5-р дуу
Христ бол бидний үлгэр жишээ
(Ром 5:8)
1. Бялхам их хайраараа, агуу өршөөлөөрөө
Бурхан ганц Хүүгээ харамгүй өгсөн
Амийн талх мэт үгээр Христ бид бүгдийг тэжээн
Авралд хүргэх зөв замыг нээж өгсөн
2. Эцэг Бурхны маань нэр эгнэгт ариусаасай
Энхийн Хаанчлал ирж, дэлхийг захираасай
Өдөр тутмын талхыг бид бүгдэд өгөөч гэж
Өр зүрхнээсээ залбирахыг Христ захисан
3. Энгийн даруу хүмүүст үнэнийг Христ Есүс зааж
Энэрч өрөвдөн, тэнхрүүлж тайвшруулсан
Өдөр алгасалгүй үнэний үрийг таривал
Өөдрөг сэтгэл, аз жаргалыг хураана
(Бас Мат. 6:9–11; Иох. 3:16; 6:31–51; Еф. 5:2-ыг үзнэ үү).