Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • см хичээл 9 асуу. 1-5
  • Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?
  • Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Ижил төстэй материал
  • Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Библитэй холбоотой асуултын хариу
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Жаргалтай айл гэр
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Гэр бүл бол Бурхны бэлэг
    Бурхнаараа хайрлуулж явъя
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхнаас ирсэн сайн мэдээ
см хичээл 9 асуу. 1-5

ХИЧЭЭЛ 9

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

1. Гэрлэлтээ батлуулах нь гэр бүлээрээ жаргалтай амьдрахад хэр чухал бэ?

Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж буй хос

«Жаргалтай Бурхан» Ехова бол гэр бүлийг Санаачлагч юм (1 Тимот 1:11, ШЕ). Тэрбээр гэр бүлийг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэх нь гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад чухал бөгөөд үр хүүхдээ элэг бүтэн өсгөж хүмүүжүүлэх боломж олгодог.

Бурхан гэр бүлийг юу гэж үздэг вэ? Гэр бүлийг насан туршийн холбоо гэж үздэг. Бурханд таалагдахыг хүсдэг хүн улсынхаа хуулийг мөрдөж, гэрлэлтээ батлуулах ёстой (Лук 2:1, 4, 5). Ехова гэр бүлтэй хүмүүсийг ханьдаа үнэнч байгаасай гэж хүсдэг (Еврей 13:4). Бурхан салалтыг үзэн яддаг (Малахи 2:16). Харин хань нь завхайрсан бол гэрлэлтээ цуцлуулах, дахин гэрлэхийг Ехова христиан хүнд зөвшөөрдөг. Матай 19:3–6, 9-ийг уншина уу.

2. Эхнэр нөхөр хоёр бие биетэйгээ хэрхэн харьцах вэ?

Жаргалтай эхнэр нөхөр

Ехова эрэгтэй эмэгтэй хүнийг бие биеэ нөхөн дүүргэж байхаар бүтээжээ (Эхлэл 2:18). Нөхөр хүн өрхийн тэргүүн учир гэр бүлээ тэжээж, тэдэнд Бурхны тухай заах үүрэгтэй. Өөрийнхөө эрх ашгийг хойш тавин эхнэрээ хайрлах учиртай. Эхнэр нөхөр хоёрын аль аль нь бие биеэ хайрлаж, хүндэтгэх ёстой. Бүх хүн төгс бус учир бие биеэ уучилж сурах нь гэр бүл аз жаргалтай байх нэг нууц юм. Ефес 4:31, 32; 5:22–25, 33; 1 Петр 3:7-г уншина уу.

3. Ханьтайгаа таарч тохирохгүй бол салах нь зөв үү?

Гэр бүлийн хоёр таарамж муутай бол бие биеэ хайрлаж сурахын тулд хоёулаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй (1 Коринт 13:4, 5). Гэр бүлд гардаг нийтлэг бэрхшээлийг тусдаа амьдран шийдэхийг Бурхан сайшаадаггүй. 1 Коринт 7:10–13-ыг уншина уу.

4. Хүүхдүүд ээ, Бурхан та нарт юу хүсдэг вэ?

Гэртээ үр хүүхдэдээ анхаарал тавьж буй эцэг эх

Ехова та нарыг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Залуу насандаа яаж үр бүтээлтэй амьдрах талаар хамгийн сайн зөвлөгөө өгдөг. Хүүхдүүдийг эцэг эхийнхээ мэдлэг, туршлагаас суралцаасай гэж хүсдэг (Колоссай 3:20). Бас та нарыг өөрийнх нь болон Хүүгийнх нь төлөө хийдэг бүхнээсээ баяр баясгалан эдлээсэй гэж хүсдэг. Номлогчийн үгс 11:9—12:1; Матай 19:13–15; 21:15, 16-г уншина уу.

5. Эцэг эхчүүд ээ, яавал үр хүүхдээ жаргалтай байлгах вэ?

Хүүхэдтэйгээ ярилцаж буй эцэг

Эцэг эхчүүд үр хүүхдээ хоол унд, хувцас хунар, гэр оронтой байлгахын тулд ажиллаж хөдөлмөрлөх үүрэгтэй (1 Тимот 5:8). Бас Бурхныг хайрлаж, Бурханд дуулгавартай байхыг зааж сургавал үр хүүхэд тань жаргалтай амьдарна (Ефес 6:4). Эцэг эх Бурхныг хайрладгаа үлгэр жишээгээрээ харуулдаг бол хүүхэд ихийг ухаардаг. Хүүхдийг Бурхны Үгэнд үндэслэн хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Дэд хууль 6:4–7; Сургаалт үгс 22:6-г уншина уу.

Хүүхдэд урмын үг хэлж, магтан сайшаах нь чухал. Түүнээс гадна, хүүхдийг засаж залруулж, сахилгажуулах хэрэгтэй. Ингэвэл хүүхдээ буруу замаар орохоос сэргийлнэ (Сургаалт үгс 22:15). Гэхдээ сахилгажуулж байна гээд хатуу ширүүн хандах учиргүй. Колоссай 3:21-ийг уншина уу.

Еховагийн Гэрчүүд эцэг эхчүүд, хүүхдүүдэд туслах зорилгоор Библид үндэслэсэн ном хэвлэл гаргадаг. Дуулал 19:7, 11-ийг уншина уу.

«Библиэс юу мэдэж авах вэ?» номын 14-р бүлгээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах