БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Цэвэр шүтлэгийг та яагаад эрхэмлэдэг вэ?
Езекиелийн гайхамшгаар үзсэн сүм, олзлогдсон иудейчүүдэд цэвэр шүтлэг сэргэнэ гэсэн найдвар төрүүлж, урам зориг хайрласан. Өнөөгийн эцсийн өдрүүдэд цэвэр шүтлэг «уулсын тэргүүнээр тохоогдож» байна. «Түүн уруу цутган ирж» буй бүх үндэстний хүмүүс нь бид билээ (Ис 2:2). Та Еховаг таньж мэдэн, түүнд үйлчлэх завшаанаа байнга эргэцүүлэн боддог уу?
ЦЭВЭР ШҮТЛЭГИЙН АВЧИРДАГ ИВЭЭЛ
Амьдралын чухал асуултад хариулдаг, ач тустай заавар зөвлөгөө өгдөг, жинхэнэ итгэл найдвар төрүүлдэг Бурхны Үгийг ойлгох болсон (Ис 48:17, 18; 65:13; Ро 15:4)
Хайр халамжаар дүүрэн ах дүүсийн холбоо (Ду 133:1; Ёох 13:35)
Сэтгэл хангалуун болгодог, хэзээ ч давтагдашгүй ажилд оролцон, Бурхны хамтран зүтгэгч байх завшаан (Үй 20:35; 1 Ко 3:9)
Хүнд хэцүү үед биднийг зоригжуулдаг «Бурхны амар тайван» (Флп 4:6, 7)
Цэвэр мөс чанар (2 Ти 1:3)
Еховатай дотно нөхөрлөх завшаан (Ду 25:14)
Цэвэр шүтлэгийг үнэлж эрхэмлэдгээ харуулах ямар ямар арга байна вэ?