Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Есүс ирээдүйг зөгнөсөн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • Есүс Чидун уулан дээр зарим элчтэйгээ ярилцаж байгаа нь

      ХЭСЭГ 19

      Есүс ирээдүйг зөгнөсөн нь

      Есүс хааны эрх мэдэлтэйгээр залран байх үеийнхээ шинж тэмдэг болон өнөөгийн тогтолцооны төгсгөлийн тухай зөгнөсөн

      ЧИДУН уулан дээрээс үзэсгэлэнт Иерусалим хотыг сүмийнх нь хамт харангаа дөрвөн элч нь Есүсээс түрүүн хэлсэн үгийнх нь талаар аминчлан асуужээ. Есүс Иерусалимын сүм устгагдах тухай ярьсан ажээ. Бүр өмнө нь «энэ үеийн төгсгөлийн» тухай ярьж өгчээ (Матай 13:40, 49). Тиймд элч нар: «Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» хэмээн асуув (Матай 24:3).

      Хариуд нь Есүс Иерусалимыг сүйрэхээс өмнө юу болох тухай ярьж өгөв. Гэхдээ Есүсийн хэлсэн үг илүү гүнзгий утгатай байлаа. Түүний зөгнөл хожим дэлхий дахиныг хамран биелэх учиртай байв. Есүс дэлхий даяар болох үйл явдал болон дэлхийн нөхцөл байдал нийлээд нэг шинж тэмдгийг бүрдүүлнэ гэж зөгнөсөн. Тэр шинж тэмдэг нь Есүсийг тэнгэрт Хаан ширээнд заларсныг илтгэх байв. Өөрөөр хэлбэл, Ехова Бурхан Есүсийг Мессиагийн Хаанчлалын Хаан болгосныг харуулах бөгөөд тэрхүү Хаанчлал ёс бус бүхнийг арилгаж, хүн төрөлхтөнд жинхэнэ энх тайвныг авчрах учиртайг хэлж өгөх ажээ. Тийнхүү Есүсийн зөгнөсөн бүхэн хуучин ертөнц буюу одоогийн шашин, улс төр, нийгмийн тогтолцоо төгсөж, шинэ ертөнц эхлэхийг харуулах юм.

      Есүс тэнгэрт хаан ширээнд залран, үйл хэргээ явуулж байх үед нь дэлхий дээр юу болохыг тайлбарлахдаа олон улсыг хамарсан дайн, хоол хүнсний хомсдол, хүчтэй газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан өвчин тахал болно гэжээ. Мөн хууль бус явдал гаарах аж. Есүсийн жинхэнэ шавь нар Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэх бөгөөд энэ бүхний эцэст урьд өмнө хэзээ ч болж байгаагүй «агуу их гай гамшиг» болно (Матай 24:21).

      Есүсийн дагалдагчид гамшиг ойрхон байгааг яаж мэдэх вэ? Есүс: «Инжрийн модноос ... сурч ав» гэж хэлсэн (Матай 24:32). Инжрийн модны мөчир нахиалах нь зун ойртсоны шинж байдаг. Түүнтэй адил, Есүсийн зөгнөсөн бүх зүйл нэг цаг үед биелбэл төгсгөл ойртсоны тодорхой шинж илэрлээ гэсэн үг юм. Агуу их гай гамшиг эхлэх өдөр, цагийг хэн ч мэдэхгүй, ганцхан Эцэг нь л мэдэж байсан тул Есүс шавь нартаа: «Сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй» гэж анхааруулжээ (Марк 13:33).

      ​—«Матай» 24, 25-р бүлэг, «Марк» 13-р бүлэг, «Лук» 21-р бүлэгт үндэслэв.

      • Есүсийн шавь нар юуны тухай илүү их мэдэхийг хүссэн бэ?

      • Есүсийн хэлсэн шинж тэмдэг ямар утгатай вэ? Тэр шинж тэмдэгт ямар ямар үйл явдал ордог вэ?

      • Есүс шавь нартаа юу гэж зөвлөсөн бэ?

      ХРИСТИЙН ЗАЛРАН БАЙХ ҮЕИЙН ШИНЖ ТЭМДЭГ

      Есүс завхран гажуудсан өнөөгийн ертөнцийг устгах Бурхны цаг ойрхон байгааг харуулах шинж тэмдгийг урьдчилан хэлж өгсөн. Анх Дэлхийн І дайн дэгдэхэд Есүсийн зөгнөл биелж эхэлснийг хүн төрөлхтөн нүдээр үзсэн. Шашин, улс төр, нийгэмд гарч буй дэлхийг хамарсан өөрчлөлт нь өнөөгийн тогтолцооны төгсгөл маш хурдан ойртож байгааг, мөн зайлшгүй болох ёстойг харуулж байна. Төгсгөлийг эсэн мэнд давахын тулд «сэргэг байж», хэмжээгүй эрх мэдлийн талаарх маргаантай асуудлаар Бурхны талд шийдэмгий зогсох ёстойг Есүс дагалдагчдадаа захисанa (Лук 21:36; Матай 24:3–14).

      a Есүсийн зөгнөлийг цааш нь судалъя гэвэл Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 9-р бүлэгийг үзнэ үү.

  • Есүс Христ алагдсан нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
    • Есүс

      ХЭСЭГ 20

      Есүс Христ алагдсан нь

      Есүс шинэ арга хэмжээ зохиов. Тэрбээр дайсанд баригдаж, шонд хадуулав

      ЕСҮС дэлгэрүүлэх, заах ажлыг гурван жил хагас хийжээ. Дэлхийд байх хугацаа нь удахгүй дуусна гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Иудейн шашны удирдагчид Есүсийг алахаар хуйвалдсан боловч түүнийг зөнч гэж итгэж байсан олон түмний үймээнээс айжээ. Тэр хооронд Сатан Есүсийн 12 элчийн нэг болох Искариотын Иудасыг Есүсээс урвуулав. Шашны удирдагчид Иудаст Есүсийг барьж өгвөл 30 мөнгөн зоос өгөхөө амлажээ.

      Сүүлчийн шөнөө Есүс элч нартайгаа хамт Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр болжээ. Иудасыг явуулсныхаа дараа Эзний оройн зоог гэдэг шинэ арга хэмжээ зохиов. Есүс талх авч, залбираад, 11 элчдээ хуваан өгч: «Энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд» гэж айлдав. Дараа нь аягатай дарс авч залбираад тэдэнд өгөхдөө: «Энэ нь ... Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэж хэлжээ (Лук 22:19, 20).

      Тэр шөнө Есүст элч нартаа хэлэх зүйл их байлаа. Тэдэнд хувиа бодолгүй бие биеэ хайрла гэсэн шинэ тушаал өгч: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» хэмээн айлджээ (Иохан 13:34, 35). Бас удахгүй болох аймшигт үйл явдлаас болж сэтгэл зовохгүй байхыг захиад, тэдний төлөө шаргуу залбирчээ. Тэгээд хамтдаа дуу дуулаад шөнө дүл болсон хойно гарч явав.

      Гетсемани цэцэрлэгт ирээд Есүс сөхрөн сууж, хамаг зүрх сэтгэлээ уудлан залбирав. Төдөлгүй зэвсэг агссан олон цэрэг, тахилчид тэргүүтэй бөөн хүн түүнийг барихаар ирэв. Иудас Есүс рүү ойртож ирээд, түүнийг үнсэж, хүмүүст мэдэгдэн дохио өгчээ. Цэргүүд Есүсийг хүлж байх зуур элч нар зугтан одов.

      Есүс Иудейн дээд шүүхэд шүүгдэж байхдаа Бурхны Хүү мөн гэдгээ гэрчилсэнд шүүх түүнийг, Бурхныг доромжиллоо хэмээн буруутгаад, цаазаар авах ял оноох нь зүйтэй гэж үзжээ. Дараа нь Ромын амбан захирагч Понти Пилат руу хүргэв. Понти Пилат Есүсийн гэмт хэрэгт холбогдолгүйг олж мэдсэн ч түүнийг цаазлахыг шаардан хашгиралдаж байсан олон түмний талд оржээ.

      Ромын цэргүүд Есүсийг Голгота гэдэг газар шонд хадав. Үд дундын алдад гэнэт тэнгэр харанхуйлж, үд хэвийхэд Есүс амьсгал хураасан бөгөөд газар асар хүчтэй хөдлөв. Есүсийн цогцсыг хад ухаж хийсэн булшинд тавьжээ. Маргааш нь тахилчид булшийг лацдаж, үүдэнд нь харуул тавив. Есүс тэндээ үүрд нойрссон болов уу? Үгүй. Нэгэн агуу гайхамшиг болжээ.

      ​—«Матай» 26, 27-р бүлэг, «Марк» 14, 15-р бүлэг, «Лук» 22, 23-р бүлэг, «Иохан» 12–19-р бүлэгт үндэслэв.

      • Есүс ямар шинэ арга хэмжээ зохиосон бэ?

      • Есүсийг нас барахаас өмнө ямар ямар үйл явдал болсон бэ?

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах