«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
2 САРЫН 5–11
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 12, 13
«Буудай ба зэрлэг өвсний жишээ»
(Матай 13:24–26) Тэрээр өөр нэг жишээ татан «Бурхны Хаант төрийг талбайдаа буудай тарьсан хүнтэй зүйрлэж болно. 25 Хүмүүсийг унтаж байхад талбайн эзний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. 26 Буудайн түрүү ургахад зэрлэг өвс ч бас ялгарч эхлэв.
«Харагтун, ... Би та нартай үргэлж хамт байх болно»
2 Ёгт үлгэрт буудайн анги буюу тослогдсон христиануудыг хэзээ, хэрхэн цуглуулах тухай гардаг. Есүс тэднийг хүмүүсийн дундаас сонгон авч, тэнгэрээс хамт захирах ажээ. Үр суулгах ажил МЭ 33 оны Пентекостын өдөр эхэлсэн. Өнөөгийн тогтолцооны төгсгөлийн үед амьд байх тослогдогсод эцсийн удаа тамгалуулаад тэнгэрт гарахад энэ ажил дуусна (Мат. 24:31; Илч. 7:1–4). Орчин тойрныхоо юмыг сайн харъя гэвэл уулан дээр гардаг шиг, 2 000-аад жилийн хугацаанд болсон үйл явдлыг тодорхой ойлгоё гэвэл энэ ёгт үлгэрийг судлах хэрэгтэй. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлд үр тарих, боловсрох, хураах цагийн тухай гардаг. Энэ өгүүллээр гол нь ургац хураах цагийг онцлон авч үзнэ.
ЕСҮСИЙН АНХААРАЛ ХАЛАМЖ
3 МЭ II зууны эхээр дэлхий хэмээх талбайд «зэрлэг өвс» ургаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хуурамч христианууд гарч иржээ (Мат. 13:26). Тэд дөрөвдүгээр зуун гэхэд жинхэнэ христиануудаас хавьгүй олон болсон байлаа. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг саная. Тэнд гардаг боолууд зэрлэг өвсийг зулгааж хаях уу хэмээн эзнээсээ асуудаг шүү дээ (Мат. 13:28). Эзэн нь юу гэж хариулсан бэ?
(Матай 13:27–29) «Тэгтэл боолууд ирж “Эзэнтэн, та талбайдаа буудай тариагүй билүү? Гэтэл яагаад зэрлэг өвс ургадаг билээ?” гэж асуухад “Дайсан үүнийг тарьжээ” гэв. Боолууд нь: “Тэгвэл бид явж зэрлэг өвсийг зулгаах уу?” гэхэд “Хэрэггүй. Та нар зэрлэг өвсийг зулгаахдаа буудайг бас зулгаачих байх.”»
«Харагтун, ... Би та нартай үргэлж хамт байх болно»
4 Буудай ба зэрлэг өвсний тухай үлгэрт гардаг эзэн боолууддаа «Ургац хураатал хамтдаа ургаг» хэмээн хариулдаг. Тэгэхлээр буудайгаар төлөөлүүлдэг тослогдсон христианууд нэгдүгээр зуунаас өнөөдрийг хүртэл дэлхий дээр байсаар ирсэн гэж дүгнэж болохоор байна. Хожим нь Есүс шавь нартаа «Үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж хэлсэн нь дээрх дүгнэлтийг баталдаг (Матай 28:20). Тэрбээр тослогдсон христиануудыг төгсгөл хүртэл үргэлж хамгаалах ажээ. Гэхдээ зэрлэг өвсөөр төлөөлүүлдэг христианууд олширсон болохоор Есүс чухам хэнийг буудайн ангийнх гэж үзэж ирснийг бид мэдэхгүй. Харин ургац хураах цаг болохоос хэдхэн арван жилийн өмнөөс буудайн анги тодорч эхэлсэн. Үүний учрыг ярилцъя.
(Матай 13:30) «“Ургац хураатал аль аль нь ургаг. Би тариа хураагчдад «Эхлээд зэрлэг өвсийг хурааж бөөгнүүлээд шатаа. Дараа нь буудайг хурааж, агуулахад минь авчир» гэж хэлнэ” гэжээ» хэмээн ярив.
«Харагтун, ... Би та нартай үргэлж хамт байх болно»
10 Нэгдүгээрт, зэрлэг өвсийг зулгаана. «Ургац хураах цагт би хадах хүмүүстээ „Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боо ...“ гэж хэлнэ» хэмээн Есүс ярьжээ. 1914 оноос хойш тэнгэр элчүүд «зэрлэг өвсийг зулгаах» буюу хуурамч христиануудыг тослогдогсдоос тусгаарлаж эхэлсэн (Мат. 13:30, 38, 41).
11 Зэрлэг зулгаах ажил эрчимжихийн хэрээр буудай ба зэрлэг өвсний ялгаа улам тодорсон (Илч. 18:1, 4). 1919 он гэхэд Агуу Вавилон нурсан нь тодорхой болжээ. Жинхэнэ христианууд хуурамч христиануудаас юугаараа ялгарч байсан бэ? Дэлгэрүүлэх ажлаараа ялгарч байв. Хаанчлалын тухай мэдээ тунхаглах нь хүн бүрийн хийх ёстой ажил гэдгийг хариуцлагатай үүрэг хүлээдэг Библи Судлаачид онцлох болжээ. Жишээ нь, 1919 онд хэвлэгдсэн «Дэлгэрүүлэх ажлыг хэнд даалгасан бэ?» хэмээх товхимолд айлаар дэлгэрүүлэхийг бүх христианд уриалсан байна. Тэнд бичихдээ: «Хийж барахааргүй энэ ажлыг бид Эзний өгөх хүчээр л хийж чадна. Учир нь энэ бол Эзний ажил юм. Ийм ажилд оролцох нь та бидний хувьд завшаантай хэрэг» гэжээ. Тослогдсон христианууд үүнд хэрхэн хандсан бэ? 1922 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд бичсэнээр, Библи Судлаачид тэр үеэс эхлэн дэлгэрүүлэх ажлыг эрчимтэй хийж эхэлсэн байна. Удалгүй айлаар дэлгэрүүлэх нь тэдгээр үнэнч христиануудын онцлог шинж болсон. Өнөөдөр ч мөн ялгаагүй.
12 Хоёрдугаарт, буудайг цуглуулна. Есүс тэнгэр элчүүддээ «Буудайг цуглуулж амбаарт хийцгээ» хэмээн тушаадаг (Мат. 13:30). Тослогдогсдыг 1919 оноос эхлэн цуглуулж, цэвэрлэж сэргээсэн христиан хуралд нэгтгэсэн. Буудайг хэзээ цуглуулж дуусах вэ? Энэ тогтолцооны төгсгөлийн үед амьд сэрүүн байх тослогдсон христиануудыг тэнгэрийн шагналаа авахлаар дуусна (Дан. 7:18, 22, 27).
Эрдэнэс хайх нь
(Матай 12:20) Тэрээр шударга ёсыг тогтоотлоо гэмтсэн зэгсийг хугалахгүй, бөхөж буй зулыг унтраахгүй.
nwtsty Мт 12:20-ийн тайлбар
бөхөж буй зулыг: Жижигхэн шавар саванд чидун жимсний тос хийж зул асаадаг байв. Маалингаар хийсэн зулын гол тосыг дээш нь татаж дөлийг бөхөөхгүй байлгадаг ажээ. «Бөхөж буй зул» гэдгээр дөл нь унтраад утаа нь суунаглаж, цогтойгоо байгаа зулыг хэлсэн байж болох юм. Есүс дарамтлагдсан, эгэл жирийн хүний, бөхөж буй зултай зүйрлэм найдварыг яасан ч хөсөрдүүлэхгүйг Исаиа 42:3-т ийнхүү зөгнөн хэлжээ.
(Матай 13:25) Хүмүүсийг унтаж байхад талбайн эзний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ.
Та үүнийг мэдэх үү?
Эрт цагт бусдын талбайд зэрлэг өвс тарьдаг байсан гэдэг нь үнэний ортой юу?
МАТАЙ 13:24–26-д Есүсийн ярьсан ёгт үлгэр байдаг. «Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм. Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов» гэж Есүс ярьжээ. Ийм юм үнэхээр болдог байсан эсэхэд зарим хүн эргэлздэг. Гэхдээ эртний Ромын хууль цаазын бичгийг үзвэл үнэн гэдгийг ойлгоно.
«Бусдад өш хонзон санаж талбайд нь өлөн цагаан тарих нь Ромын хуулиар гэмт хэрэгт тооцогддог байсан. Ийм хэрэг гарах нь цөөнгүй байжээ» гэж Библийн нэг тольд бичсэн байна. Ромын эзэн хаан Юстиниан МЭ 533 онд Ромын хуулийг эмхтгэн хэвлүүлж, уг номдоо сонгодог үеийн (МЭ 100–250 он) хуульчдын хэлсэн үгийг оруулсан гэж хууль судлаач Ааластер Кээр бичжээ. Энэ номд («Digest», 9.2.27.14) бичсэнээр, хуульч Улпиан II зууны Ромын улс төрч Цельсийн шүүсэн хэргийн талаар дурджээ. Нэг хүний талбайд зэрлэг өвс тарьснаас болоод ургац нь сүйджээ. Талбайн эзэн буюу газар түрээслэгч буруутай этгээдээс нөхөн төлбөр авч хохирлоо барагдуулахын тулд шүүхээр эрхээ хамгаалуулсныг уг номд тайлбарласан байна.
Эртний Ромын эзэнт гүрэнд ийм гэмт хэрэг гардаг байсан нь Есүсийн ярьсан зүйл амьдралаас тасархай биш гэдгийг харуулдаг.
Библиэс унших
(Матай 12:1–21) Нэгэн Амралтын өдөр Есүс тариан талбайгаар явж байлаа. Шавь нар нь өлссөндөө тариан түрүү шувтран идэж эхлэв. 2 Үүнийг харсан фарисайчууд: «Таны шавь нар Амралтын өдөр хийж болдоггүй юм хийж байна» гэхэд 3 Есүс: «Давид болон хамт явсан хүмүүс нь өлсөөд яасныг та нар уншаагүй юм уу? 4 Давид Бурхны өргөөнд орж, Бурханд өргөсөн талх аваад хүмүүстэйгээ хамт идсэн биш үү? Тэр талхыг тахилчид л иддэг байсан биз дээ? 5 Бас Амралтын өдөр сүмд ажилласан тахилчдыг буруутайд тооцдоггүй байсныг та нар Хуулиас уншаагүй юм уу? 6 Харин энд сүмээс илүү агуу нэгэн байна. 7 “Би та нараас тахил өргөхийг бус, бусдыг энэрэхийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг ухаарсан бол та нар гэмгүй хүмүүсийг буруушаахгүй байх байсан. 8 Хүний Хүү Амралтын өдрийн Эзэн мөн» гэж хэлжээ. 9 Тэрээр тэндээс явж синагогт очиход 10 хатангир гартай хүн байжээ. Фарисайчууд Есүсийг сорин «Амралтын өдөр хүн эдгээх нь зөв үү?» гэсэнд 11 «Нэг хонь нь Амралтын өдөр нүхэнд унахад гаргаж авахгүй хүн та нарын дунд байна уу? 12 Хүн хониноос илүү эрхэм биш үү? Тэгэхээр, Амралтын өдөр сайныг үйлдэх нь Хуульд нийцнэ» хэмээгээд 13 өнөөх хүнд хандан «Гараа тэнийлгэ» гэж хэлэв. Тэр хүн гараа тэнийлгэсэнд өвчтэй гар нь нөгөө гар шигээ болж эдгэжээ. 14 Тэгтэл фарисайчууд гадагш гарч, Есүсийг алахаар хуйвалджээ. 15 Есүс үүнийг мэдээд тэндээс явав. Олон хүн түүнийг дагалаа. Тэрээр өвчтэй бүгдийг эдгээсэн ажээ. 16 Гэхдээ өөрийнх нь талаар ярихгүй байхыг хатуу анхааруулав. 17 Ийнхүү зөнч Исаиагийн хэлсэн нь биелжээ. 18 Исаиа: «Энэ бол миний сонгосон, миний хайртай, таалан соёрхдог хүү минь юм. Би түүнд агуу хүчээ өгнө. Шударга ёс гэж юу болохыг тэрээр үндэстнүүдэд ойлгуулна. 19 Тэрээр маргахгүй, хашхирахгүй, гол гудамжнуудад дуу нь хэнд ч сонсогдохгүй. 20 Тэрээр шударга ёсыг тогтоотлоо гэмтсэн зэгсийг хугалахгүй, бөхөж буй зулыг унтраахгүй. 21 Үндэстнүүд түүний нэрэнд найдна» гэж зөгнөсөн билээ.
2 САРЫН 12–18
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 14, 15
«Цөөхөн хүнээр хоол өгүүлдэг»
(Матай 14:16, 17) Харин Есүс: «Эндээ байг. Та нар тэдэнд идэх юм өг» гэхэд 17 шавь нар нь: «Бидэнд таван талх, хоёр загаснаас өөр юу ч алга» гэв.
Цөөн хүнээр хоол өгүүлдэг
2 Есүс тэднийг хараад ихэд өрөвдөв. Тэгээд өвчтэй нэгнийг эдгээж, Бурхны Хаанчлалын талаар олон зүйлийг заалаа. Орой ч болжээ. Хурсан олныг ойр хавийн гацаа руу явуулбал тэд өөрсдөдөө хоол хүнс худалдаж авна хэмээн шавь нарыгаа хэлэхэд Есүс: «Та нар тэдэнд идэх юм өг» гэлээ. Багшийгаа ингэж хэлсэнд шавь нар нь гайхаж орхив. Учир нь тэдэнд таван талх, хоёр жижиг загаснаас өөр юу ч байсангүй.
(Матай 14:18, 19) Есүс: «Байгаагаа аваад ир» гэлээ. 19 Тэгээд зүлгэн дээр суухыг олон түмэнд хэлээд таван талх, хоёр загасыг авч тэнгэр өөд харан залбирав. Дараа нь талхыг хуваан шавь нартаа өгөхөд тэд хүмүүст тараажээ.
Цөөн хүнээр хоол өгүүлдэг
3 Есүс хурсан олныг энэрэн хайрласандаа нэгэн гайхамшиг үйлдлээ. Ганцхан энэ л гайхамшгийг сайн мэдээний дөрвөн номд дөрвүүлэнд нь бичсэн байдаг (Марк 6:35–44; Лук 9:10–17; Иох. 6:1–13). Есүс хүмүүсийг тавь, зуугаар нь зүлгэн дээр суулгахыг шавь нартаа тушаав. Залбирсныхаа дараа талх, загасыг хуваасан боловч хүмүүст өөрөө тараасангүй. Харин «шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өгчээ». Бүгд идэж цадсанаар үл барам, өчнөөн их хоол үлдэв. Энэ нь үнэхээр гайхмаар явдал байлаа! Есүс олон мянган хүнд цөөхөн хэдхэн шавиараа хоол өгүүлжээ.
(Матай 14:20, 21) Ингээд бүх хүн идэж цаджээ. Үлдэгдлийг нь цуглуулахад 12 сагс дүүрэв. 21 Тэнд хүүхэд эмэгтэйчүүдээс гадна 5 000 орчим эрэгтэй байсан юм.
nwtsty Мт 14:21-ийн тайлбар
хүүхэд эмэгтэйчүүдээс гадна: Зөвхөн Матай энэ гайхамшгийн талаар бичихдээ хүүхэд, эмэгтэйчүүдийг дурдсан. Гайхамшгаар хоол идсэн хүмүүсийн нийт тоо нь 15 000 хол давсан байж болох юм.
Цөөн хүнээр хоол өгүүлдэг
МЭ 32 ОНЫ Дээгүүр өнгөрөх баярын өмнөхөн ийм нэгэн явдал болжээ (Матай 14:14–21-ийг уншина уу). Галил нуурын хойд эрэг дээрх Бетсайд тосгоноос холгүй орших зэлүүд газар үй олон хүний дунд Есүс шавь нарынхаа хамт сууж байлаа. Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна 5 000 орчим эрчүүд цугларчээ.
Эрдэнэс хайх нь
(Матай 15:7–9) Хоёр нүүртэй хүмүүс ээ, Исаиа та нарын талаар онож хэлжээ. 8 Исаиа: “Энэ ард түмэн намайг аман дээрээ хүндэлдэг боловч үнэндээ хайрладаггүй. 9 Тэд хүний тушаалыг миний үг мэтээр заадаг учир намайг дэмий хоосон шүтдэг” гэж зөгнөсөн» хэмээгээд
nwtsty Мт 15:7-ын тайлбар
Хоёр нүүртэй хүмүүс: Хипокритес гэдэг грек үг нь дуу хоолойг чанга болгодог баг өмсөж тоглодог Грекийн (хожим нь Ромын) жүжигчдийг анх хэлдэг байсан. Яваандаа энэ үгээр жинхэнэ бодол санаа, зан чанараа нуудаг, дүр эсгэдэг хүнийг зүйрлэн хэлдэг болжээ. Энэ зүйлд Есүс иудейн шашны удирдагчдыг «хоёр нүүртэй хүмүүс» гэж хэлжээ (Мт 6:5, 16).
(Матай 15:26) Есүс: «Хүүхдийнхээ талхыг гөлгөндөө хаяж өгөх нь буруу» гэж хариулахад
nwtsty Мт 15:26-ын тайлбар
Хүүхдийнхээ ... гөлгөндөө: Мосегийн хуульд нохой бузар амьтан байсан учраас Библид заримдаа доромжилсон утгаар бичсэн байдаг (Ле 11:27; Мт 7:6; Флп 3:2; Ил 22:15). Гэхдээ Есүсийн яриаг тэмдэглэсэн Марк (7:27) болон Матайн бичсэн номонд гардаг грек үг нь өхөөрдөм бяцхан, хөөрхөн жижигхэн нохойг хэлдэг ажээ. Энэ нь доромжилсон утга илэрхийлдэггүй. Энэ үгээр Есүс тэжээвэр амьтнаа өхөөрдөн дууддаг байсан иудей бус хүмүүсийн сэтгэлгээг илэрхийлсэн байж магадгүй. Израйлчуудыг «хүүхэдтэй», иудей бус хүмүүсийг «гөлөгтэй» зүйрлэсэн нь Есүс юуг түрүүлж хийх ёстойг илэрхийлэхийг хүссэн нь дамжиггүй. Хүүхэдтэй, нохойтой айл эхлээд хүүхдэдээ хоол өгдөг.
Библиэс унших
(Матай 15:1–20) Тэгтэл Иерусалимаас ирсэн фарисайчууд, хуулийн багш нар Есүст 2 «Таны шавь нар яагаад өвөг дээдсийн заншлыг зөрчдөг юм бэ? Жишээ нь, хоол идэхээсээ өмнө гараа угаахгүй юм» гэж хэлэв. 3 Есүс: «Та нар яагаад ёс заншлаасаа болж Бурхны тушаалыг зөрчдөг юм бэ? 4 Жишээ нь, “Эцэг эхээ хүндэл”, “Эцэг эхээ хараадаг хүнийг алах ёстой” гэж Бурхан тушаасан. 5 Гэтэл та нар: “Хэрэв хүн: «Байгаа бүхнээ бэлэг болгон Бурханд өргөсөн тул танд тусалж чадахгүй нь» гэж хэлбэл 6 эцэг эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Ингэж та нар ёс заншлаараа Бурхны үгийг хүчингүй болгосон. 7 Хоёр нүүртэй хүмүүс ээ, Исаиа та нарын талаар онож хэлжээ. 8 Исаиа: “Энэ ард түмэн намайг аман дээрээ хүндэлдэг боловч үнэндээ хайрладаггүй. 9 Тэд хүний тушаалыг миний үг мэтээр заадаг учир намайг дэмий хоосон шүтдэг” гэж зөгнөсөн» хэмээгээд 10 ойр хавьд нь байсан хүмүүсийг өөр лүүгээ дуудаад «Сонсоод ухаарагтун. 11 Аманд ордог юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гардаг юм бузарладаг» гэлээ. 12 Тэгтэл шавь нар нь ирээд «Фарисайчууд үгийг тань сонсоод дургүйцсэнийг та анзаарав уу?» гэхэд 13 Есүс: «Тэнгэрийн Эцэг минь тариагүй бүхнээ үндэстэй нь зулгаана. 14 Тэд тэгж л байг. Тэд бол сохор газарчид. Сохор хүн сохор хүндээ газарчилбал хоёулаа нүхэнд унана» гэж хариулав. 15 Тэгэхэд нь Петр: «Түрүүн ярьсан жишээгээ бидэнд тайлбарлаж өгөөч» гэхэд 16 Есүс: «Та нар бас одоо болтол ойлгоогүй юу? 17 Идэх юм амаар орж, гэдсээр дамжаад биеэс гадагшлан муу усны хоолой руу хаягддагийг та нар мэдэхгүй гэж үү? 18 Харин амнаас гардаг юм зүрх сэтгэлээс гардаг. Ийм юм хүнийг бузарладаг. 19 Жишээ нь, хорон санаа, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал үг, доромжлол зүрх сэтгэлээс гардаг. 20 Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаахгүй идлээ гээд бузар болохгүй.
2 САРЫН 19–25
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 16, 17
«Таны үзэл бодол хэнийхтэй адил бэ?»
(Матай 16:21, 22) Иерусалимд очихлоор нь ахлагчид, ахлах тахилчид, хуулийн багш нар хавчиж, алуулах бөгөөд гурав дахь өдөр нь Бурхан өөрийг нь амилуулахыг тэр үеэс Есүс шавь нартаа тайлбарлаж эхэлжээ. 22 Тэгэхэд Петр хажуу тийш нь аваачаад «Эзэн, та өөрийгөө бодооч. Ийм юм танд хэзээ ч тохиолдохгүй» гэж зэмлэж эхлэв.
Нөхрүүд ээ, Тэргүүн Есүсээ дуурайгтун
17 Бас нэг удаа Есүс Иерусалим руу явж, «ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо» элч нартаа ярьжээ. Тэгэхэд нь Петр Есүсийг хажуу тийш нь татаж: «Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй» гэж зэмлэсэн. Тэрбээр багшийгаа гэсэндээ ийм бодлогогүй үг хэлсэн нь лавтай. Тиймээс алдааг нь засах хэрэгтэй байлаа. Тэгээд Есүс Петрт: «Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурхны юмыг бус, харин хүнийхийг л боддог» гэж хэлжээ (Матай 16:21–23).
(Матай 16:23) Харин Есүс Петрээс харц буруулж «Надаас холд, Сатан аа! Чи надад саад болж байна. Яагаад гэвэл чи Бурхныхаар бус, хүний боддогоор бодож байна» гэж хэлэв.
