10-р дуу
Би энд байна! Намайг илгээ
1. Бурхны агуу нэрийг хүмүүс
Бузарлан гутааж мунхаглана
«Бурхан байхгүй» гэж хэлэх юм
Бурангуй харгис гэж мэтгэнэ
Агуу нэрий нь магтан дуурьсгаад
Алдры нь бүгдэд хэн сонсгох вэ?
Би энд байна! Та намайг илгээ
Нэрийг тань үнэнчээр магтъя
(ДАХИЛТ)
Бурхандаа үйлчлэх агуу завшаан
Би энд байна! Намайг илгээ
2. Бурхныг хойрго гэж бодогсод
Бишрэн эмээхийг умартана
Мод, чулуугаар шүтээн хийх юм
Мөхөс хүнийг ч тахин шүтнэ
Саар муу бүхнийг Бурхан жигшээд
Шударга шүүнэ гэж хэн хэлэх вэ?
Би энд байна! Та намайг илгээ
Үгийг тань зоригтой дуулгая
(ДАХИЛТ)
Бурхандаа үйлчлэх агуу завшаан
Би энд байна! Намайг илгээ
3. Ёс бусыг үйлдэгч олон тул
Дөлгөөн хүмүүс шаналан зовно
Чин үнэнийг даруухнаар хайх юм
Жинхэнэ жаргалыг эрж бэдэрнэ
Зовсон хүнд учрыг ойлгуулаад
Зөв замыг хэн зааж өгөх вэ?
Би энд байна! Та намайг илгээ
Сургаалыг тань тэвчээртэй заая
(ДАХИЛТ)
Бурхандаа үйлчлэх агуу завшаан
Би энд байна! Намайг илгээ
(Бас Дуу. 10:4; Езе. 9:4-ийг үзнэ үү).