Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүмх19 12 сар х. 1-6
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт—2019
  • Дэд гарчгууд
  • 12-Р САРЫН 2–8
  • 12-Р САРЫН 9–15
  • 12-Р САРЫН 16–22
  • 12-Р САРЫН 23–29
  • 12-Р САРЫН 30—1-Р САРЫН 5
«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт—2019
цүмх19 12 сар х. 1-6

«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

12-Р САРЫН 2–8

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЛЧЛЭЛ 7–9

«Еховагийн ивээх үй олон хүн»

it-1 997 ¶1

Үй олон хүн

Тэгвэл ийм нэг асуулт гарч байна. «Үй олон хүн» аврагдаж, дэлхий дээр амьдрах юм бол тэднийг «[Бурхны] сэнтий болон Хурганы өмнө зогсож байлаа» гэсэн нь юу гэсэн үг вэ? (Ил 7:9). Библид хэн нэгний өмнө «зогсох» гэдгээр хувь хүн юм уу бүлэг хүмүүс ивээл сайшаалд нь багтахыг хэлэх үе байдаг (Ду 1:5; 5:5; Су 22:29; Лу 1:19). Үүний яг өмнөх бүлэгт «Дэлхийн хаад, эрх мэдэлтнүүд, жанжнууд, баячууд, хүчтэнүүд, боол болон эрх чөлөөтэй бүх хүн» «сэнтийд залрагч Нэгний нүүр, Хурганы уур хилэнгээс» нуугдахыг оролдоно гээд «“тэдний уур хилэнгийн агуу өдөр болжээ. Хэн давж гарч чадах билээ?” гэцгээж байлаа» гэж бичсэн байдаг (Ил 6:15–17; Бас Лу 21:36-тай харьцуулна уу). Тиймээс «үй олон хүн» нь тэр уур хилэнгийн үед аврагдаж, Бурхан болон Хурганы сайшаалыг хүртэн «зогсох» хүмүүсээс бүрддэг бололтой.

it-2 1127 ¶4

Гамшиг

Иерусалимыг устсанаас 30 орчим жилийн дараа элч Ёохан бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтнээс бүрдсэн үй олон хүнийг дурдсан бөгөөд «тэд агуу их гамшгийг туулж ирсэн» гэж сонсжээ (Ил 7:13, 14). Үй олон хүн «агуу их гамшгийг туулсан» гэснээс харахад тэд уг гамшгийг эсэн мэнд давна гэдгийг мэдэж болно. Үүнийг Үйлс 7:9, 10-т гардаг үг баталдаг. Тэнд «Бурхан [Иосефийг] орхилгүй, бүх зовлонгоос нь гэтэлгэсэн» гэж бичсэн байдаг. Иосеф гэтэлгэгдсэн гэдэг нь тэр зовлонг зүгээр тэвчээд зогсохгүй бас эсэн мэнд давсан гэсэн утгатай.

it-1 996-997

Үй олон хүн

Тэд хэн бэ? Тэдний хэн болохыг илчлэх гол түлхүүрийг Илчлэл 7-р бүлгээс, бас түүнтэй холбоотой байж болох юмыг бичсэн өөр өөр зүйлээс олж болно. Илчлэл 7:15–17-д Бурхан «асраараа тэднийг бүрхэх» тухай, тэднийг «амийн усны булгууд руу залах» тухай, «тэдний нулимс бүрийг арчих» тухай бичсэн байдаг. Үүнтэй төстэй санаа Илчлэл 21:2–4-т байдаг. «Бурхны асар хүмүүсийн дунд байж» Бурхан «тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина», «Цаашид үхэл байхгүй болно» гэж бичсэн байдаг. «Шинэ Иерусалим» тэнгэрээс «бууж яваа» учраас энэ үзэгдэлд бичсэн зүйл тэнгэрт байгсад биш дэлхий дээр байгсад буюу хүн төрөлхтний зарим хүнтэй холбоотой.

Эрдэнэс хайх нь

re 115 ¶4

Бурхны Израйлыг тамгалах нь

4 Энэ дөрвөн тэнгэрийн элч хэн бэ? Тогтсон цаг нь болтол шийтгэлийг гүйцэтгэхгүй барьж байгаа Еховагийн дөрвөн бүлэг тэнгэрийн элчийг хэлсэн нь тодорхой. Эдгээр тэнгэрийн элч Бурхны уур хилэнгийн дөрвөн салхийг тавьж, баруун, зүүн, өмнөд, хойд зүгээс зэрэг үлээлгхэд асар их сүйрэл болно. Энэ нь эрт цагт еламчуудыг тарааж устгасан Еховагийн «дөрвөн салхитай» төстэй боловч бүр том хэмжээний сүйрэл байх юм (Иеремиа 49:36–38). Аммончуудыг устгасан Еховагийн «шуурганаас» хамаагүй их хүчтэй хар салхи байх болно (Амос 1:13–15). Дэлхий дээрх Сатаны байгууллагын ямар ч хэсэг Еховагийн уур хилэнгийн өдөр зогсож чадахгүй. Ехова захирах эрх мэдэлтэйгээ үүрд батална (Дуулал 83:15, 18; Исаиа 29:5, 6).

it-1 12

Абадон

Ёроолгүй нүхний тэнгэрийн элч Абадон гэж хэн бэ?

Гэхдээ Илчлэл 9:11-д гардаг «Абадон» бол «ёроолгүй нүхний тэнгэрийн элчийн» нэр юм. Энэ нэрийн грек хувилбар Аполон нь «Устгагч» гэсэн утгатай. 19-р зуунд зарим хүн энэ Библийн зүйлийг Веспасиан эзэн хаан, Мухаммед, бүр Наполеоныг хэлсэн зөгнөлийн утгатай гээд үүнийгээ батлах гэж оролдсон бөгөөд тэднийхээр бол энэ тэнгэрийн элч нь «Сатан» шиг нэгэн ажээ. Гэхдээ Илчлэл 20:1–3-т гардаг «ёроолгүй нүхний түлхүүртэй» тэнгэрийн элч нь «Сатан» шиг нэгэн биш, харин тэнгэрээс ирсэн Бурхны төлөөлөгч бөгөөд Сатаныг гинжлээд ёроолгүй нүхэнд хорино гэснийг анхаарах учиртай. «Тайлбарлагчийн Библи»-д («The Interpreter’s Bible») Илчлэл 9:11-ийн тухай тайлбарлан «Гэхдээ Абадон нь Сатаны тэнгэрийн элч биш, Бурхны тушаалын дагуу устгах ажил хийх Бурхны тэнгэрийн элч юм» гэж бичсэн байдаг.

Сая ярилцсан Еврей Судрын зүйлүүдэд Аваддон-ыг Шеол юм уу үхэлтэй зэрэгцүүлсэн байдаг. Илчлэл 1:18-д Христ Есүс «Би ... үүрд мөнх амьдарна. Үхэл болон Булшны түлхүүрүүд надад бий» гэж хэлдэг. Ёроолгүй нүхтэй холбоотой түүний чадварын тухай Лук 8:31-ээс мэдэж болно. Тэрбээр Сатаныг болон бүх юмыг устгах чадалтай нь Еврей 2:14-өөс тодорхой харагддаг. Тэнд тэмдэглэснээр Есүс «үхэл тарьсан нэгэн буюу Диаволыг үхлээрээ үгүй хийхийн» тулд мах цустай хүн болсон. Түүнийг Илчлэл 19:11–16-д Бурхны томилсон устгагч буюу ял гүйцэтгэгч гэсэн байдаг.