Сонор сэрэмжтэй бай! Сатан таныг залгихыг хүсдэг
16 Еховад идэвхтэй үйлчилдэг хүмүүсийг ч Сатан мунхруулах чадалтай. Жишээ нь, Есүс удахгүй алуулах гэж байгаагаа шавь нартаа хэлэхэд юу болсныг аваад үзье. Элч Петр түүнийг хажуу тийш нь авч гараад «Та өөрийгөө бодооч. Танд ийм юм яасан ч тохиолдохгүй» (ШЕ) гэж хэлэхдээ муу санаа өвөрлөөгүй нь ойлгомжтой. Харин Есүс хариуд нь «Миний араас зайл, Сатан аа!» хэмээн эрс шийдэмгий хэлдэг (Мат. 16:22, 23). Петрийг яагаад «Сатан» гэсэн бэ? Яагаад гэвэл удахгүй юу болох гэж байгааг Есүс мэдэж байсан. Амиа тахил болгон өргөж, Диаволын худалчийг батлах цаг дөхөж байв. Ийм эгзэгтэй үед Есүс «өөрийгөө бодох» учиргүй байлаа. Хэрэв сонор сэрэмжээ алдсан бол Сатан ямар их баярлах байсан бол оо!
17 Бид бас өнөөгийн ертөнцийн төгсгөл ойртсон эгзэгтэй үед амьдарч байна. Сатан биднийг энэ ертөнцөд амжилт олохын төлөө үхэн хатан яваасай, «өөрийгөө бодож» сонор сэрэмжээ алдаасай гэж хүсдэг. Та тийм урхинд битгий ороорой! Харин ч «сонор сэргэг байгаарай» (Мат. 24:42). Төгсгөл болох хаа байсан юм бэ гэх юм уу хэзээ ч болохгүй гэсэн Сатаны худал суртал ухуулгад бүү итгээрэй.
(Матай 16:24) Тэгээд Есүс шавь нартаа «Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо үүрч, намайг үргэлж дага.
Явж, хүмүүст баптисм хүртээн, шавь болгогтун
9 Есүсийн жишээг дуурайн, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Есүс шавь нартаа: «Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа [«тарчлаах шонгоо», ШЕ] үүрч, Намайг [«үргэлж», ШЕ] дага» хэмээжээ (Матай 16:24). Бидний хангавал зохих гурван шаардлагыг Есүс энд онцолсон байна. Нэгдүгээрт, «өөрийгөө үгүйсгэх» буюу амин хувийн болон махан биеийн хүсэл сонирхлоо огоорч, Бурхны зөвлөгөө санамж, удирдлага зааврыг хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт, «тарчлаах шонгоо үүрэх». Есүсийн үед тарчлаах шон олны өмнө шившиг болох, зовлон зүдүүр эдлэхийг бэлэгддэг байжээ. Христианууд бид сайн мэдээний төлөө зовохоо ойлгодог (2 Тимот 1:8). Ертөнцийнхөн биднийг элэглэн шоолох юм уу зэмлэн буруушаадаг байж болох ч, бид Бурханд таалагддаг гэдгээ мэддэг тул Христийн адилаар, «гутамшгийг» үл тоон, баяр баясгалантай байдаг (Еврей 12:2). Гуравдугаарт, бид Есүсийг «үргэлж» дагадаг (Дуулал 73:26; 119:44; 145:2).
Эрдэнэс хайх нь
(Матай 16:18) Чи бол Петр. Би хурлаа энэ хадан дээр байгуулах бөгөөд түүнийг Булшны хаалганууд дийлэхгүй.
nwtsty Мт 16:18-ын тайлбар
Чи бол Петр ... энэ хадан дээр: Эр хүйсийг заадаг петрос гэдэг грек үг нь «хад, чулуу» гэсэн утгатай. Энд бичсэн үг Есүсийн Симонд өгсөн грек нэр бөгөөд оноосон нэр (Петр) юм (Ёох 1:42). Эм хүйсийг заадаг петра нь «хад» гэж орчуулагддаг бөгөөд хатуу чулуулаг, хадан хясаа, эсвэл том хад гэсэн утгатай. Энэ грек үг Мт 7:24, 25; 27:60; Лу 6:48; 8:6; Ро 9:33; 1 Ко 10:4; 1 Пе 2:8-д бас гардаг. Петр өөрөө Есүсийг эртнээс зөгнөж байсан, Бурхны сонгосон «булангийн гол чулуу» гэж 1 Пе 2:4–8-д бичсэн учраас өөрийгөө Есүсийн байгуулах хурлын суурь болно гэж бодоогүй нь лавтай. Түүнчлэн элч Паул Есүсийг «суурь», бэлгэдлийн «хад» гэсэн байдаг (1 Ко 3:11; 10:4). Тиймээс Есүс үгээр тоглож «Хад гэсэн утгатай Петр гэгддэг чи Христийн дагалдагчдын хурлын суурь болох “энэ хад” буюу Христ хэн болохыг таньсан» гэсэн утгаар хэлсэн нь дамжиггүй.
хурлаа: Грек үг эклесиа энд анх удаа гардаг. Энэ нь «гадагш» гэсэн утгатай эк, «дуудах» гэсэн утгатай калео гэдэг хоёр грек үгнээс гаралтай. Энэ нь онцгой нэг зорилго юм уу үйл ажиллагааны төлөө дуудагдсан, цуглуулагдсан хүмүүсийг бүлгээр нь хэлдэг. Хам сэдвийг нь авч үзвэл Есүс энд Христийн тослогдсон дагалдагчдаас бүрддэг хурал үүсгэн байгуулахыг зөгнөсөн аж. Христийн тослогдсон дагалдагчид «баригдаж байгаа [бэлгэдлийн] барилгын амьд чулуунууд» юм (1 Пе 2:4, 5). Бурхны сонгосон Израйлын ард түмнийг нийтэд нь «чуулган» буюу хурал гэсэн бол уг еврей үгийг «Септуагинт»-д эклесиа гэж олон удаа хөрвүүлсэн байдаг (Ху 23:3; 31:30). Мөн түүнчлэн, «харанхуйгаас гаргаж» ертөнцөөс «сонгосон» Христийн дагалдагчдыг «Бурхны хурал» гэдэг (1 Пе 2:9; Ёох 15:19; 1 Ко 1:2).
