44-р дуу
Ургацын ажилд баяртай оролцъё
1. Ургац хураах ажилд оролцох
Үнэхээр эрхэм завшаантай бид
Сүр жавхлант тэнгэр элчүүдийн хамт
Сайныг үйлдэх чин хүсэлтэй
Талбайд шамдан ажиллахдаа Есүс
Төгс сайхан жишээ үлдээсэн
Хосгүй ажилд хувь нэмэр оруулах
Хүндтэй үүргийг бидэнд өгчээ
2. Үнэн зүрхний хайранд хөтлөгдөн
Ургацын ажилдаа мэрийе
Удахгүй төгс сайхан цаг иртэл
Үнэнийг бүх хүнд шуурхай хүргэе
Бурхны хамтран зүтгэгч болсон бид
Баяр хөөрөөр бялхаж явдаг
Хаанчлалыг тунхаглаж, тэвчээртэй байвал
Хамгийн дээдийн Бурхан ивээнэ
(Бас Мат. 24:13; 1 Кор. 3:9; 2 Тим. 4:2-ыг үзнэ үү).