Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • зс хичээл 2 х. 5
  • Ярианы хэлээр ярих

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ярианы хэлээр ярих
  • Унших, зааж сургахыг анхаарч байгаарай
  • Ижил төстэй материал
  • Урам зоригтой ярих
    Унших, зааж сургахыг анхаарч байгаарай
  • Итгэлтэй ярих
    Унших, зааж сургахыг анхаарч байгаарай
  • Санаа тавьж, элэгсэг дотно ярих
    Унших, зааж сургахыг анхаарч байгаарай
  • Сэтгэлийг нь хөдөлгөх
    Унших, зааж сургахыг анхаарч байгаарай
Илүү дэлгэрэнгүй харах
Унших, зааж сургахыг анхаарч байгаарай
зс хичээл 2 х. 5

ХИЧЭЭЛ 2

Ярианы хэлээр ярих

Заасан Библийн зүйл

2 Коринт 2:17

ТОВЧ АГУУЛГА: Өөрийн үгээр чин сэтгэлээсээ яривал сонсогчдодоо санаа тавьж, яриагаа чухалд үзэж байгаагаа харуулна.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Залбирч байгаад сайн бэлдэх. Өөртөө биш яриандаа хамаг анхаарлаа хандуулж, сандрахгүй байхад туслахыг гуйн залбираарай. Ярианыхаа гол санаануудыг тогтоогоорой. Ном хэвлэл дээр байгааг үг үсэггүй давтахын оронд өөрийн үгээр хэлээрэй.

    Хэрэгжүүлэх арга

    Библи юм уу ном хэвлэлээс уншихаар бол түгдрэхгүй уншдаг болтлоо сайн бэлдээрэй. Хүний хэлсэн үгийг уншихдаа сэтгэлийг нь илэрхийлээрэй. Гэхдээ сүржин уншиж болохгүй.

  • Чин сэтгэлээсээ ярих. Ярьж байгаа зүйл тань сонсогчдод яагаад хэрэгтэй вэ гэдгийг санаж тэдэнд анхаарал тавиарай. Ингэвэл санаа тавьж байгаа тань таны биеэ авч явах байдал, дохио зангаа, нүүр царайны хувирлаас мэдэгдэнэ.

    Хэрэгжүүлэх арга

    Ярианы хэлээр ярихыг хэтэрхий чөлөөтэй, хааш яаш ярихтай андуурч болохгүй. Ярьж байгаа зүйлдээ нухацтай хандаж үгээ зөв, тод дуудаж хэлээрэй.

  • Сонсогчид руугаа харах. Эвгүй сэтгэгдэл төрүүлэхээргүй бол сонсогчдынхоо нүд рүү харж яриарай. Илтгэл тавихдаа сонсогчдыг нийтэд нь юм уу гүйлгэн харахын оронд хэсэг хугацаанд нэг сонсогч дээр харцаа тогтоогоорой.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах