33-р дуу
Тэднээс бүү ай!
1. Сайн мэдээг миний ард түмэн
Сааталгүй тунхаглаарай
Дайснаас бүү зүрх алдаарай
Даруу хүмүүст дуулгаарай
Дайсныг дарсан миний Хаан Хүү
Диаволыг дэлхий рүү хаясан
Даруй түүнийг гинжээр хүлээд
Дарлалаас бүхнийг чөлөөлнө
(ДАХИЛТ)
Дайснууд элдвээр заналхийллээ ч
Тэднээс бүү ай, Гэрчүүд минь
Нүдний цэцгий мэт нандигнаж
Үнэнч хүнийг хамгаална
2. Хорон муу дайсан олуулаа
Хавчин айлгаж, дарамтлан
Хууран урхидах санаатай
Худал инээж, бялдуучлаад
Харгис ширүүн хавчиж хяхлаа ч
Хулчийж бүү ай, дайчид минь
Хармагедоноор бүрэн ялтлаа
Хамгаална, үнэнч хүнийг
(ДАХИЛТ)
Дайснууд элдвээр заналхийллээ ч
Тэднээс бүү ай, Гэрчүүд минь
Нүдний цэцгий мэт нандигнаж
Үнэнч хүнийг хамгаална
3. Чамайг би хэзээ ч мартахгүй
Чиний бамбай, хүч бол би
Үхэл чамайг дийлж болох ч
Үнэхээр би үхлийг ялна
Дайсан биеийг хөнөөж чадах ч
Амийг хөнөөж дийлэхгүй
Дандаа үнэнч, тууштай байвал
Мөнх амийг би чамд өгнө
(ДАХИЛТ)
Дайснууд элдвээр заналхийллээ ч
Тэднээс бүү ай, Гэрчүүд минь
Нүдний цэцгий мэт нандигнаж
Үнэнч хүнийг хамгаална
(Бас Д.хууль 32:10; Нех. 4:14; Дуу. 59:1; 83:2, 3-ыг үзнэ үү).