(Матай 16:19) Би чамд тэнгэрийн Хаант төрийн түлхүүрүүдийг өгнө. Газар дээр чи юуг цоожилно, тэр нь тэнгэрт аль хэдийн цоожлогдсон байна, чи юуг нээнэ, тэр нь тэнгэрт аль хэдийн нээгдсэн байна» гэж хэлэв.
nwtsty Мт 16:19-ийн тайлбар
тэнгэрийн Хаант төрийн түлхүүрүүдийг: Библийнхээр бол, бодит ч бай, бэлгэдлийн утгаар ч бай түлхүүр авсан нь тодорхой хэмжээний эрх мэдэлтэй болсныг хэлдэг (Ш.дээ 9:26, 27; Ис 22:20–22). Тийм учраас «түлхүүр» гэдэг үг нь эрх мэдэл ба хариуцлагыг бэлгэддэг болсон. Петр авсан «түлхүүрүүдийг» ашиглан иудейчүүдэд (Үй 2:22–41), самаричуудад (Үй 8:14–17), харь үндэстнүүдэд (Үй 10:34–38) Бурхны агуу хүчийг авах боломжийг нээж өгсөн. Тэд тэнгэрийн Хаант төрд багтах найдвартай болсон.
Библиэс унших
(Матай 16:1–20) Фарисайчууд, садукайчууд Есүсийг сорьж Бурхнаас ирснээ батлан гайхамшиг үйлд хэмээн шаарджээ. 2 Тэгэхэд нь Есүс: «Орой болоход та нар: “Тэнгэр улаан байна. Тэнгэр сайхан болох нь” гэдэг. 3 Өглөө болоход “Тэнгэр улаан боловч бүрхэг байна. Өнөөдөр хүйтэрч, бороо орох нь” гэдэг. Та нар тэнгэр ямар байхыг шинжиж чаддаг. Харин цаг үеийн шинж тэмдгийг ойлгодоггүй. 4 Бузар муу, завхай үеийнхэн гайхамшиг үзэх гэдэг. Гэхдээ зөнч Ионагийн үзсэн гайхамшгаас өөр гайхамшгийг тэдэнд үзүүлэхгүй» гэж хэлээд тэднийг орхин явав. 5 Есүсийн шавь нар нуурын нөгөө тал руу явахдаа талх авахаа мартжээ. 6 Есүс тэдэнд «Сонор сэрэмжтэй байж, фарисайчууд, садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил» гэж хэлэв. 7 Тэгэхэд шавь нар: «Бид талх аваагүй юм байна шүү дээ» гэж хоорондоо ярилцав. 8 Есүс үүнийг мэдээд «Бат итгэлгүй хүмүүс ээ, та нар талхгүй гэж ярилцаж байна уу? 9 Та нар одоо болтол ойлгохгүй байна уу? Эсвэл 5 000 эрэгтэйд таван талх өгөөд үлдэгдлийг нь цуглуулахад хэдэн сагс дүүрснийг, 10 бас 4 000 эрэгтэйд долоон талх өгөхөд үлдсэн талх нь хэдэн том сагс болсныг мартаа юу? 11 Талхны тухай хэлээгүйг минь яагаад ойлгосонгүй вэ? Фарисайчууд, садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил» гэж хэлжээ. 12 Тэгэхэд нь л талхны хөрөнгөний талаар яриагүй, харин фарисайчууд, садукайчуудын сургаалаас болгоомжил гэж хэлснийг нь шавь нар ойлгожээ. 13 Есүс, Цезариа Филипийн нутагт ирээд шавь нараасаа «Хүний Хүүг хүмүүс хэн гэж байна вэ?» гэж асуухад 14 «Зарим хүн баптисм хүртээгч Ёохан гэдэг. Зарим нь Елиа гэдэг. Иеремиа юм уу зөнчдийн нэг гэх нь ч бий» гэж хариулжээ. 15 «Харин та нар намайг хэн гэх вэ?» гэж асуухад нь 16 Симон Петр: «Та бол Христ, амьд Бурхны Хүү» гэж хариулав. 17 Тэгэхэд нь Есүс: «Ионагийн хүү Симон оо, үүнийг чамд хүн бус, тэнгэрт байдаг миний Эцэг илчилсэнд чи баярлах хэрэгтэй. 18 Чи бол Петр. Би хурлаа энэ хадан дээр байгуулах бөгөөд түүнийг Булшны хаалганууд дийлэхгүй. 19 Би чамд тэнгэрийн Хаант төрийн түлхүүрүүдийг өгнө. Газар дээр чи юуг цоожилно, тэр нь тэнгэрт аль хэдийн цоожлогдсон байна, чи юуг нээнэ, тэр нь тэнгэрт аль хэдийн нээгдсэн байна» гэж хэлэв. 20 Тэгээд өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэхгүй байхыг тэдэнд хатуу анхааруулжээ.
2 САРЫН 26—3 САРЫН 4
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 18, 19
«Өөрөө бүдрэх юм уу бусдыг бүдрүүлэхээс сэрэмжлээрэй»
(Матай 18:6, 7) Харин надад итгэдэг балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгээр нүгэл үйлдүүлсэн хүний хувьд илжигний эргүүлдэг тээрмийн чулууг хүзүүнээсээ зүүлгээд тэнгисийн гүнд хаягдсан нь дээр. 7 Бусдаар нүгэл үйлдүүлдэг энэ дэлхийн хүмүүс зовно! Тийм хүмүүс байх нь зайлшгүй. Гэхдээ тэд зовно!
nwtsty Мт 18:6, 7-гийн тайлбар
илжигний эргүүлдэг тээрмийн чулууг: Эсвэл «тээрмийн том чулууг». Үгч., «илжигний тээрмийн чулууг». Ийм тээрмийн чулуу нь 1.2–1.5 метрийн диаметртэй, их хүнд учраас илжгээр эргүүлэх ёстой байжээ.
Бусдаар нүгэл үйлдүүлдэг: Үгч., «бүдрүүлдэг зүйл». Скандалон гэсэн грек үг нь уг нь урхи занга гэсэн утга илэрхийлдэг гэж үздэг. Гэхдээ урхины нэг хэсэг буюу өөш тогтоодог модыг хэлдэг гэж үздэг хүмүүс ч бий. Энэ үгийн утга илүү өргөн хүрээтэй болж, хүнийг бүдрүүлдэг ямар ч саадыг хэлдэг болжээ. Энэ нь бэлгэдлийн утгаар, хүнийг буруу замаар оруулдаг, ёс суртахууны хувьд бүдрүүлэх буюу алдаа гаргуулдаг, эсвэл нүгэл үйлдүүлдэг үйл хэрэг юм уу нөхцөл байдлыг хэлдэг. Мт 18:8, 9-д «болж нүгэл үйлдвэл» гэж орчуулсан скандализо гэдэг үйл үгийг ч «урхи занга болбол, нүгэл үйлдүүлбэл» гэж орчуулж болдог.
nwtsty үзүүлэн таниулах материал
Тээрмийн чулуу
Тариа нунтаглах болон чидун жимс шахаж тос гаргахын тулд тээрмийн чулуу хэрэглэдэг байжээ. Зарим нь жижиг учраас гараар эргүүлэх боломжтой байсан ч зарим нь их том байсан учраас амьтнаар эргүүлүүлэх хэрэгтэй байсан. Филистчүүд Самсоноор тээрмийн чулууг хүчээр эргүүлүүлсэн нь үүнтэй төстэй том чулуу байсан бололтой (Шү 16:21). Амьтнаар эргүүлдэг тээрмийн чулуу зөвхөн Израйлд биш Ромын эзэнт гүрний нутгуудад түгээмэл байсан.
Дээд болон доод тээрмийн чулуу
Энд гарч байгаа тээрмийн чулууг илжиг гэх мэтийн амьтнаар эргүүлдэг байсан бөгөөд тариа нунтаглах юм уу чидун бяцлах зорилгоор хэрэглэдэг байжээ. Дээд тээрмийн чулууны диаметр нь 1.5 метр байв. Суурь болдог доод тээрмийн чулуу нь түүнээс бүр том байжээ.
(Матай 18:8, 9) Тиймээс гар эсвэл хөлөөсөө болж нүгэл үйлдвэл тасдаж хая. Хоёр гар, хоёр хөлтэйгөө мөнх гал руу хаягдсанаас өрөөсөн гар, өрөөсөн хөлтэйгөө амьд үлдэх нь дээр. 9 Бас нүднээсээ болж нүгэл үйлдвэл ухаж аваад хая. Хоёр нүдтэйгээ галт Гехеннад хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээ амьд үлдэх нь дээр.
nwtsty Мт 18:9-ийн тайлбар
Гехеннад: «Хинномын хөндий» гэсэн утгатай еврей үг гехинном гэсэн үгнээс гаралтай. Энэ хөндий Иерусалимын баруун ба өмнөд зүгт байсан (бүс хэсэг 16 «Иерусалим ба түүний эргэн тойрон»-ыг үзнэ үү). Есүсийн үед энэ хөндийд хог шатаадаг байсан болохоор «Гехенна» нь бүрмөсөн устгагдахын бэлгэдэл юм.
Библийн үгийн тайлбар
Гехенна
Эртний Иерусалимын баруун урд зүгт байсан Хинномын хөндийг грекээр хэлсэн нь (Ие 7:31). Уг газар нь цогцос хаядаг газар болох тухай зөгнөлийн утгаар хэлсэн байдаг (Ие 7:32; 19:6). Мал амьтан, хүнийг Хинномын хөндийд амьдаар нь шатаах юм уу тамлан зовоодог байсан гэх баримт байдаггүй. Тиймээс хүнийг галд шатааж үүрд тамладаг, үл үзэгдэх газрын бэлгэдэл байж таарахгүй. Харин Есүс болон шавь нар нь Гехеннагаар «хоёр дахь үхлээр» шийтгэх буюу бүрмөсөн устгахыг бэлгэддэг байсан (Ил 20:14; Мт 5:22; 10:28).
(Матай 18:10) Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгийг нь ч бүү басамжил. Учир нь тэдний тэнгэрийн элчүүд тэнгэр дэх миний Эцгийн нүүрийг үргэлж харж байдаг юм.
nwtsty Мт 18:10-ын тайлбар
миний Эцгийн нүүрийг үргэлж харж байдаг: Эсвэл «миний Эцэгт үргэлж бараалхдаг». Тэд Бурханд бараалхдаг учраас зөвхөн сүнсэн бүтээл Бурхны нүүрийг харж чаддаг (Ег 33:20).
w10 11/1 16
Сүнсэн бүтээлүүд бидэнд нөлөөлдөг
Есүсийн хэлснээр тэнгэрийн элчүүд хүмүүсийн Бурхантай тогтоосон харьцаатай хамаатай үүрэг хүлээдэг. Тиймээс Есүс шавь нартаа бусдаар нүгэл үйлдүүлэхгүй байхыг анхааруулан «Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгийг нь ч бүү басамжил. Учир нь тэдний тэнгэрийн элчүүд тэнгэр дэх миний Эцгийн нүүрийг үргэлж харж байдаг юм» гэж хэлжээ (Матай 18:10). Энэ нь Есүсийн дагалдагч хүн нэг бүр дээр хамгаалах тэнгэрийн элч томилогдсон гэсэн утгатай үг биш юм. Харин Бурхантай ойрхон ажилладаг тэнгэрийн элчүүд Христийн дагалдагчдын хурлын гишүүдэд их санаа тавьдаг гэсэн утгатай аж.
Эрдэнэс хайх нь
(Матай 18:21, 22) Тэгтэл Петр ирээд «Эзэн, ах дүү минь миний эсрэг нүгэл үйлдвэл би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?» гэж асуухад Есүс: «Долоон удаа биш, 77 удаа» гэж хариулав.
nwtsty Мт 18:22-ын тайлбар
77 удаа: Үгч., «дал дахин долоон удаа». Энэ грек үгийг «70 болон 7» (77 удаа) болон «70-ыг үржүүлэх нь 7» (490 удаа) гээд аль алинаар нь ч ойлгож болдог. Эх 4:24-ийн «Септуагинт» орчуулгад гардаг ижил үг нь еврей хэлний «77 удаа» гэсэн үгийг орчуулсан бөгөөд, энэ нь «77 удаа» гэсэн орчуулгыг дэмждэг. Үүнийг алинаар нь ч ойлгосон, долоо гэдэг үгийг давтаж хэлсэн нь «хязгааргүй» гэсэн санаа илэрхийлдэг. Петрийн хэлсэн долоог далан долоо болгосон нь бусдыг уучлахад хязгаар байх ёсгүйг Есүс дагалдагчдадаа хэлэх гэснийх ажээ. Эсрэгээр Вавилоны Талмудыг (Yoma 86b) үзвэл «Хэрвээ хүн нэг, хоёр, гурав дахь удаа нүгэл үйлдсэн бол уучлагдана. Дөрөв дэх удаа нь уучлагдахгүй» гэсэн байдаг.
(Матай 19:7) Тэгтэл фарисайчууд: «Тэгвэл эхнэртээ салсныг гэрчилсэн бичиг өгөөд салахыг Мосе яагаад тушаасан юм бэ?» гэхэд
nwtsty Mt 19:7-гийн тайлбар
салсныг гэрчилсэн бичиг: Салахыг бодож буй эрэгтэй хүнээс хууль ёсны бичиг баримт бэлдэхийг шаардсаныг, бас ахмад хүмүүстэй зөвлөхийг шаардсан байж болохыг үзвэл иймэрхүү зүйлийг шийдэхдээ нухацтай бодох боломжийг Мосегийн хууль олгожээ. Хуулийн цаад санаа нь сэтгэл хөдлөлдөө автан яаран салахаас сэргийлэх зорилготойгоос гадна эмэгтэй хүний эрхийг тодорхой хэмжээгээр, хууль ёсоор хамгаалах гэснийх юм (Ху 24:1). Гэхдээ Есүсийн үед шашны удирдагчид салалтыг амархан болгосон. I зууны түүхч Иосеф ч эхнэрээсээ салсан фарисай хүн байсан бөгөөд «ямар ч шалтгаанаар (тэдгээр шалтгааны олонхи нь эрэгтэйгээс гардаг)» салж болдог байсан.
nwtsty үзүүлэн таниулах материал
Салалтын бичиг
МЭ 71 юм уу 72 оны энэ салалтын бичиг арамей хэлээр бичигдсэн. Иудейн цөлийн Вади Мүраббаатын хойд хэсэгт байдаг хатсан голын эргээс олдсон. Иудейчүүдийн бослогын 6 дахь жилд Наксаны хүү Ёосеф нь Масада хотод амьдардаг Ёонатаны охин Мириамаас салсан хэмээн энд бичсэн байжээ.
Библиэс унших
(Матай 18:18–35) Газар дээр та нар юуг цоожилно, тэр нь тэнгэрт аль хэдийн цоожлогдсон байна, та нар юуг нээнэ, тэр нь тэнгэрт аль хэдийн нээгдсэн байна» гэж хэлэв. 19 Би бас дахиж батлан хэлье. Хэрэв дэлхийд байгаа та нарын хоёр нь ямар нэг чухал зүйлийг санал нэгтэй гуйвал тэнгэр дэх миний Эцэг биелүүлж өгнө. 20 Учир нь миний нэрээр хоёр юм уу гурван хүн цуглавал би тэдэнтэй хамт байна» гэж хэлэв. 21 Тэгтэл Петр ирээд «Эзэн, ах дүү минь миний эсрэг нүгэл үйлдвэл би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?» гэж асуухад 22 Есүс: «Долоон удаа биш, 77 удаа» гэж хариулав. 23 «Бурхны Хаант төрийг боолуудаасаа зээлээ буцааж авахыг хүссэн хаантай зүйрлэж болох юм. 24 Хаан зээлүүлсэн мөнгөө хурааж эхлэв. Тэгээд 10 000 талантын өртэй нэг хүнийг дуудан ирүүлжээ. 25 Гэвч тэр хүнд өрөө төлөх юм байгаагүй учир түүнийг эхнэр хүүхдүүд болон байгаа юмтай нь зарж өрийг нь барагдуулахыг хаан тушаав. 26 Тэгтэл боол сөхрөн унаж “Та хүлээгээч. Би өрөө бүгдийг нь төлнө” гэж гуйсанд 27 хаан өрөвдөж, өрнөөс нь хэлтрүүлж, боолыг явуулжээ. 28 Гэтэл өнөөх боол гадагш гарч, өөрт нь 100 денарын өртэй боолыг олоод барьж аван багалзуурдаж “Өрөө төл” гэлээ. 29 Нөгөө боол сөхрөн унаж “Хүлээгээч. Би өрөө төлнө” гэж гуйсан боловч 30 огт тоолгүй өрөө төлтөл нь шоронд хориулжээ. 31 Энэ явдлыг харсан бусад боол их харамсав. Тэгээд явж болсон бүх явдлын талаар хаанд дуулгажээ. 32 Хаан өнөөх боолыг авчруулаад “Хорон муу боол оо, чамайг гуйсан болохлоор би бүх өрнөөс чинь хэлтрүүлсэн. 33 Би чамайг өршөөсөн шиг чи ч бас найз боолоо өршөөх ёстой байсан бус уу?” гэжээ. 34 Ингээд уурлан хилэгнэсэн хаан боолыг өрөө төлж дуустал нь хориулахаар шоронгийн харгалзагчдад тушаасан ажээ. 35 Хэрэв та нар ах дүүгээ чин зүрхнээсээ уучлахгүй бол тэнгэр дэх миний Эцэг та нарыг уучлахгүй» хэмээн ярьж өгөв.