Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ех хичээл 11
  • Бид яагаад чуулганд очдог вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бид яагаад чуулганд очдог вэ?
  • Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Цуглааны ач холбогдол
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
ех хичээл 11

ХИЧЭЭЛ 11

Бид яагаад чуулганд очдог вэ?

Еховагийн Гэрчүүдийн бүсийн чуулган Мексикт болж байгаа нь

Мексик

Германд бүсийн чуулган болж, хэвлэл гарсан нь

Герман

Ботсванд болсон Еховагийн Гэрчүүдийн бүсийн чуулган

Ботсван

Никарагуад баптисм хүртэж байгаа залуу

Никарагуа

Италид болсон бүсийн чуулганы жүжиг

Итали

Энд байгаа хүмүүс яагаад ийм баяр хөөртэй байна вэ? Яагаад гэвэл тэд чуулганд оролцож байна. Бурхны эртний үйлчлэгчид жилд гурван удаа бүгдээрээ цугладаг байжээ. Тэдний адил, Еховагийн Гэрчүүд ч хамтдаа цуглахыг тэсэн ядан хүлээдэг (Дэд хууль 16:16). Бид жил бүр нэг өдрийн дүүргийн чуулганыг хоёр удаа, гурван өдрийн бүсийн чуулганыг нэг удаа зохион явуулдаг. Бид эдгээр арга хэмжээнээс ямар ач тус хүртдэг вэ?

Христиан ах дүүсийн барилдлагааг бэхжүүлдэг. Эртний израильчууд «цуглаануудад» Еховаг магтан алдаршуулж баяр хөөр эдэлдэг байсан шиг бид бас Еховаг шүтэхээр хамт цугладагтаа баярладаг (Дуулал 26:12; 111:1). Ингэж хамтдаа цуглаад бусад хурлын болон өөр орны итгэл нэгтнүүдтэйгээ танилцаж, анд нөхөр болох боломж бүрддэг. Чуулганы үдийн завсарлагаанаар ах дүүстэйгээ хамтдаа хооллох нь энэ сүнслэг арга хэмжээг илүү халуун дулаан уур амьсгалтай болгодог (Үйлс 2:42). Бас хайраар нэгдсэн дэлхий дахины «ахан дүүсийн барилдлагааг» биеэрээ мэдэрдэг (1 Петр 2:17).

Сүнслэгээр өсөхөд тусалдаг. Эртний израильчуудад Судрыг тайлбарлахад тэд «үгсийг ... ойлгож» ач тус хүртсэн (Нехемиа 8:8, 12). Бид ч чуулганаар авдаг Библийн заавар зөвлөгөөг өндөр үнэлдэг. Чуулганы бүх хөтөлбөр Библид үндэслэдэг. Бид чуулганаар илтгэл, цуврал илтгэл сонсож, үзүүлбэр үзэж, Бурхны хүсэл тааллыг хэрхэн биелүүлэхийг мэдэж авдаг. Бас өнөөгийн хэцүү цагт христиан ёсоор амьдрахад тулгардаг бэрхшээлийг амжилттай даван туулж буй итгэл нэгтнүүдийнхээ туршлагыг сонсоод урам зориг ордог. Бид бүсийн чуулганаар Библийн үйл явдлаас сэдэвлэсэн жүжиг үзэж, сургамж авдаг. Хүмүүс чуулганаар Бурханд өөрсдийгөө зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртдэг.

  •  Чуулганыг баяр хөөртэй үйл явдал гэхийн учир юу вэ?

  •  Чуулганд очвол ямар ач тус хүртэх вэ?

ЗӨВЛӨМЖ

Бидний ах дүүсийн барилдлагыг өөрийн биеэр мэдэрье гэвэл дараагийн чуулганд ирээрэй. Библийн хичээл заадаг хүнээсээ чуулганы хөтөлбөрийг аваад ямар сэдвээр ярилцдагийг үзэж болно. Дараагийн чуулган хэзээ, хаана болохыг бичиж тэмдэглээд боломжтой бол ирээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах