байх нь тахил өргөхөөс илүү чухал. 1Са 15:22; Мр 12:33
Амь насаа Бурхны хуулиас чухалд үзэх нь аюултай. Мр 8:35, 36
42. Шашин
А. Жинхэнэ шашин ганц байдаг
Нэг найдвар, нэг итгэл, нэг баптисм. Еф 4:5, 13
Шавь бэлдэх тушаалтай. Мт 28:19; Үй 8:12; 14:21
Үр жимсээр нь танина. Мт 7:19, 20; Лу 6:43, 44; Иох 15:8
Шүтэгчид нь бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй байдаг. Иох 13:35; 1 Ко 1:10; 1 Ио 4:20
Б. Хуурамч сургаалыг няцаах учиртай
Есүс хуурамч сургаалыг няцаасан. Мт 23:15, 23, 24; 15:4–9
Сохорсон хүмүүсийг хамгаалах зорилготой байсан. Мт 15:14
Үнэний ачаар чөлөөлөгдсөн хүмүүс Есүсийн шавь болсон. Иох 8:31, 32
В. Жинхэнэ биш гэдгийг нь мэдсэн бол шашнаа өөрчлөх хэрэгтэй
Үнэн чөлөөлдөг, олон шашныг худал болохыг нь баталдаг. Иох 8:31, 32
Израильчууд болон бусад хүн өмнөх шүтлэгээ орхисон. Иош 24:15; Х.дэ 5:17
Эртний христианууд үзэл бодлоо өөрчилсөн. Гал 1:13, 14; Үй 3:17, 19
Паул шашин шүтлэгээ өөрчилсөн. Үй 26:4–6
Бүх ертөнц мэхлэгдсэн. Үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй. Ил 12:9; Ро 12:2
Г. Бүх шашинд «сайн юм байдаг» юм шиг санагдлаа ч Бурхан бүгдийг нь таалдаг гэсэн үг биш
Яаж шүтэх ёстойг Бурхан хэлж өгдөг. Иох 4:23, 24; Иа 1:27
Бурхны хүсэл таалалд харшилж байвал зөв гэх аргагүй. Ро 10:2, 3
«Сайн үйлсийг» нь ч хүлээн зөвшөөрөхгүй байж болох юм. Мт 7:21–23
Үр жимсээрээ танигдана. Мт 7:20
43. Шүтээн
А. Шүтээн, зураг хөрөг шүтэх нь Бурхныг доромжилж буй хэрэг юм
Бурхныг дүрслэх аргагүй. 1 Ио 4:12; Ис 40:18; 46:5; Үй 17:29
Христиануудыг шүтээн шүтэхээс сэрэмжлүүлдэг. 1 Ко 10:14; 1 Ио 5:21
Бурхныг сүнс ба үнэнээр шүтэх ёстой. Иох 4:24
Б. Израильчууд шүтээн шүтээд өөрсдөдөө гай тарьсан
Шүтээн шүтэхийг иудейчүүдэд хориглосон. Ег 20:4, 5
Сонсож, ярьж чаддаггүй. Шүтээн бүтээгчид тэдэн шигээ болно. Ду 115:4–8
Урхи болсон. Сүйрэлд хүргэсэн. Ду 106:36, 40–42; Ие 22:8, 9
В. Бурхныг ямар нэг зүйлээр төлөөлүүлэн шүтэж болохгүй
Бурхан өөрийг нь ямар нэг зүйлээр төлөөлүүлэн шүтэхийг зөвшөөрөөгүй. Ис 42:8
Бурхан л «залбирлыг сонсдог Нэгэн». Ду 65:1, 2
44. Эсэргүүцэл, хавчлага
А. Христиануудыг эсэргүүцдэгийн учир
Есүсийг үзэн ядсан. Шавь нарыг нь ч эсэргүүцнэ. Иох 15:18–20; Мт 10:22
Зөв зарчмыг баримтлах нь ертөнцийг яллаж буй хэрэг юм. 1 Пе 4:1, 4, 12, 13
Энэ үеийн бурхан Сатан Хаанчлалыг эсэргүүцдэг. 2 Ко 4:4; 1 Пе 5:8
Христианууд айдаггүй. Бурхан дэмждэг. Ро 8:38, 39; Иа 4:8
Б. Эхнэр хүн нөхрөөсөө болоод Бурхнаас холдох учиргүй
Гэр бүлийнхэн эсэргүүцэхийг урьдаас сануулсан. Нөхөр нь буруу ойлголттой байж болох юм. Мт 10:34–38; Үй 28:22
Бурхан болон Христэд найдах хэрэгтэй. Иох 6:68; 17:3
Үнэнч байвал нөхөр нь аврагдаж болох юм. 1 Ко 7:16; 1 Пе 3:1–6
Нөхөр өрхийн тэргүүн ч, ямар шашин шүтэхийг заах эрхгүй. 1 Ко 11:3; Үй 5:29
В. Нөхөр хүн эхнэрээсээ болоод Бурханд үйлчлэхээ болих учиргүй
Эхнэр хүүхдээ хайрлаж, мөнх амьтай болоход нь туслах учиртай. 1 Ко 7:16
Шийдвэр гаргах, тэтгэж тэжээх үүрэгтэй. 1 Ко 11:3; 1 Ти 5:8
Үнэний талд зогсдог хүнийг Бурхан хайрладаг. Иа 1:12; 5:10, 11
Эвтэй байх гэж буулт хийвэл Бурхны сайшаалыг алдана. Ев 10:38
Шинэ ертөнцөд жаргалтай амьдрахад нь гэрийнхэндээ туслах учиртай. Ил 21:3, 4
45. Эцсийн өдрүүд
А. «Дэлхийн төгсгөл» гэж юу вэ?
Энэ тогтолцооны төгсгөл. Мт 24:3; 2 Пе 3:5–7
Дэлхий сөнөхгүй, ёс бус тогтолцоо устана. 1 Ио 2:17
Эцсийн өдрүүдийг дуусахад энэ тогтолцоо сүйрнэ. Мт 24:14
Үнэнч хүмүүс эсэн мэнд үлдэж, шинэ ертөнц байгуулагдана. 2 Пе 2:9; Ил 7:14–17
Б. Эцсийн өдрүүдийн шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй
Биднийг сэргэг байлгах гэж Бурхан шинж тэмдгийг хэлсэн. 2 Ти 3:1–5; 1 Те 5:1–4
Ямар цаг үед амьдарч байгаагаа хүмүүс ухаардаггүй. 2 Пе 3:3, 4, 7; Мт 24:39
Бурхан удаад байгаа юм биш, харин хүмүүст сануулга өгдөг. 2 Пе 3:9
Сэргэг байж, цаг үеэ мэдэрч байвал ивээл хүртэнэ. Лу 21:34–36