Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • см хичээл 11 асуу. 1-4
  • Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?
  • Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Ижил төстэй материал
  • Бурхны зарчмыг удирдлага болгогтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
  • Мөс чанараа Бурхны хууль, зарчмын дагуу сургая
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Амьдралын бүх хүрээнд Бурхнаар удирдуулагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Мөс чанараа үргэлж сурга
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2019
Бурхнаас ирсэн сайн мэдээ
см хичээл 11 асуу. 1-4

ХИЧЭЭЛ 11

Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

1. Хүнд яагаад удирдлага хэрэгтэй байдаг вэ?

Нэг эх хүүхдэдээ хамгаалалтын бүс зүүж өгч, эцэг хүү хоёр дугуй унахдаа малгай өмсөж, жирэмсэн эмэгтэй ажилчин хоёрын аль аль нь болгоомжтой байн Библийн зарчмыг хэрэгжүүлж байгаа нь

Аваар ослоос сэргийлэхэд Библийн зарчим хэрхэн удирдлага болдог вэ? (ДУУЛАЛ 36:9).

Бүтээгч маань биднээс илүү мэргэн ухаантай бөгөөд бидэнд халамжит Эцгийн ёсоор санаа тавьдаг. Түүнээс гадна, биднийг өөрөөс нь хараат бус байхаар бүтээгээгүй (Иеремиа 10:23). Хүүхэд эцэг эхээрээ заалгах хэрэгтэй байдаг шиг бид бүгд Бурхнаар удирдуулах хэрэгтэй (Исаиа 48:17, 18). Бурхан биднийг хайрладаг учраас Библийн зарчмыг удирдлага болгон өгдөг. 2 Тимот 3:16-г уншина уу.

Одоо жаргалтай, утга учиртай, ирээдүйд мөнх амьдрахын тулд яах хэрэгтэйг Ехова хууль, зарчмаараа ойлгуулдаг. Бид Бурхны бүтээл учир Бүтээгчийнхээ удирдлага зааврыг дуртайяа дагах нь ухаалаг хэрэг юм. Дуулал 19:7, 11; Илчлэлт 4:11-ийг уншина уу.

2. Библийн зарчим гэж юу вэ?

Бурхны хууль нь зарчимд үндэслэдэг. Хууль тодорхой нэг нөхцөлд хамаатай байдаг бол зарчим нь илүү өргөн хүрээг хамардаг (Дэд хууль 22:8). Тиймээс тухайн нөхцөлд ямар зарчмыг хэрэгжүүлж болохыг эргэцүүлэн бодох хэрэгтэй (Сургаалт үгс 2:10–12). Жишээ нь, амь бол Бурхны бэлэг гэсэн зарчим Библид байдаг. Энэ зарчмыг удирдлага болгодог хүн ажил дээрээ, гэртээ, тээврийн хэрэгслээр зорчихдоо ч анхаарал болгоомжтой байдаг. Дуулал 100:3-ыг уншина уу.

3. Ямар ямар чухал зарчим байдаг вэ?

Есүс хоёр зарчмыг хамгийн чухал гэж тодорхойлжээ. Эхний зарчим нь амьдралын утга учрыг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, хүн Бурхныг танин мэдэж, хайрлаж, түүнд үнэнчээр үйлчилбэл аз жаргалтай амьдрахыг ойлгуулдаг. Бид аливаа шийдвэр гаргахдаа амьдралын бүх хүрээнд хамаатай энэ зарчимд үндэслэх учиртай (Сургаалт үгс 3:6). Тэгвэл Бурхантай анд нөхөр болж, жинхэнэ ёсоор жаргалтай, үүрд мөнх амьдарна. Матай 22:36–38-ыг уншина уу.

Хоёр дахь зарчим нь хүнтэй сайн харьцаатай байхад тусалдаг (1 Коринт 13:4–7). Энэ зарчмыг хэрэгжүүлдэг хүн бусадтай харьцахдаа Бурхныг дууриадаг. Матай 7:12; 22:39, 40-ийг уншина уу.

4. Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

Жаргалтай гэр бүл

Библийн зарчмыг сахивал гэр бүлийн гишүүд бие биеэ хайрлаж сурдаг (Колоссай 3:12–14). Бас гэр бүлийг насан туршийн холбоо гэж тайлбарладаг зарчим бий. Энэ зарчмыг удирдлага болговол гэр бүл тогтвортой байна. Эхлэл 2:24-ийг уншина уу.

Библийн сургаалыг дагах нь амьдрал ахуйгаа авч явахад ч, сэтгэл тайван амьдрахад ч ач холбогдолтой. Жишээ нь, үнэнч шударга, ажилсаг хичээнгүй байхыг Библи уриалдаг. Ийм зан чанартай хүнийг ямар ч ажил олгогч үнэлдэг (Сургаалт үгс 10:4, 26; Тит 2:10). Бас үндсэн хэрэгцээгээ хангах боломжтой бол үүндээ сэтгэл хангалуун байж, Бурхантай анд нөхрийн харьцаатай байхыг эд баялгаас чухалд үзэхийг Бурхны Үг заадаг. Матай 6:24, 25, 33; 1 Тимот 6:8–10-ыг уншина уу.

Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь эрүүл мэндэд ч тустай (Сургаалт үгс 14:30; 22:24, 25). Тухайлбал, архидан согтуурахыг буруушаадаг Бурхны хуулийг сахивал амь насанд аюултай өвчин эмгэг тусах, осолд орохоос сэргийлж болдог (Сургаалт үгс 23:20). Ехова согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг ч тохируулж хэрэглэхийг зөвлөдөг (Дуулал 104:15; 1 Коринт 6:10). Библийн зарчмыг сахивал зөв юм хийгээд зогсохгүй зөв үзэл бодолтой болдог (Дуулал 119:97–100). Гэхдээ жинхэнэ христианууд Бурхны тогтоосон хэм хэмжээг сахидгийн гол учир нь өөрсдөд нь ашигтай гэж боддогийнх бус, харин Еховаг алдаршуулахыг хүсдэгийнх юм. Матай 5:14–16-г уншина уу.

«Библиэс юу мэдэж авах вэ?» номын 12, 13-р бүлгээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах