Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ех хичээл 9
  • Цуглаанд яаж сайн бэлдэх вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Цуглаанд яаж сайн бэлдэх вэ?
  • Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Цуглаан дээр Еховаг магтацгаая
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Цуглаан дээр бие биеэ урамшуулан зоригжуулаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хичээлдээ яаж бэлдэхийг суралцагчдаа заах
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
  • Асуултын булан
    Христиан үйлчлэл 2012
Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
ех хичээл 9

ХИЧЭЭЛ 9

Цуглаанд яаж сайн бэлдэх вэ?

Еховагийн Гэрч цуглаанд бэлдэж байгаа нь

Камбож

Еховагийн Гэрч цуглаанд бэлдэж байгаа нь
Еховагийн Гэрч цуглаанд оролцож байгаа нь

Украин

Та Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж байгаа бол үзэх материалаа урьдаас бэлддэг биз ээ. Илүү ихийг мэдэж авъя гэвэл цуглаанд ч урьдчилан бэлдэх нь сайн. Тогтмол бэлдэх хэвшилтэй байвал сайн үр дүнд хүрдэг.

Хэзээ, хаана бэлдэхээ шийдээрэй. Та хэзээ анхаарлаа хамгийн сайн төвлөрүүлж чаддаг вэ? Өглөө эрт, ажлаа эхлэхийн өмнө үү эсвэл оройн цагаар, хүүхдээ унтуулсныхаа дараа юу? Та олон цаг зарцуулах боломжгүй бол хэдий хэрийн цаг гаргаж чадахаа нарийн тооцож, тогтсон цагаа баримтлахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Хэн ч саад болохооргүй газар олж, радио, зурагт, гар утас гэх мэтийн анхаарал сарниулах зүйлийнхээ дууг нь хаах юм уу унтраагаарай. Бэлдэхийнхээ өмнө залбирах нь санаа зовоосон зүйлээ мартан Бурхны Үгэнд анхаарлаа төвлөрүүлэхэд тустай (Филиппой 4:6, 7).

Материалыг судлахдаа гол санааг нь тэмдэглэж, хариулахад бэлдээрэй. Эхлээд бэлдэж буй материалтайгаа ерөнхийд нь танилцаарай. Өөрөөр хэлбэл, тухайн бүлэг юм уу өгүүллийн гарчгийг үзээд жижиг гарчгууд тухайн сэдэвтэй ямар холбоотойг бодоорой. Бас зурагтай танилцаж, гол санааг онцолдог давтах асуултуудыг үзээрэй. Дараа нь догол мөрүүдийг уншиж, доор нь байдаг асуултын хариуг олоорой. Иш татаагүй Библийн зүйлүүдийг уншиж, үзэж буй материалтай ямар холбоотойг бодож үзээрэй (Үйлс 17:11). Асуултын хариу болох гол үгийн доогуур нь зурах юм уу тэмдэглэвэл цуглаан дээр хариуг нь санахад хялбар болно. Тэгээд та хүсвэл цуглаан дээр гараа өргөн өөрийнхөө үгээр товчхон хариулж болно.

Цуглааны сэдэв долоо хоног болгон өөр өөр байдаг. Та цуглаанд бэлдвэл «эрдэнэсийн сан» буюу Библийн мэдлэгээ арвижуулна (Матай 13:51, 52).

  •  Цуглаанд бэлдэх ямар хэвшилтэй байж болох вэ?

  •  Цуглаанд хариулахын тулд яаж бэлдэж болох вэ?

ЗӨВЛӨМЖ

«Харуулын цамхаг» болон Библи судлалын цуглаанд дээрх аргаар бэлдээрэй. Библийн хичээл заадаг хүнтэйгээ хамт бэлдээд дараагийн цуглаанд хариулж болохгүй нь юу билээ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах