«Бурхны Үгтэй танилцах нь» товхимлоос ярих
1. Дэлгэрүүлэхэд хэрэгтэй ямар товхимол шинээр гарсан бэ?
1 «Эхлээд Бурхны Хаанчлалыг хайгтун» сэдэвтэй бүсийн чуулганаар «Бурхны Үгтэй танилцах нь» гэсэн шинэ товхимол гарсан билээ. Дэлгэрүүлэхдээ юу ярихаа бэлдэхэд энэ шинэ товхимол ямар тустай вэ? Библид гардаг янз бүрийн сэдвийг ангилж тус бүртэй нь холбоотой Библийн зүйлийг бичсэн болохоор энэ товхимлоос ярилцахад их амар байдаг.
2. «Бурхны Үгтэй танилцах нь» товхимлоор яаж дэлгэрүүлэх вэ?
2 8-р асуултыг сонгоод «Эндхийн хүмүүстэй товчхон ярилцаж явна. “Хүмүүс Бурхны буруугаас болж зовдог уу?” гэж зарим хүн боддог. [Заримдаа асуултыг товхимлоос үзүүлэх илүү үр дүнтэй байдаг.] Та юу гэж бодож байна вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Энэ асуултын хариу Библид бий» гэж хэлж болно. Дараа нь, иш татсан нэг юм уу хэд хэдэн зүйлийг Библиэс уншиж хэлэлцэнэ. Сонирхвол, гарчигт буй 20 асуултаас нэгийг сонгуулаад дараа уулзахдаа ярилцахаар тохирно. Эсвэл ярьсан сэдэвтэйгээ холбоотой хэвлэл өгч болно.
3. Христийн биш шашинтай хүмүүстэй «Бурхны Үгтэй танилцах нь» товхимлоос яаж ярих вэ?
3 Христийн биш шашинтай хүмүүст 4, 13–17-р асуулт их тохиромжтой. Жишээ нь, 17-р асуултад үндэслэн «Гэр бүлд хэрэгтэй сэдвээр товчхон ярилцаж явна. Өнөө үед гэр бүлд их олон бэрхшээл тулгардаг болсонтой та санал нийлэх үү? [Хариулахыг нь хүлээнэ.] “Эхнэр нь нөхрөө гүн хүндэтгэх ёстой” гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлээд олон хос аз жаргалтай амьдарч байна. [Ефес 5:33-ыг дурдаж байгаагаа хэлэх хэрэггүй. Эмэгтэй хүнтэй ярихдаа Ефес 5:28-ыг хэлж болох юм.] Энэ зөвлөгөө ямар санагдаж байна вэ?» гэж асууна.
4. Христийн биш шашинтай хүнтэй уулзаад, ярианыхаа төгсгөлд юу гэж хэлэх вэ?
4 Дараагийн удаа хэзээ, яаж уулзахаа ярьж тохироорой. Асуулттай холбоотой, иш татсан бусад Библийн зүйлүүдийг ярилцахаар тохирч болно. Хэлж байгаа зөвлөгөөнүүд тань Библийнх гэдгийг цагийг нь олоод хэлээрэй. Юу ярилцсанаа бодож байгаад, бас Библийн талаарх ойлголтод нь тохируулж хэвлэл өгөөрэй (2013 оны 12-р сарын «Христиан үйлчлэл»-ийн хавсралтыг үзнэ үү).