50-р дуу
Хайрын Бурхныг дууриая
1. Аавын сэтгэлтэй, ариун хайрын Бурхан
Бид бүгдэд
Бид бүгдэд
Агуу хайраараа амин зүрхний Хүүгээ
Бидэнд өгсөн
Бидэнд өгсөн
Бурхнаа бид дууриан бүгдийг энэрч хайрлая
Хайраар үүрд замнаж хэзээд сайныг үйлдье
Эв нэгдлийн замаар итгэл нэгтэй явъя
Бурхан бол хайр
Бидний Бурхан–хайр
2. Халуун хайраараа Эцэг Бурхнаа дууриан
Ах дүүдээ
Ах дүүдээ
Хайрын үйлсээрээ тус дэм болохын төлөө
Сэтгэл гаргая
Сэтгэл гаргая
Үүрдийн хайраараа уучилж өршөөе, нэгнээ
Үнэн зүрхнээсээ үргэлж хичээн үйлчилье
Өршөөлт Бурхныхаа алдрыг тусгаж явъя
Бусдыг хайрлая
Ах дүүгээ хайрлая
3. Хайраар хөтлөгдөн Бурхнаа алдаршуулъя
Өнө мөнхөд
Өнө мөнхөд
Хамгаас төгс хуулий нь зүрхэндээ нандигнаж
Үнэнч үйлчилье
Үнэнч үйлчилье
Хосгүй дээд нэрий нь хотол олонд магтъя
Аз жаргалд хүргэх сайн мэдээг тунхаглая
Агуу Бурхандаа насан туршдаа үйлчилье
Хайраар замная
Чин хайраар замная
(Бас Ром 12:10; Еф. 4:3; 2 Петр 1:7-г үзнэ үү).