БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 58–62
«ЭЗЭНий тааламжит жилийг» тунхагла
«ЭЗЭНий тааламжит жил» нь бэлгэдлийн утгатай
Ехова даруу хүмүүст мэдээг нь хүлээн авах боломж олгож буй үе
Нэгдүгээр зуунд энэхүү тааламжит жил нь Есүсийг үйлчлэлээ эхлэхэд буюу МЭ 29 онд эхэлж Еховагийн «өшөө авах өдөр» буюу МЭ 70 онд Иерусалим устгагдахад дууссан
Орчин үед Еховагийн тааламжит жил Есүсийг 1914 онд хаан ширээнд залрахад эхэлсэн. Харин төгсгөлд нь агуу их гай гамшиг болно
Ехова үйлчлэгчдээ «үнэн зөвийн царснуудаар» дамжуулан ивээнэ
Дэлхийн хамгийн өндөр моднууд голдуу ойд зэрэгцэн ургадаг. Ийнхүү нэг нэгнээ дэмждэг
Том бүдүүн үндэснүүд нь бие биеэ ороон ургадаг учраас мод хүчтэй салхинд унахааргүй бөх байдаг
Өндөр моднууд зулзаган моднуудад халхавч болдог бөгөөд навчис нь унахлаараа хөрсийг борддог
«Үнэн зөвийн царснууд» буюу тослогдсон хүмүүс дэлхий дахинд буй Еховагийн үйлчлэгчдийг дэмжиж тэтгэн, харж хамгаалдаг