17-р дуу
Гэрчүүд ээ, урагшаа!
1. Шийдэмгий, зоригтой Бурхны үйлчлэгч бид
Сайн мэдээг хүмүүст тунхаглах чин зорилготой
Сатан биднийг дайсагнан хавчдаг ч
Шантарч ухрахгүй, Бурхны хүчээр явна
(ДАХИЛТ)
Гэрчүүд ээ, эр зоригтой, хамтдаа урагшаа!
Гэрчлэх ажилдаа шамдан хөөр баяртай хийе!
Бурхан ивээх сайхан цаг удахгүй ирэхийг
Бүх дэлхийн хүмүүст тунхаглан дуулгая
2. Еховагийн дайчид бэрхээс шантрахгүй
Ертөнц болон хүмүүсийн тааллыг эрэхгүй
Үргэлж Бурхны өмнө гэмгүй явж
Үнэнч, тууштай байх чинхүү эрмэлзэлтэй
(ДАХИЛТ)
Гэрчүүд ээ, эр зоригтой, хамтдаа урагшаа!
Гэрчлэх ажилдаа шамдан хөөр баяртай хийе!
Бурхан ивээх сайхан цаг удахгүй ирэхийг
Бүх дэлхийн хүмүүст тунхаглан дуулгая
3. Бурхны мэдээг хүмүүс үл тоон, элэглэж
Бахдам дээд нэрий нь гутааж, үгий нь гуйвуулдаг
Бүтээгчийнхээ нэрийг ариусгая
Бүх үндэстэнд алдаршуулан тунхаглая
(ДАХИЛТ)
Гэрчүүд ээ, эр зоригтой, хамтдаа урагшаа!
Гэрчлэх ажилдаа шамдан хөөр баяртай хийе!
Бурхан ивээх сайхан цаг удахгүй ирэхийг
Бүх дэлхийн хүмүүст тунхаглан дуулгая
(Бас Флп. 1:7; 2 Тим. 2:3, 4; Иак. 1:27-г үзнэ үү).