37-р дуу
Бурхны бичүүлсэн ном
1. Хурц гэрэл мэт Бурхны Үг
Харанхуйд замыг заадаг
Үнэлж эрхэмлэн биелүүлбэл
Үнэнхүү эрх чөлөөнд хүрнэ
2. Баттай үнэн Үгээрээ
Бурхан хүслээ илчилдэг
Буруу зөвийг таних учгийг
Бүтээгч Үгээрээ зааж өгдөг
3. Бурхныхаа ариун хайрыг
Бид Судраас ойлгож мэддэг
Өдөр бүхэн тунгаан уншвал
Ухааныг олж, мөнх амьдарна
(Бас Дуу. 119:105; Сур. 4:13-ыг үзнэ үү).