Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • сх хэсэг 8 х. 25-27
  • Сэтгэл хангалуун амьдралаа буцаан олж авах нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сэтгэл хангалуун амьдралаа буцаан олж авах нь
  • Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
  • Ижил төстэй материал
  • Хамгийн агуу бэлэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Хүн төрөлхтнийг аврах Бурхны арга хэмжээ
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
  • Есүс Христ гэж хэн бэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
сх хэсэг 8 х. 25-27

ХЭСЭГ 8

Сэтгэл хангалуун амьдралаа буцаан олж авах нь

ХҮМҮҮС Бурхны захиргааны эсрэг боссоноос болж эдүгээ амьдрал нь утга учраа алдсан ч гэлээ Бурхан тэдэнд ирээдүйн найдвар өгсөн юм. Библид: «Бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм. Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм» гэж тайлбарладаг (Ром 8:20, 21). Тийм ээ, Бурхны ачаар анхны хүмүүн хосын үр удам найдвартай болсон. Энэ бол хүн төрөлхтөн өвлөн авсан нүгэл болон үхлийн боолчлолоосоо ангижрах баттай найдвар байлаа. Ийнхүү хүмүүс Ехова Бурхантай тогтоосон дотно сайн харьцаагаа дахин сэргээж болох байв. Гэхдээ ийм ямар боломж байдаг вэ?

Боолчлогдсон хүүхэд

Бурхны ачаар хүн төрөлхтөн нүгэл болон үхлийн боолчлолоос ангижрах найдвартай болсон

2 Адам Ева хоёр нүгэл үйлдсэнээрээ дэлхий дээрээ мөнх аз жаргалтай амьдрах байсан үр хүүхдийнхээ ирээдүйг баллажээ. Тэд сайн мууг өөрсдөө шийдэх эрхтэй болсныхоо төлөөсөнд ирээдүйн үр удмаа нүгэл болон үхлийн боолчлолд оруулсан. Ийм гэр бүлд төрсөн хүүхдийг алс холын арал дээр цөлөгдөж, харгис хэрцгий захирагчийн гарт орсон хүнтэй зүйрлэж болно. Үнэхээр ч үхэл ба нүгэл хүн төрөлхтнийг захирч байгаа билээ (Ром 5:14, 21). Өвөг дээдэс нь төрсөн үр удмаа боол болгосон болохоор энэ бүхнээс хэн ч хүнийг аварч чадахгүй мэт санагдана! Гэтэл ачтай буянтай нэг хүн хүүгээ илгээж, хүү нь бүх боолыг чөлөөлөхөд шаардлагатай төлөөсийг төлөх ажээ (Дуулал 51:5; 146:4; Ром 8:2).

Иосеф Мариа хоёр нялх хүү Есүсийн хамт

3 Дээрх жишээний боолуудыг аварч байгаа хүн бол Ехова Бурхныг төлөөлж байгаа юм. Харин эрх чөлөөтэй болгох гэж төлөөс төлж буй хүү нь Есүс Христ юм. Тэрээр Бурхны «цорын ганц Хүү» бөгөөд дэлхий уруу хүн болж ирэхээсээ өмнө тэнгэрт амьдардаг байсан (Иохан 3:16). Есүс бол Еховагийн хамгийн анхны бүтээл бөгөөд түүний тусламжтайгаар орчлонт ертөнц дэх бүх зүйлийг Ехова бүтээжээ (Колоссай 1:15, 16). Ехова тэнгэрийн Хүүгийнхээ амийг ер бусын байдлаар онгон эмэгтэйн хэвлийд шилжүүлсэн. Ингэж Хүү нь газар дэлхий дээр төгс хүн болон төрж, Бурхны шударга ёсны шаардлагыг хангах үнийг төлөх боломж бүрдэв (Лук 1:26—31, 34, 35).

Есүс дагалдагчдадаа сургаал айлдаж байна

4 Есүс 30 орчим настайдаа Иордан голд баптисм хүртжээ. Бурхан түүнийг баптисм хүртэх үед нь ариун сүнс буюу үйлдэх хүчээрээ тосолсон. Тэрээр ийнхүү Христ буюу «Тослогдсон Нэгэн» болжээ (Лук 3:21, 22). Есүс баптисм хүртсэнээсээ хойш гурван жил хагасын хугацаанд дагалдагчдадаа «Бурхны хаанчлал» буюу тэнгэрийн засгийн газрын тухай заасан. Энэ засгийн газрын удирдлага дор хүн төрөлхтөн эргээд Бурхантай энхийн харьцаатай болно (Лук 4:43; Матай 4:17). Хүмүүс яавал аз жаргалтай амьдрахыг Есүс мэддэг байсан болохоор дагалдагчдадаа жаргалтай амьдрах заавар өгчээ. Иймээс та Библиэ нээж «Матай» номын 5—7-р бүлэгт бичигдсэн Есүсийн «Ууланд айлдсан номлол»-оос уншиж танилцвал ямар вэ?

Таныг боолчлолоос чөлөөлсөн нэгэнд та хамаг зүрхнийхээ угаас талархахгүй гэж үү?

5 Есүс бүх зүйл дээр Бурханд үнэнч байсан болохоор Адамаас ялгаатай байв. «Тэр нүгэл үйлдээгүй» (1 Петр 2:22; Еврей 7:26). Үнэндээ Есүс дэлхий дээр мөнх амьдрах эрхтэй байсан ч Адамын алдаж үгүй хийсэн тэр зүйлийг Бурханд эргүүлэн төлөхийн тулд «амиа өгсөн». Есүс хүн төрөлхтний тусын тулд тарчлаах шонд хадуулан төгс хүний амиа алдсан (Иохан 10:17; 19:17, 18, 28—30; Ром 5:19, 21; Филиппой 2:8). Ийнхүү Есүс хүн төрөлхтнийг нүгэл болон үхлийн боолчлолоос чөлөөлөхөд шаардлагатай байсан үнийг төлсөн буюу амиа золиосолсон (Матай 20:28). Та өөрийгөө өглөөнөөс үдэш болтол борви бохис хийлгүй ажилладаг боол байна гээд төсөөлөөд үз дээ. Тэгтэл таныг энэ боолчлолоос чөлөөлөх арга хэмжээ авсан, бас таны төлөө амиа сайн дураараа золиосолсон тэр хүмүүст та хамаг зүрхнийхээ угаас талархахгүй гэж үү? Золиосны арга хэмжээний ачаар танд Бурхны өнөр баян гэр бүлтэй буцаж нэгдэн, нүгэл болон үхлийн боолчлолоос ангид үнэхээр жаргалтай амьдрах боломж нээгдсэн (2 Коринт 5:14, 15).

Есүсийг цэргүүд шонд хадаад, босгож байна

6 Ехова бидэнд ийм энэрэнгүй хандсаныг мэдэх тусам Библид байдаг мэргэн ухааны зөвлөгөөг амьдралдаа аль болох өргөн хэрэгжүүлэх хүсэл төрдөг. Жишээ болгон, хэрэгжүүлэхэд хэцүү зөвлөгөөний нэгийг авч үзье. Энэ нь хүн таныг гомдоовол уучлах тухай юм. Та хоёрдугаар хичээлээр авч үзсэн «Колоссай» номын 3-р бүлгийн 12—14-р зүйлд байдаг зөвлөгөөг санаж байна уу? Энэ зөвлөгөө нь хэн нэгэнд гомдсон байсан ч уучлахыг уриалсан байдаг. Яагаад уучлах хэрэгтэйн учрыг 13-р зүйлд: «Та нарыг Эзэн [Ехова] уучилсны адил та нар бас уучил» гэж тайлбарласан буй. Ехова Есүс Христ хоёр хүн төрөлхтний төлөө юу хийснийг зүрх сэтгэлээрээ мэдрэх юм бол хүмүүс биднийг яаж ч гомдоосон, тэр тусмаа биднийг гомдоосондоо харамсаж, уучлал гуйх юм бол бид бусдыг уучлахыг сэтгэлээсээ хүсэх болно.

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

  1. 1. Ехова хүн төрөлхтөнд ирээдүйн найдвар өгсөн үү?

  2. 2. Адамын үр удамдаа хийсэн зүйлийг юутай зүйрлэж болох вэ?

  3. 3. Есүс онгон эмэгтэйгээс төрөх ёстой байсны учир юу вэ?

  4. 4. Есүс ямар ямар сургаал заасан бэ? Түүний сургаал яагаад ашигтай вэ?

  5. 5, 6. Ехова болон Есүс Христийн хүн төрөлхтний төлөө авсан арга хэмжээ танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах