БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЕРЕМИА 12–16
Израиль Еховаг мартсан
Ехова бардам гөжүүд Иуда улсыг нийслэл Иерусалимтай нь устгахаар шийдсэн. Үүнийг хүмүүст жишээгээр ойлгуулах ярвигтай даалгаврыг Иеремиад өгчээ.
Иеремиа маалинган бүс худалдаж авчээ
13:1, 2
Тэгээд бэлхүүсээрээ бүслэв. Энэ нь Ехова болон Израиль үндэстэн андын холбоотой байх боломжтой байсныг бэлгэдэн харуулсан
Иеремиа бүсээ аваад Евфрат руу явжээ
13:3-5
Тэрээр бүсийг хадны завсар нуугаад Иерусалим руу буцсан
Иеремиа нөгөө бүсээ авахаар Евфрат руу дахин явжээ
13:6, 7
«Бүс сүйрч, бүрмөсөн хэрэггүй болсон байв»
Даалгавраа биелүүлснийх нь дараа Ехова түүнд учрыг нь тайлбарлаж өгчээ
13:8-11
Иеремиа ялихгүй юм шиг даалгаврыг ч чин сэтгэлээсээ дуулгавартай биелүүлсэн. Ингэснээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхийг хөндөх гэсэн Еховагийн зорилгод чухал үүрэг гүйцэтгэжээ