12-Р САРЫН 9–15

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЛЧЛЭЛ 10–12

«Хоёр гэрч алуулаад амилсан нь»

Эрдэнэс хайх нь

it-2 880-881

Хуйлмал ном

Бэлгэдлийн утгаар хэрэглэсэн нь. Библид «хуйлмал ном» гэдэг үгийг хэд хэдэн удаа бэлгэдлийн утгаар хэрэглэдэг. Езекиел Зехариа хоёрын хэн хэн нь хоёр талдаа бичээстэй хуйлмал номыг харсан. Ер нь хуйлаасын нэг талд л номыг бичдэг байсан. Хоёр талдаа бичээстэй гэдгээр энд бичсэн шүүх мэдээг их чухал, хүчтэй бөгөөд зайлшгүй биелнэ гэдгийг онцолсон бололтой (Езе 2:9—3:3; Зех 5:1–4). Илчлэл номд гардаг үзэгдэлд сэнтийд залрагч баруун гартаа хуйлмал номыг барьсан бөгөөд уг номыг долоон лацаар лацадсан учраас Бурхны Хурга лацыг нь салгатал юу бичигдсэнийг мэдэх аргагүй аж (Ил 5:1, 12; 6:1, 12–14). Дараа нь Ёохан өөрөө үзэгдэл дунд нэгэн хуйлмал номыг авч, түүнийг ид гэсэн тушаал авдаг. Ёохан түүнийг идэхэд чихэрлэг амттай байсан боловч ходоодыг нь хорсгосон. Уг хуйлмал ном нь дэлгээтэй бөгөөд лацдаагүй учраас ойлгомжтой байсан. Хуйлмал номд бичсэн зүйлийг мэдэх нь Ёоханд «чихэрлэг» байсан боловч, авсан тушаалын дагуу гашуун мэдээ тунхаглах хэрэгтэй болсон бололтой (Ил 10:1–11). Мөн түүнчлэн, Езекиел ч «гашуудал, уйлаан, зовлонгууд» бичигдсэн хуйлмал номыг авсан (Езе 2:10).

it-2 187 ¶7-9

Төрөх гэж өвдөх

Илчлэл номд бичсэнээр элч Ёохан «төрөх гэж өвдөж, шаналсандаа хашхирч байсан» тэнгэрийн нэгэн эмэгтэйг ер бусын аргаар харсан. «Хүү» төрсөн бөгөөд тэрбээр «бүх үндэстнийг төмөр таягаар хариулах» аж. Луу энэ хүүхдийг залгих гэж хичээсэн боловч Бурхан «хүүхдийг Бурхан болон Бурхны сэнтий рүү аваачив» (Ил 12:1, 2, 4–6). Бурхан энэ хүүхдийг өөр лүүгээ авчирсан нь хүүгээ гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг бололтой. Энэ нь эрт үед хүүхдийг төрөхөд эцэгт нь аваачиж өгөн хүлээн зөвшөөрүүлдэг байсан заншилтай тохирдог. Тиймээс «эмэгтэй» нь Христ болон ах дүү нарынх нь ээж болох «тэнгэрт байдаг Иерусалим» буюу Бурхны «эхнэр» юм (Гал 4:26; Ев 2:11, 12, 17).

Мэдээж Бурхны тэнгэрийн «эмэгтэй» төгс учраас жинхэнээсээ өвдөж хүүхэд төрүүлэхгүй биз ээ. Тиймээс төрөх гэж өвдөнө гэдгээр «эмэгтэй» нь хүүхдээ төрүүлэх цаг дөхөж байгааг ойлгохыг бэлгэддэг. Тэрбээр удахгүй хүүхдээ төрүүлнэ гэдгээ мэджээ (Ил 12:2).

Тэр хүү нь хэн юм бол? Тэр хүү «бүх үндэстнийг төмөр таягаар хариулах» байв. Дуулал 2:6–9-д Бурхны Мессиа Хаан энэ ажлыг хийнэ гэж зөгнөсөн. Гэхдээ Ёохан Есүсийг дэлхий дээр төрж, нас бараад, амилснаас нь хойш олон жилийн дараа энэ үзэгдлийг үзсэн. Тиймээс энэ үзэгдэл нь Бурхны Хүү Есүс Христийн гарт байдаг Мессиагийн Хаант төр байгуулагдахыг заасан бололтой. Христ үхэгсдээс амилж «Бурхны баруун талд суусан бөгөөд тэр цагаас хойш дайснуудыг нь хөл дор нь оруулах хүртэл хүлээж байгаа» (Ев 10:12, 13; Ду 110:1; Ил 12:10).

12-Р САРЫН 16–22

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЛЧЛЭЛ 13–16

«Аймшигт араатнуудаас бүү айгтун»

re 194 ¶26

Аймшигтай хоёр араатантай тэмцэх нь

26 Энэ араатан нь юу байж болох вэ? Англи-Америкийн эзэнт гүрэн юм. Энэ нь эхний араатны долоо дахь толгойтой адил боловч нэгэн онцгой үүрэг гүйцэтгэнэ! Үзэгдэлд энэ араатныг тусад нь харуулсан нь энэ араатан дэлхий дээр бие дааж янз бүрийн ажил хийнэ гэсэн утгатай. Бэлгэдлийн хоёр эвэртэй энэ араатан нь нэгэн цаг үед тус тусдаа байх боловч, бие биетэйгээ хамтран ажилладаг улс төрийн хоёр хүч юм. «Хурганых шиг» хоёр эвэртэй гэдгээр энэ араатан бүх дэлхийн дуурайвал зохих улс төрийн хөгжингүй хэлбэртэй бөгөөд түрэмгий биш, дөлгөөн юм шиг дүр эсгэдгийг илэрхийлдэг. Гэхдээ өөрийнх нь засгийн газрын хэлбэрийг хүлээн авдаггүй аливаа газарт дарамт үзүүлж, заналхийлж, бүр хүч хэрэглэх учраас «луу шиг» ярьдаг гэж хэлж болно. Энэ араатан Бурхны Хурганы тэргүүлдэг Бурхны Хаант төрд захирагдахыг уриалдаггүй, харин Сатан буюу лууны ашиг сонирхлын төлөө ажиллахыг уриалдаг. Бас эхний араатныг шүтэхэд хүргэдэг үндэсний хагарал, үзэн ядалтыг дэвэргэдэг.

re 195 ¶30-31

Аймшигтай хоёр араатантай тэмцэх нь

30 Түүхийг үзвэл, энэ хөрөг нь Англи-Америкийн санал болгож, дэмждэг байгууллага буюу анх Үндэстнүүдийн Холбоо гэсэн нэрээр гарч ирсэн байгууллага юм. Дараа нь Илчлэл номын 17-р бүлэгт энэ хөрөг нь өөр бэлгэ тэмдэг буюу амьтай, амьсгалдаг час улаан араатны хэлбэрээр, бие дааж гарч ирдэг. Олон улсын энэ байгууллага өөрийгөө хүн төрөлхтөнд амар тайван, аюулгүй байдлыг авчирч чадах цорын ганц байгууллага гэж бардамнан «ярьдаг». Гэхдээ үнэн хэрэгтээ гишүүн улс үндэстнүүдийн бие биеэ шүүмжилж, доромжилдог газар болсон. Бас өөрийнх нь эрх мэдэлд захирагддаггүй улс юм уу хүмүүсийг нийгмээс тусгаарлах юм уу аргагүй байдалд оруулна гэж заналхийлдэг. Үндэстнүүдийн Холбоо өөрийнх нь үзлийг баримталдаггүй улс орнуудыг хөөсөн удаатай. Агуу их гамшиг болоход араатны хөргийн зэвсэгт «эврүүд» нь сүйрүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ (Илчлэл 7:14; 17:8, 16).

31 Дэлхийн 2-р дайны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллага гэгдэх болсон араатны хөрөг бодит утгаар хүний амийг хөнөөж байна. Жишээ нь, 1950 онд Солонгосын дайнд оролцсон. НҮБ-ын арми Өмнөд Солонгосын цэргүүдтэй хамтран 1 420 000 орчим хойд солонгос болон хятад хүнийг алсан. Мөн түүнчлэн, 1960 оноос 1964 оны хооронд Конгод (Киншаса) идэвхтэй ажилласан. Түүнээс гадна, пап лам VI Павел болон II Иоанн Павел гэх зэргийн дэлхийн удирдагчид энэ хөргийг хүн төрөлхтний төлөө энх тайвныг тогтоох сүүлчийн найдвар гэж удаа дараа хэлсэн. Хэрвээ хүн төрөлхтөн энэ хөргийг шүтэхгүй бол сөнөнө гэж тэд мэтгэдэг. Ийнхүү тэд хөргийг дэмжих юм уу шүтдэггүй бүх хүнийг бэлгэдлийн утгаар үхэлд хүргэдэг (Дэд хууль 5:8, 9).

w09 2/15 4 ¶2

Илчлэл номын онцлох санаа—II

13:16, 17. «Худалдаж, худалдан авах» гэх мэтийн өдөр тутмын ажилд маань бэрхшээл тулгарч болзошгүй ч дарамтад ороод араатанд захирагдаж амьдрах ёсгүй. «Гар юм уу духан дээрээ тэмдэг тавиулах» нь үйл хэргээ араатнаар удирдуулах юм уу бодол санаагаа араатанд эзэмдүүлж байгаа хэрэг болно.

Эрдэнэс хайх нь

w09 2/15 4 ¶5

Илчлэл номын онцлох санаа—II

16:13-16. Бурхны уур хилэнгийн долоон аяга асгагдсан ч дэлхийн хаадыг ганхаж дайвалгүй Еховаг эсэргүүцэхэд хүргэхийн тулд зохиогдсон чөтгөрүүдийн суртал ухуулгыг «бузар үг» бэлгэддэг (Мат. 24:42, 44).

12-Р САРЫН 23–29

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЛЧЛЭЛ 17–19

«Бүх дайныг устгах Бурхны дайн»

w08 4/1 8 ¶3-4

Хармагедон бол бүх дайныг дуусгах Бурхны дайн

Хорон муу хүмүүс эрх мэдлээрээ далайлгаж байгаа цагт сайн хүмүүс амар амгалан, аюулгүй амьдрахгүй (Сургаалт үгс 29:2; Номлогчийн үгс 8:9). Бузар булай, хорон муу явдлыг үйлддэг хүмүүсээс бузар булай, хорон муу явдлыг нь салгах аргагүй. Тийм учраас амар тайван, шударга ёсыг үүрд тогтооход тодорхой хэмжээний золиос хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хорон муу хүмүүсийг устгах хэрэгтэй. Соломон: «Хар санаатай хүн зөв шударга нэгний төлөөх золиос» гэж бичсэн байдаг (Сургаалт үгс 21:18).

Бурхан шүүх учраас хорон муу хүмүүсийн дээр буух бүх шүүлт нь шударга ёсных гэдэгт итгэж болно. Абрахам: «Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү?» гэж асуусан. Хариуг нь Абрахам мэдсэн бөгөөд Ехова цаг ямагт зөвийг үйлддэг! (Эхлэл 18:25). Түүнээс гадна, Библийг үзвэл Ехова хорон муу хүмүүсийг үхүүлэх дуртай биш, харин устгахаас өөр аргагүйд хүрдгийг мэдэж болно (Езекиел 18:32; 2 Петр 3:9).

it-1 1146 ¶1

Морь

Элч Ёоханы үзсэн бэлгэдлийн үзэгдэлд сүр жавхлантай Есүс Христ цэргүүдээ дагуулан цагаан морьтой давхиж байгаагаар гардаг. Цэргүүд нь бас цагаан морь унацгаасан байдаг. Бурхан буюу Эцэг Еховагийнхаа төлөө Христийн хийх бүх дайн шударга гэдгийг Ёоханы энэ үзэгдэл харуулдаг (Ил 19:11, 14). Үүнээс өмнө бичигдсэнийг үзвэл, Христийг Хаан болоод арга хэмжээ авахад олон гай гамшиг болохыг бусад морь болон морьтон бэлгэддэг (Ил 6:2–8).

re 286 ¶24

Дайтагч Хаан Хармагедоноор ялалт байгуулна

24 Далайгаас гарч ирсэн долоон толгойтой, арван эвэртэй араатан буюу Сатаны засаг захиргааны байгууллагыг бэлгэддэг энэ амьтан хаягдаж мартагдах бөгөөд дэлхийн долоо дахь хүчирхэг гүрэн болох хуурамч зөнч бас түүнтэй хамт үгүй болно (Илчлэл 13:1, 11–13; 16:13). Тэднийг «амьдаар нь» буюу дэлхий дээр байгаа Бурхны ард түмнийг эсэргүүцэхийн тулд хамтарч ажиллаж байх зуур нь «галт нуурт» хаяна. Энэ нь бодит галт нуур уу? Үгүй. Араатан болон хуурамч зөнч бас бодит амьтан биш шүү дээ. Энэ бол бодит галт нуур биш, харин төгс бөгөөд дахин хэзээ ч сэхэхгүйгээр устгагдах бэлгэдлийн газар юм. Дараа нь үхэл болон Булш, бүр Диавол ч тэнд хаягдана (Илчлэл 20:10, 14). Энэ нь хорон муу хүмүүсийн үүрд тамлагддаг газар биш гэдэг нь тодорхой. Учир нь ийм газрын тухай Еховагийн санаанд ч буухгүй (Иеремиа 19:5; 32:35; 1 Ёохан 4:8, 16).

re 286 ¶25

Дайтагч Хаан Хармагедоноор ялалт байгуулна

25 Засгийн газартай шууд холбоогүй ч гэсэн хорон муу хүний ертөнцийн засаршгүй хэсэг болох бусад хүн ч мөн адил «морьтны амнаас цухуйх урт илдэнд хөнөөгдөнө». Тийм хүмүүсийг ч үхвэл зохино гэж Есүс тунхаглана. Тэдний тухай хэлэхдээ галт нуурыг дурдаагүй учраас тэд амилна гэж бодох хэрэгтэй юү? Тэр үед Еховагийн шийтгэлийг хүртэж амиа алдсан хүмүүс амилна гэж Библид бичээгүй. Есүсийн хэлсэнчлэн, «хонь» биш хүмүүс бүгд «Диавол болон түүний чөтгөрүүдэд зориулсан мөнхийн галд орох» буюу бүрмөсөн устгагдана (Матай 25:33, 41, 46). Энэ явдлаар «нүгэлт хүмүүсийг шүүж устгах тэр өдөр» оргилдоо хүрнэ (2 Петр 3:7; Нахум 1:2, 7–9; Малахи 4:1).

Эрдэнэс хайх нь

re 247-248 ¶5-6

Гайхамшигт нууц тайлагдсан нь

5 «Араатан байсан». Тийм ээ, 1920 оны 1-р сарын 10-наас Үндэстнүүдийн Холбоо гэсэн нэрээр оршиж байсан бөгөөд нийт 63 улс орон гишүүн нь болжээ. Гэхдээ Япон, Герман, Итали ар араасаа гишүүн байхаа больж, Зөвлөлт Холбоот Улс хасагдав. 1939 оны 9-р сард нацист Германы удирдагч Дэлхийн 2-р дайныг дэгдээжээ. Дэлхийд энх тайвныг тогтоох гэсэн зорилгодоо хүрээгүй Үндэстнүүдийн холбоо ажил үйлс гэж байхгүй ёроолгүй гүн рүү хаягдсан мэт болов. 1942 оны орчим бүрмөсөн алга болсон. Түүнээс өмнө юм уу хойно нь биш, яг тэр үед Ёоханы үзэгдлийн учрыг Ехова ард түмэндээ бүрэн тайлж өгчээ! «Шинэ ертөнц» чуулган дээр Н. Х. Норр зөгнөл ёсоор «Араатан ... байхгүй» гэж тунхаглаж болох байсан. Дараа нь тэрбээр: «Үндэстнүүдийн Холбоо ёроолгүй гүнд үргэлж байх уу?» гэж асуудаг. Норр Илчлэл 17:8-аас эш татаад «Дэлхийн улс орнуудын холбоо дахин гарч ирнэ» гэж хариулсан. Яг ийм явдал болсон бөгөөд Еховагийн зөгнөл биелдэг нь батлагдсан!

Ёроолгүй гүнээс гарч ирсэн нь

6 Час улаан өнгөтэй араатан ёроолгүй гүнээс үнэхээр гарч ирсэн. 1945 оны 6-р сарын 26-нд АНУ-ын Сан Францискод сүр дуулиантай баяр болж, 50 улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийг дагаж мөрдөнө хэмээн тангарагласан. Энэ байгууллагын зорилго нь «Олон улсын энх амгалан, аюулгүй байдлыг хангах» юм. ҮХ НҮБ хоёр олон төстэй талтай. «Дэлхийн нэвтэрхий толь»-д «НҮБ нь Дэлхийн 1-р дайны дараа байгуулагдсан ҮХ-той хэд хэдэн талаараа төстэй. ... НҮБ-ыг зохион байгуулахад оролцсон улс орнуудын олонх нь ҮХ-г зохион байгуулахад оролцсон. ҮХ-той адилаар улс хоорондох энх тайвныг тогтооход туслахын тулд байгуулагдсан. НҮБ-ын гол салбарууд нь ҮХ-ныхтой их төстэй» гэж тайлбарлажээ. Тиймээс НҮБ нь амилсан час улаан өнгөтэй араатан юм. НҮБ-д 190 орчим улс гишүүн нь болж нэгдэн, 63 гишүүн улстай байсан ҮХ-г хол давсан бөгөөд илүү өргөн цар хүрээтэй хариуцлага хүлээх болсон.

12-Р САРЫН 30—1-Р САРЫН 5

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЛЧЛЭЛ 20–22

«Би бүх юмыг шинээр хийж байна!»

re 301 ¶2

Шинэ тэнгэр, шинэ газар

2 Ёоханы үеэс хэдэн зуун жилийн өмнө, Ехова Исаиад «Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» гэж хэлжээ (Исаиа 65:17; 66:22). Үнэнч иудейчүүд Вавилонд 70 жил цөллөгт байсны эцэст МЭӨ 537 онд нутагтаа буцаж ирснээр энэ зөгнөл эхний удаа биелсэн. Энэ үед иудейчүүд «шинэ тэнгэр» буюу шинэ засгийн газар дор «шинэ газар» буюу цэвэршсэн нийгмийг бүрдүүлсэн. Гэхдээ энэ зөгнөл илүү өргөнөөр биелэхийг элч Петр тайлбарлан «Гэхдээ шинэ тэнгэр, шинэ газрыг Бурхан амласан учир бид хүлээж байна. Тэнд шударга ёс үүрд ноёлно» хэмээн бичжээ (2 Петр 3:13). Энэ зөгнөл Эзний өдөр биелэхийг Ёохан харуулсан. «Өмнө байсан тэнгэр, газар» буюу Сатан болон чөтгөрүүдийнх нь нөлөөн дор байдаг засаг захиргааны бүтцээс авхуулаад Сатаны тогтолцоо устана. Догшин ширүүн «тэнгис» буюу бузар муу, эсэргүү хүн төрөлхтөн ч устана. Оронд нь «шинэ тэнгэр, шинэ газар» бий болох буюу Бурхны Хаант төр гэсэн шинэ засгийн газрын доор дэлхий дээр шинэ нийгэм бий болно (Илчлэл 20:11-тэй харьцуулна).

Эрдэнэс хайх нь

it-2 249 ¶2

Амь

Адам дуулгавартай байвал үхэхгүй гэсэн санааг Бурхан Адамд тушаал өгөхдөө цухуйлгасан (Эх 2:17). Тиймээс хүн төрөлхтний сүүлчийн дайсан буюу үхэл үгүй болоход дуулгавартай хүмүүсийн биед нөлөөлж үхэлд хүргэдэг нүгэл үгүй болно. Үхлийн шалтгаан үүрд байхгүй болно (1Ко 15:26). Үхлийг устгах энэ явдал Христийн захиргааны сүүлд болно. Илчлэл номд бичсэнээр бол тэр захиргааны хугацаа 1 000 жил юм. Христтэй хамт хаан ба тахилч болох хүмүүсийн тухай тэд «амилж, Христтэй хамт 1 000 жилийн турш хаанчлав» хэмээн бичсэн байдаг. «1 000 жилийг дуустал» амилаагүй «үхсэн бусад хүн» гэдгээр мянган жилийн захиргааны сүүлд буюу Сатаныг ёроолгүй гүнээс суллагдаж хүмүүсийг эцсийн удаа сорихоос өмнө амьд байгаа хүмүүсийг хэлсэн нь тодорхой. Мянган жилийн захиргааг дуусах хүртэл дэлхий дээр байгаа хүмүүс төгс байдалд хүрч, Адам Ева хоёрын нүгэл үйлдэхээс өмнөхтэй адил болно. Тэд жинхэнэ ёсоор төгс амьтай болно. Дараа нь Сатаныг ёроолгүй гүнээс түр суллагдахад сорилтыг даван туулбал тэд үүрд төгс амьтай байна (Ил 20:4–10).

it-2 189-190

Галт нуур

Энэ үг хэллэг зөвхөн Илчлэл номд гардаг бөгөөд бэлгэдлийн утгатай нь дамжиггүй. Библи өөрөө «Галт нуур бол хоёр дахь үхэл юм» гэж тайлбарлан энэ үг хэллэгийн бэлгэдлийн утгыг тодотгодог (Ил 20:14; 21:8).

Галт нуур бэлгэдлийн утгатай гэдэг нь Илчлэл номд галт нуурыг дурдсан хэсгийн хам сэдвээс илүү тодорхой харагдана. Үхэл энэ галт нуурт хаягдсан гэж бичсэн байдаг (Ил 19:20; 20:14). Үхэл галд шатах боломжгүй нь мэдээжийн хэрэг. Үүнээс гадна нүдэнд харагддаггүй бүтээл Диавол ч галт нуурт хаягдана. Диавол тэнгэрийн биетэй учраас бодит галд шатна гэж байхгүй (Ил 20:10; Бас Ег 3:2; Шү 13:20-той харьцуулна).

Галт нуур «хоёр дахь үхлийг» бэлгэддэг учраас, мөн Илчлэл 20:14-т «Үхэл болон Булшийг» хоёуланг нь галт нуурт хаяна гэсэн учраас галт нуур нь хүн төрөлхтний Адамаас өвөлж авсан үхлийг бэлгэддэггүй (Ро 5:12), бас Булшийг (Шеол) заадаггүй нь тодорхой. Тиймээс өөр төрлийн үхэл буюу амилах боломжгүй үхлийг бэлгэддэг бололтой. Учир нь «галт нуур» нь Адамаас үүдэлтэй үхэл болон Булшны (Шеол) адил дотроо байгсдыг гаргаж өгнө гэж Библид бичигдээгүй (Ил 20:13). «Амийн номонд» бичигдээгүй хүмүүс, Бурхны захиргааг эсэргүүцэж, гэмшдэггүй хүмүүс галт нуурт хаягдана. Энэ нь бүрмөсөн устгал буюу хоёр дахь үхлийг бэлгэддэг (Ил 20:15).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах